Хүмүүний араншин - Aranshin.mn
Лааганы үр ач нар монгол соёлоо түгээсээр явна
Хөвсгөл нутгийн хотгойд эр Ховдын суугуул болсон түүх буюу Лосолын Лааган гэж хэн байв?
XIX зууны эхэн үеэр Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошууны Эрдэнийн Даян хэмээх эр Ховдын хязгаарт морин өртөө хийхээр шилжин суурьшжээ. Тэрбээр Ховд нутагт суурьшсанаас хойш Даянгийн Дондог, Дондогийн Лосол, Лосолын Лааган, Лааганы Найдан, Найдангийн үр хүүхдүүд гээд эдүгээ зургаа дахь үедээ Ховд нутагтаа аж төрсөөр байгаа аж. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумын гаралтай хотгойд овгийн хүмүүс Ховдын суугуул болж суурьшсан нь энэ юм.
Ажил амьдралын замнал
Лосолын Лааган нь 1887 онд Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан гол хэмээх газарт төрсөн. Хүүхэд байхдаа Наран хутагтын хийдэд шавилан сууж байсан бөгөөд мал маллах, тариа тарих, өртөө улаа нэхэх зэрэг ажил хийж эрийн цээнд хүрч Харганы өртөөний ахлагчаар ажилласан байна. Тэрбээр хүрээ хийдэд шавилж байсан болохоор бичиг үсэгтэй, яриа хөөрөө сайтай, ажилсаг хөдөлмөрч хүн байсан тул 35 насандаа буюу 1922 онд Чандмань-Уулын аймгийн Тариачин хошууны төлөөлөгч болж 1923 онд МАХН-д гишүүнээр элссэнээс хойш улс төрийн ажилд идэвхитэй оролцох болжээ. Улмаар 1925-1928 онд Чандмань-Уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, 1928-1930 онд МАХН-ын Хянан байцаах төв комиссын дарга, 1930-1932 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажилласан төр нийгмийн нэрт зүтгэлтэн билээ. Мөн Монгол банкны даргаар ажиллаж байжээ. Тэрбээр МАХН-ын 4,5,6,7,8 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд 4 дүгээр их хурлаас МАХН-ын Төв Хорооны гишүүн, 5, 6 дугаар их хурлаас Намын хянан байцаах төв комиссын гишүүн, 8 дугаар их хурлаас Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээр, 6 дугаар их хурлаас БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдон, Монгол улсынхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан хэдий ч амьдралдаа 3 удаа хэлмэгдсэн байна.
Намын төв хорооны дэргэдэх эмнэлгийн комисс Л.Лааганыг ЗСБНХУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай гэсний дагуу Намын төв хорооны тэргүүлэгчдийн 1932.03.15-ны өдрийн хурлын тогтоолоор замын зардал, хэлмэрч олгосон тул Орос улсад эмчлүүлэхээр явсан байна. ЗХУ-д эмчлүүлж байхад МАХН-ын төв хороо, Намын хянан байцаах төв комиссын хамтарсан онц 3 дугаар бүгд хурлыг 1932.06 дугаар сард хуралдуулж Л.Лааганыг Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээс улмаар БНМАУ-ын 17 дугаар бага хурлыг 1932.07.02-ны өдөр хуралдуулж Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн байна. Түүний дараа Ардын сайд нарын зөвлөлийн 1932.08.05-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор Монгол банкны даргаар томилсон аж. Тэрбээр 1928-1932 онд МАХН-ын Хянан байцаах төв комиссийн дарга, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн даргын өндөр албыг 4-5 жил хашсан билээ.
Улс төрийн хилс хэрэг
Л.Лааганыг 1928 онд Дөрвөд аймгийг харьяа автономит эрхтэй улс болгохыг эрмэлзсэн Шар Санжийн хэрэгт холбогдуулан 1928 оны 7 дугаар сард барьж хорьсон байна. Ингэтэл Засгийн газрын эрхлэх товчооны 1929.2.4-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Шар Санжийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүний дараа 1934.3.28-ны өдөр Ж.Лхүмбийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Түүнийг Ховд аймгаас авч явсан машин 1934.4.5-ны орой Архангай аймгийн төвд ирэхэд Ерөнхий сайд П.Гэндэн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав нар 1934.4.6-ны өглөө Архангай аймагт ирж уулзаж ятгасан боловч Л.Лааган энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ хэлж, эрс эсэргүүцсэн байдаг.
Миний бие тус Монгол ардын үндэсний хувьсгалд үнэнээс итгэн шүтэж өөрийн улсын тусгаар тогтнох явдал дор үнэнийг журамлан зүтгэж явсан
Ингээд Ерөнхий сайд П.Гэндэн 1934.5.13-ны өдөр Л.Лааганыг Хөвсгөл аймаг руу томилон явуулж, 1934.6.10-ны өдөр Алтанбулаг боомтоор ЗХУ-д улсад хүлээлгэн өгөхөөр паспорт визийг нь урьдчилан бэлтгэсэн байжээ. Гэвч Л.Лааган 1934.7.1-ний өдөр Улаанбаатар хотод буцаж ирэхэд Намын төв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Г.Дэмид нар уулзаж, Ж.Лхүмбийн хэрэгт холбогдсон тухай үнэн зөв мэдүүлэг өгвөл ял хэлэлцэхгүй хэмээн ятгаж, улмаар Төв хороо Холбоот улсын элчинтэй гэрээ байгуулж, орос улсад 2 жилийн хугацаагаар суулгах болсон гэдгийг хэлсэн байна. Ингэхэд Л.Лааган Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарт Орос улс руу явах боломжгүй гэсэн өргөдөл бичиж өгөөд нутаг руугаа буцжээ. Гэтэл Дотоодыг хамгаалах газар 1934.7.28-ны өдөр баривчилж хилс хэрэг хүлээлгэхээр 7 сарын 28-наас 8 сарын 23-ны өдрүүдэд тасралтгүй байцаасан байна. Энэ тухайд МАХН-ын 9 дүгээр их хурал, Коминтерны дотоод хэлтэст 1934.10 сард өргөдөл гаргахдаа өөрийг нь 7 шөнө 7 өдөр тасралтгүй байцаасан тухай дурдсан байдаг. Ингээд МА ХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1934.10.14-ний өдрийн хурлаас Л.Лааган нарын 6 хүнд шүүх таслах ба хууль цаазын талаар ял ногдуулж хэлэлцэхгүйгээр Орос улсад 2-3 жил суулгах тухай 1 тоот тогтоол гарган Зөвлөлтийн хязгаарын цэргийн отрядад шилжүүлсэн байна. Улмаар 1934.12 дугаар сард эх орондоо буцаж ирсэн боловч 1935.3 дугаар сард Хөвсгөл аймаг руу томилон явуулсанаар тэнд ажиллаж байгаад 9 дүгээр сард нутагтаа очжээ. Үүний дараа П.Гэндэн, Г.Дэмидийн хэрэгт холбогдуулан 1937.9.15-ны өдөр 3 дах удаа баривчилж 2 жил 8 сар хорьж, эрүүдэн шүүж байгаад БНМАУ-ын Дээд шүүхийн 1940.5.4-ний өдрийн 17 дугаар тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. Тэрбээр шүүх дээр “Би эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож ажилласан удаа огт байхгүй учир мэдүүлэх зүйлгүй. Миний бие тус Монгол ардын үндэсний хувьсгалд үнэнээс итгэн шүтэж өөрийн улсын тусгаар тогтнох явдал дор үнэнийг журамлан зүтгэж явсан” хэмээн мэдүүлсэн байна.
Нийгмийн Аюулаас Хамгаалах яамны шалгах хэлтэс 1962 онд Л.Лааганы хэргийг хянан шалгаад хувьсгалын эсэргүү гэх улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэнийг нь тогтоож БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962.2.13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор цагаатгажээ. Нийгмийг Аюулаас Хамгаалах байгууллагын төв архиваас гаргасан лавлагаанд “БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганыг улсын түүхэнд зохих байр суурь эзлүүлэхэд хууль зүйн талаас харшлах зүйлгүй гэж үзнэ” хэмээн дүгнэсэн байдаг.
Сайн хүний үрс, сүүтэй гүүний унага
Нам, төрийн зүтгэлтэн Лосолын Лааганы хүү аймгийн хурц арслан Лааганы Найдан болон түүний үр хүүхдүүд өвөг дээдсийнхээ ариун үйлсийг үргэлжлүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэх, залуу үеийнхэнд сурталчлан таниулах зорилгоор олон сайхан буянт үйлс хийжээ. Арван хоёр хүүхэд төрүүлж өсгөн эрдэм боловсролтой хүн болгож хүмүүжүүлсэн аймгийн арслан Л.Найдангийн хүү, Л.Лааганы ач хүү Н.Бямбадорж өвөөгийнхөө ажил үйлсийн тухай ийн хуучилсан юм.
“Өвөө минь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа 1931 онд Монгол улсын “Орон нутгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулснаар Монгол улс 13 аймагтай болсон юм. Энэ арга хэмжээ нь ард түмний аж амьдралын өвөрмөц байдалд тохируулан нийт нутаг дэвсгэрийг зөв ангилж, засаг захиргааны нэгжийг ард түмэнд ойртуулснаар улсын эдийн засагт чухал ач холбогдолтой болсон байдаг. Мөн эх орныхоо гадаад худалдааны улсын онц эрх тогтоох, эд хэрэглэгчдийн хоршоо, улсын санхүү-зээл, худалдааны системийг бүрэлдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох, аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг идэвхитэй зохион байгуулан ажиллаж байсан байдаг. Миний аав Л.Найдан өвөөг баригдахад өлгийтэй хоцорсон юм билээ. Тухайн үеийн нийгэм хувьсгалын эсэргүү болсон хүний гэр бүл, ойрын ах дүү, хамаатан саднуудыг байнга хянаж, ялгаварлан гадуурхдаг байсан гэдэг. Аав минь өнчин өссөний дээр эсэргүүний хүүхэд гэж нүд үзүүрлэгдэн мөн л хэлмэгдсэн байдаг. Аав Ховд аймгийн баяр наадамд 1958, 1959 онд үзүүрлэж, 1964, 1965 онд түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой хүн. Хэлмэгдэж байсан энгийн жишээ дурдахад аав минь аймгийн аварга шалгаруулах барилдаанд 1961-1965 онд дараалан 5 удаа түрүүлэхэд улсын аварга шалгаруулах барилдаанд ганцхан удаа явуулсан байдаг. Мөн 1966 оны аймгийн баяр наадмын тавын даваанд барилдааны цагаас хоцорсон гэх шалтгаанаар хасаж, учраа бөхөд нь даваа өгсөн. Аймгийн наадамд 1967 онд түрүүлж арслан цол хүртсэн бөх аймгийн баяр наадмын зүүн талыг манлайлан аавыг минь амлаж барилдаж байсан гээд олон зүйл бий.
Найдангийн Бямбадорж гэр бүлийн хамт. Япон улсын Саппоро хот.
Аймгийн арслан Лааганы Найдан гуай хэлмэгдлийн шуурганд өртөж амь биеэрээ хохирсон эцгийнхээ нэр төрийг сэргээж, олон түмэнд таниулах, түүхэнд байр суурийг нь үнэн зөвөөр эзлүүлэхээр амьдралынхаа турш хөөцөлдөж, Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Ховд аймаг болон Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай олон удаа уулзаж, уйгагүй явсны дүнд дараах ажлуудыг хийж чадсан байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 1996.9.12-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Буянт сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг өвөөгийн нэрэмжит болгосон.
Монгол Улсын Засгийн газрын 1997.7.9-ний өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлээр өвөөгийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргуулж, Ховд аймаг, Буянт сумын Засаг даргын тамгын газар, үр хүүхдүүд, төрөл садан, нутгийн ахан дүүстээгээ хамтран Л.Лааганы мэндэлсний 110 жилийн ойн арга хэмжээ, баяр наадмыг Буянт суманд 1997.09.09-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Ойн арга хэмжээний үеэр дараахь ажлуудыг хийсэн. Үүнд:
Улаанбаатар хот болон Ховд аймагт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.
Ховд аймгийн музейд өвөөгийн цээж баримлыг бүтээлгэн өгч алдрын булан байгуулсан.
Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуулийн номын санг тохижуулан номын баяжилт хийж, 3 ширхэг морин хуур, нэг компьютер хандивласан.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1997.09.09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Улсын багшийн их сургуулийн байрны хананд Л.Лааганы дурсгалын самбарыг байршуулсан.
Л.Лааганы мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007.09.26-ны өдрийн 178 дугаар тогтоолоор түүний амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 76 дугаар байрны хананд дурсгалын самбарыг байршуулсан.
Нийслэлийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007.12.06-ны өдрийн 232 дугаар тогтоолоор Тусгаар тогтнолын талбайн зүүн хойд талаас Баянбүрдийн тойрог хүртлэх (50 дугаар сургуулийн баруун тал) гудамжийг Л.Лааганы нэрэмжит болгосон.
Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014.09.19-ний өдрийн 106 дугаар тогтоолоор Ховд аймгийн төвийн 4 замын уулзвараас Цамбагарав зочид буудлын дэргэдэх 4 замын уулзвар хүртэлх гудамжийг Л.Лааганы нэрэмжит болгосон байна.
Лааганы Найдан гуайг 2016 онд бурхан болсноос хойш гэргий нь хүүхдүүдтэйгээ хамтран Эх нялхсын Төвийн дэргэдэх Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэгт 2017 онд цус цэвэрлэх аппарат, 2018 онд хувилагч принтерийг тус тус хандивласан, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайханы бичсэн “Лосолын Лааган. Төрийн тэргүүний хувь заяа" номыг 500 ширхэгийг хэвлүүлсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын газраар дамжуулан “Лосолын Лааган. Төрийн тэргүүний хувь заяа" номыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын номын санд 180 ширхэгийг хандивласан, Ховд аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулиудын номын санд мөн номыг хандивласан, “Лантуун дохио” ТББ-тай хамтран 2017 онд өвлийг дулаан өнгөрүүлцгээе аяны хүрээнд 1000 хос ноосон бээлийг хандивласан, Ховд аймгийн Буянт сумын 90 жилийн ойгоор сумын Засаг даргын тамгын газарт Алтангэрэл, Жадамба судрыг хандивлаж, баяр наадмын хүүхдийн барилдааныг аймгийн хурц арслан Л.Найдангийн нэрэмжит болгон ивээн тэтгэсэн, Ховд аймгийн Биеийн тамир спортын хороонд Үндэсний бөхийн барилдааны 9 хөлт тугийн суурийг бүтээлгэж тугнуудын хамт хандивласан, Баруун аймгуудын 2016 оны насанд хүрэгчдийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд барилдсан бөхчүүд болон Ховд аймгийн ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг, мөнгөн хандив өргөсөн, Ховд аймгийн Буянт сумын ерөнхий боловсролын сургуульд Монголын уран зохиолын дээжис 108 боть номыг 2021 онд хандивласан, Ховд аймгийн Гандан Пунцаг Чойлон хийдэд 20х60 хэмжээтэй Авид бурханыг сэнтийн хамт бүтээлгэн 2021 онд хандивласан, Буянт сумын дунд сургуулийн хүлээн авах танхимыг тохижуулсан зэрэг нийгэмд тустай ажил үйлсийг хийж гүйцэтгэжээ.
Сайн хүний үрс сайн үйлс бүтээж явна
Морин хуураас эхтэй Mонголоо гэсэн сэтгэл
Найдангийн Бямбадорж эрдэм номын мөр хөөж, 2000-2009 онд гэр бүлийн хамт Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотод амьдарчээ. Тухайн үед буюу 2002 онд Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат морин хуурч Ё.Нэргүй гуай хүүгийнх нь сургууль дээр ирж морин хуур тоглосон бөгөөд морин хуурын аяыг сонсоод эх орны минь өргөн уудам нутаг, цэлмэг хөх тэнгэр нүдэнд харагдаж, морио унаад салхи татуулан давхих юмсан гэсэн бодол төрсөн гэдэг. Улмаар Ё.Нэргүй гуайг гэртээ урьж оройн хоол хамт идсэний дараа олон сайхан ая тоглуулан сонсох үед хоёрдугаар ангид сурч байсан хүү нь морин хуурыг татаж үзээд “Гоё хөгжим” гэж дүгнэжээ. Зун нь эх орондоо ирээд хүүдээ зориулан морин хуур худалдан авч, Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын багш Н.Буянбаатар гуайгаар анхан шатны хичээлийг дөрвөн өдөр заалгасан байна. Тухайн үед дэлхийн морин хуурын холбооны тэргүүн морин хуурч А.Бат-Эрдэнэ Токиод амьдарч байсан бөгөөд Саппород сард нэг удаа ирж япон хүмүүст морин хуур заадаг байсан байна. Хуурын хичээлийг видео камерт бичиж аваад хүү нь бичлэгээ үзэж хуураа давтаж тоглосоор, багшийгаа ирэх үед нь шалгуулж дараагийн хичээлээ авдаг байжээ. Ингэж хичээсний үр дүнд А.Бат-Эрдэнэ багшийн ачаар хүү нь Япон улсад морин хуур тоглож сурчээ. Улмаар Саппород амьдардаг морин хуурч, хөөмийч Харүхико Сага гуайтай хамтран морин хуураа тоглож, өөрөө эх орныхоо эрийн гурван наадмын талаар танилцуулга хийдэг байжээ. Эх орондоо 2009 онд ирээд мэргэжлийнхээ дагуу төрийн ажил эрхлэх болсон хэдий ч “Би сайн хүний үр удам шүү” гэсэн бодол, өвөг дээдсийнхээ ариун үйлсийг мөнхжүүлэх өрнүүн хүсэл, харийн улсад сонсож уярсан морин хуурын аялгуу түүнийг зүгээр суулгасангүй.
Бямбадоржийн Буянтогтох хүү Япон улсын морин хуурч, хөөмийч Харүхико Сага гуайтай хамтран тоглож буй нь.
Сайн үйлсийн эхлэл – Монгол өв соёл
Аав нь 2016 онд бурхан болсоноос хойш Н.Бямбадорж буянт хайрт эцгийнхээ  хийж бүтээхийг зорьж байсан хүүхдүүдийн боловсролд тус дэм болох ажлыг эхлүүлж, өвөөгийнхөө нэр алдрыг олонд хүргэх юмсан гэж байнга бодох болжээ. Нэг удаа бага хүүгийнх нь сургуулиас малчны амьдралтай танилцах 1 өдрийн аялалыг зохион байгуулсан байна. Тэр аяллаар хүүхдүүд Төв аймгийн Эрдэнэ сумын малчин айлд очиж хурга, ишиг харж, зураг авхуулснаар дууссан байна. Энэ аялал хүүхдүүдэд ямар ч өгөөжгүй санагдаад монгол өв соёл, нүүдэлчин ахуйг нэг дор цогцоор нь бий болговол хүүхдүүд илүү олон зүйлтэй танилцаж, ихийг сурч мэдэх юм байна гэсэн бодол төржээ. Ингээд энэ санаагаа аавынхаа хийхийг хүсэж байсан зүйлтэй холбож, өвөөгийнхөө нэр алдрыг сэргээхээр хүүхэд, залуучууд, гадаадын иргэдэд өв соёл, ёс заншлаа танилцуулахаар санаа шулуудсан байна. Улмаар өөрийн санаагаа хань, ээж, ах дүү нартаа хэлж зөвлөлдөөд “Монгол өв соёл төв”-өө Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайд гэр хорооллын дунд байгуулж, Баянзүрх дүүргийн удирдлагууд, тус дүүргээс дэвшсэн УИХ-н гишүүдийг оролцуулан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийжээ. Түүнээс хойш ах, эгч, дүү, найз нөхдийн дэмжлэгтэйгээр гурван жил үйл ажиллагаа явуулснаар “Монгол өв соёл төв” олон нийтэд танигдах болжээ. Энэ тухайгаа Б.Бямбадорж өгүүлэх нь,
“Манай төв нь 3-4 цагийн хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг (40-45 хүүхэд) ангиар нь хүлээн авч монгол өв соёл, ёс заншлыг танилцуулж, хүүхдүүдийг чөлөөтэй тоглох боломжийг бүрдүүлсэн. Тус төв нь цахим орчингүй тул хүүхдүүд гар утсаа багшдаа хураалгаж 4 цагийн турш хүндэтгэлийн өргөө, малчны өргөө, монгол наадгай өргөөтэй танилцаж, араг савраар аргал түүж, ноос савж, гар худгаас ус ховоодож, сур ээрүүлдэн элдэж, арвай тээрэмдэж, нум сум харваж, хөл бөмбөг өшиглөж, сагс тоглож, бөмбөг харилцаж, чөлөөтэй гүйж нааддаг. Өнгөрсөн 2024 оны 05 сард  "Unread today" сонины сурвалжлагч, зураглаач нар манай төвийг сурвалжлан сониндоо танилцуулсан юм.
Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв
Манай төвийн эрхэм зорилго бол монгол өв соёл, ёс заншил, нүүдэлчин ахуйг хүүхэд залуучуудад бодитоор үзүүлж сурталчлан таниулах, тэднээр биечлэн хийлгэж сургах, түгээн дэлгэрүүлэх, өв соёл, ёс заншлаа мэддэг, ахмад үеэ хүндэлж дээдэлдэг, эх орноо хайрлаж, улс үндэстнээрээ бахархдаг, зөв хандлагатай, ёс зүйтэй эелдэг даруу Монгол хүнийг бий болгоход хувь нэмрээ оруулах юм.
Хүүхдүүдийн сурч боловсрох орчныг бий болгож ёс зүйтэй, зөв хандлагатай хүнийг бий болгохыг зорьж байсан аавынхаа мөрөөдлийг биелүүлэх.
Монгол өв соёл, нүүдэлчин ахуй, ёс заншлыг хүүхэд, залуучууд болон гадаадын иргэдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх.
Монгол-Япон улсын хооронд соёлын гүүр болж Япон улсын соёлыг монгол хүүхдүүдэд таниулах.
Монгол улсад их хэлмэгдүүлэлт болж байсныг хүүхэд, залуучуудад уламжлах.
Гэр бүлээрээ Япон улсад 9 жил амьдрахдаа эелдэг тусархуу олон хүний тус дэмээр маш их зүйлийг сурч мэдсэн учраас Японы ард түмэнд монгол өв соёл, ёс заншлыг бодитоор нь танилцуулах зорилготой. Монгол өв соёл төв маань Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн автобусны буудлын ойролцоо, хотын төвөөс 13 км-ийн зайд гэр хорооллын дунд 0.5 га тэгш газартай хашаанд хүндэтгэлийн, малчны, монгол наадгайн, амралтын өргөө, барих гэр гэсэн 5 гэрт үйл ажиллагаа явуулдаг. Төв нь нэг удаа 40-50 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, хүүхдүүд чөлөөтөө гүйж тоглох эрүүл тэгш газартай. Монгол өв соёл төвд ирсэн хүүхдүүдэд мэндлэх, хүндлэх ёсыг аль болохоор зааж сургахыг хүсдэг. Монголчууд шиг нутаг орныхоо цаг агаар, бэлчээр ус, мал сүргийнхээ тарга хүчийг асууж, дөрвөн улиралдаа тохирсон мэндчилгээгээр мэндчилж харилцан ярилцдаг улс үндэстэн хир олон байдаг юм бол доо, сайн мэдэхгүй байна. Тиймээс төвд хүүхдүүдэд 4 улирлын мэндчилгээг зааж сургах, монголчууд ямар зүйлүүдийг хүндэлж дээдэлдэг, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчид маань жилийн 4 улиралд ямар эд зүйлийг ашиглаж ажиллаж амьдардаг, уламжлалт тоглоомнууд, хөгжмийн зэмсгүүдтэй танилцах, гар худгаас ус ховоодох, арвай тээрэмдэх, араг үүрч савар бариад аргал түүх, ноос савах, бугуйл хаях, уурга барьж үзэх, нум сум харвах, хонь, тэмээний ноосоор утас ээрэх, сураар жирэм сүлжих, үхрийн ширэн хөм, хонь, ямааны элдсэн арьс гээд олон зүйлтэй танилцаж, өөрийн биеэр хийж үзэх боломжтой. Мөн үхэр болон тэмээн тэрэгтэй танилцана. Хүүхдүүдэд биологийн танин мэдэхүйн сургалтын зориулалттай хашаандаа нарс, шинэс, гацуур зэрэг шилмүүст мод, хайлаас, агч, монос зэрэг навчит мод, үхрийн нүд, бөөрөлзгөнө зэрэг жимсний мод 20 гаруй төрлийн 120 мод тарьсан  юм. Төвд ирсэн хүүхдүүд гар худгаас ус ховоодож мод услаж, моднуудыг нүдэлж таниж авдаг.
Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв.
Бид гэрүүдийнхээ тайлбарыг хийхдээ чанга яригч ашигладаг. Танилцуулга дууссаны дараа чанга яригчаа хүүхдүүдэд өгч дуу дуулж, шүлэг унших хүсэлтэй хүүхэд байгаа эсэхийг асуухад бие биеээсээ өрсөн дуулж, шүлэг уншдаг нь их өхөөрдөм байдаг. Санхүүгийн боломжтой болбол хүүхдүүдээр жирэм сүлжих, жижиг ташуур хийх, дээлийн товч сампин зангидах, тэмээний ноосоор утас ээрэх зэргийг хийлгээд өөрсдөд бэлэг болгон өгвөл тэд би хийсэн юм гээд тухайн эд зүйлээрээ бахархах сэтгэл төрөх болов уу. Манай төв нь жил бүр нийгмийн тустай арга хэмжээнд анги хамт олноо манлайлан оролцдог 10 дугаар ангийн хүүхдүүдээс сонгож 1 хүүхдэд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааганы нэрэмжит шагналыг олгодог. Бид тус шагналыг 2023 онд 3, 2024 онд 4, 2025 онд 4 хүүхдэд олгоод байна.
Цахим эрин үеийн хүүхдүүд
Би өөрийн ах дүүс, найз нөхдийнхөө хүүхдүүдийг хараад хотод өсөж байгаа хүүхдүүд гар утас, компьютер, зурагтын хамаарлаас болж хөдөлгөөний дутагдалтай, бие султай хүмүүс болон өсөж байгааг их анзаардаг. Эцэг эхчүүд бид завгүй гэх шалтгаанаар хүүхдүүддээ монгол ёс заншлаа хэлж сургахгүй байгаагаас хүнтэй зөв мэндэлдэггүй, зочиндоо аяга цай хийж өгдөггүй, цай хоолоо зөв бариад цэвэрхэн идэж чадахгүй хүүхдүүд олширсоор байна. Монгол өв соёл төвд ирээд гүйж тоглож байгаа хүүхдүүдийг харахад хөдөлгөөний дутагдлаас болж өрөөлдөж гүйдэг, бөмбөг шидэж, өшиглөхдөө зүг чигийн баримжаагүй хүүхдүүд олон болжээ. Цахим эрин үеийн хүүхдүүдийг бид арай өөр аргаар хүмүүжүүлэх ёстой мэт санагдана. Монгол соёлын төвд ангиараа ирээд гар утсаа унтрааж, монгол ахуй дунд ороод тоглож наадах зуураа үндэсний өв соёлоосоо суралцаж, асууж лавлаж, харилцан мэтгэлцэж, заримдаа гайхширч бахархсан төрх царайд нь гийж зогсоо хүүхдүүдийг харж суухдаа зөв зүйл хийж байгаа гэдэгтээ улам итгэлтэй болдог билээ.
Хайрт аав, ээж хоёрыгоо дурсахын учир
Аймгийн хурц арслан Л.Найдан гэргийн хамт. Япон улс, Хоккайдо мужийн Саппоро хот.
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
АТАМАН БОЛОХ ХЭНЭЭРХЭЛ
1970-аад оны үед Дархан хотод хулгай, дээрэм, танхай, хүчин, хүн амь, архидан согтуурах гэмт хэрэг газар авч дээд цэгтэй тулчихсан байлаа. Хөдөөнөөс ирсэн хүмүүс “Хот суурин газар яахаараа ийм бузар, муухай гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болчихдог байна аа” гээд гайхдаг байлаа. Орос ах нараасаа монголчуудын гаргууд сайн сурсан зүйл нь архи уух, танхайрах, хулгай дээрэм, хүчин хийх. Монголчууд хамгийн муу, муухай бүх зүйлийг оросуудаас өвлөн авч суралцсан юм. Бид чинь уг нь цоож, цуургагүй үүдтэй, хулгай дээрэмгүй, амар амгалан тайван тал, хээр нутагтаа хэдэн зуун, мянган  жилийн турш амьдсаар ирсэн нүүдэлчин ард түмэн шүү дээ.
Биднийг хүүхэд байх үед оросын архидалт, хулгай дээрэмчдийн амьдралыг харуулсан олон ангит цуврал кинонууд зурагтаар их гарна. Уг нь хүүхэд, залууст сургамж болгох гэж тийм кино үзүүлдэг байсан байх. Харин хүүхдүүд тэр киноноос болохгүй зүйлийг нь дуурайж, хуулан авч бодит амьдралд хэрэгжүүлдэг байлаа. Оросын дээрэм, танхайн бүлэглэлийн толгойлогчийг “Атаман” гэх. 1970-аад оны хүүхэд, залуус орос киноны дээрмийн бүлэглэл шиг бүлэглэл  байгуулж, атаман болох мөрөөдөлтэй болчихсон.
Хүмүүс өнгөрсөн социалист нийгмийн үед бүх юм сайхан, гэрэл гэгээтэй байсан мэтээр тухайн үеийг санагалзан, сайшаан магтаж ярих нь бий. Яг үнэндээ бодит амьдрал дээр социалист нийгмийн ёс суртахуун, дэг журам ялзарч, бугшсан эдээ бээр нь хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрэхэд ойртсон үе байсан юм. Үнэн бүхнийг ард түмнээс нууж, өнгөлөн далдалж явсан.
Сургууль, цэцэрлэгийн анги, гудамж, байр бүхэнд атаман болох хэнээрхэл газар авч моод мэт дэлгэрч байлаа. Түүнийг хэн ч зогсоохыг хүсдэггүй байсан нь хачирхалтай. Пионер, залуучуудын эвлэл, МАХН гэсэн шат дамжилгаар социалист ёс суртахуунтай ирээдүйн иргэдийг бэлтгэж, төлөвшүүлнэ гэж ярьдаг байлаа. Гэтэл социалист ёс суртахууны үлгэр жишээ болсон МАХН-ын дарга нарын хүүхдүүд нь “Гахай давуу эрхтэй” гэдэг шиг л даварч, цамаархаж, аав, ээжийнхээ эрх мэдэл, албан тушаалыг ашиглан, “хуулийг гууль” болгодог байсан.
“АЛТАН ГАРТАЙ” БАРИАЧ АГВААНДОРЖ
Дархан хотын А.Дагва прокурорын тэрсхэн хоёр хүү Д.Нацагдорж, Д.Жанчив гэж байлаа. Тэд Деревний Долоогийн байрны Цэнгэлдэхийн гудамжинд өөрсдийн ноёрхлыг тогтоож, “Деревний морьт арми” гэгч бүлэглэлийн гишүүд байсан. Тус бүлэглэлийн толгойлогч, хамгийн том атаман нь Шархүү гэгч, түүний араас Нацагаа, Жанчив, Поньд нар жагсана. Дагва прокурорын аав Агваандорж гэдэг “Алтан гартай” бариач хөгшин байсан. Харин ээжийг нь хүүхдүүд “Шаамий эмээ” гэж дууддэг байж билээ. Жинхэнэ нэр нь Шаамий биш байсан байх. Тэднийх цөөн адуу, үхэр, гахай, тахиа тэжээнэ. Талх их барина,. Өндөг их чанана. Өндөг идэх гэж тэднийд их ордог байсан. Хаа очиж, тэр үеийн хүмүүс гэртээ орж ирсэн таних, танихгүй ямар ч хүүхдэд заавал чихэр, жимс, амттан өгдөг байсан.
Баянхонгорын тууварчин мориноос унаж хөлөө хугалчихаад эмнэлгийн бараа харж чадахгүй явсаар Дарханд ирсэн юм. Хөл нь өвчин орж, халуураад болохгүй байна гээд Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, зураг авахуулсан чинь аль хэдийнэ бороолчихсон байна. Одоо өөр эмчилгээ байхгүй гээд эмнэлэгт хэвтүүлээгүй юм. Манай аав, ээж хоёр Агваандорж гуайг дуудаж үзүүлэв. Гэтэл Агваандорж гуай тууварчны хөлний хугархай хэсгийг барьж үзээд “Цусан бороо суух гэж байна. Ясан бороо үүсэх арай болоогүй байна. Хугархай яс нь зөрчихсөн байна. Цусан бороог нь салгаж байгаад хугархай ясыг эвэнд нь оруулна даа. Чи тэсэж чадах уу. Их өвдөнө шүү дээ” гэлээ. Тууварчин ах “ Энэ их өвдөлт, байнгын халуурч, бүлээрч байгаагаас салж байвал, тэр түр зуурын өвдөлтийг тэснэ” гэж хэлсэн юм.
Агваандорж гуай “Дэлгүүр рүү хүн явуулж,  нэг шил архи авчруулав. Тэгээд хөл нь хугарсан тууварчин ахад бүгдийг нь уулгасан” юм. Тэр ах цаг гаруйн дараа нөгөө архийг арай гэж ууж дууссан. Түүний аманд ногтны цулбуурыг эвхэж, нугалаад  зуулгасан. Хоёр хүнээр сугаар нь тэврүүлээд, нэг хүнээр хугархай хөлийг нь зугуухан татуулсан. Өөрөө хугархай хэсэг дээр гараа тавьж “За одоо зөөлөн тат, ахиад жаахан тат” гэж байгаад, нөгөө хугархай хэсгийг зөөлөн, илж, дараад, за болчихлоо эвэндээ орчихлоо” гэж билээ. Тууварчин эрийн хамаг хөлс бурзайн гарч, нэг их удалгүй нам унтаад өглөө. Агваандорж гуай “Одоо яс нь эвэндээ орчихсон юм чинь гайгүй дээ” гэж хэлээд явсан. Үнэхээр тэр өдрөөс хойш хугарсан хөлтэй тууварчин ахин халуурахгүй байж байгаад нутаг буцсан. Деревнийнхэн хөл, гараа хугалах, мултрах, тархи, толгойгоо хөдөлгөсөн үед Агваандорж гуай дээр очдог байлаа. Тийм гоё “Алтан гартай” бариач хүний хоёр ач хүү нь яагаад хулигаан болчихсныг мэдэхгүй. Бодвол хэтэрхий эрх танхи өсгөсөн болоод л тэр байх. Гомбосүрэн, Пүрэвсүрэн, Пүрэвдамба, Содномдаржаа, Цамба гээд  Агваандорж гуайн хамаатнууд Цахир болон Цэнгэлдэхийн гудамжинд байдаг байсан. "Гарын таван хуруу" кинонд тагтан дээрээ цай уугаад сууж байгаа Агваандорж гуайн гэгээн дүр тод томруун үлдсэн байдаг билээ.
“ДЕРЕВНИЙ МОРЬТ АРМИ” ХЭМЭЭХ ТАНХАЙЧУУД
Деревний танхай хүүхдүүд нийлж, бүлэглэн зодоон цохион, үймээн самуун дэгдээдэг байлаа. Өвөртөө буутай, түрүүндээ хутгатай, гартаа ташууртай тэднийг зогсооно гэдэг тийм амар зүйл биш байсан. Миний дуулж сонссон, нүдээр харснаар хоёр л хүн морьтой танхайчуудыг зодож байсан түүх бий. Бусад нь дандаа зодуулж, дээрэмдүүлээд дуусдаг байсан юм билээ. Хүндийн өргөлтийн Гомбохүү гэдэг залууг морьтой танхайчууд зодох гэж дайрах үед,тэдний нэгийг морьноос гуд татаж унаган, биеэ хамгаалсан тухай үлгэр, домог шиг ам дамжсан яриа байдаг. Харин миний нүдээр харсан зодоон гэвэл боксын спортын мастер, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт Чимэддоржийн Оюунбаатар ах танхайчуудтай зодолдож, зэрэг дайрсан 2-3 залууг нам цохин унагаж байсныг тод санаж байна. Ч.Оюунбаатар ахын аав Чимэддорж нь адуучин хүн байсан. Тийм болохоор хааяа нэг бэлтгэлгүй үедээ  Ч.Оюунбаатар ах морь унаж явдаг байж билээ. Тэр мөн адил Деревний хүүхэд байсан хэдий ч хулигаан нартай нийлдэггүй байсан юм.
“Деревний морьт арми”-ийн гишүүд нь 15-20-иод насны хүүхэд, залуус байсан. Тэд айлуудаас морь, мал, хулгайлж, дээрэм,  танхай, хүчингийн хэрэг үйлдэнэ. Өдөр бүр шахам зодоон, цохион хийнэ. Ер нь одоогоор бол үнэгүй, кино, жүжиг шиг л юм орой бүхэн болдог байв. Сэргийлэхийн алаг машин дуут дохиогоо орилуулан сүртэй нь аргагүй ирж, тэр бүхнийг таслан зогсоож, танхайчуудыг барьж явна. Гэвч тэднийг насанд хүрээгүй хүүхдүүд гээд маргааш нь тавьж явуулна. Д.Нацагдорж, Д.Жанчив хоёр прокурорын хүүхдүүд байсан болохоор илүү эрх дарх эдэлдэг байсан. Цагдаа нар тэднийг яаж ч чадахгүй. Харин жирийн айлын хүүхдүүдийг хүч хэрэглэн гавалж аваад явж байхыг олон удаа харсан.
ДАГВА ПРОКУРОРЫН ДАВУУ ЭРХТЭЙ ХҮҮХДҮҮД
Дагва прокурорын хүү Д.Нацагдорж самбо, жүдо бөхөөр барилддаг байсан. Тийм болохоор бөхийн спортод их дуртай. Цэнгэлдэхийн гудамжны багачуул биднийг хооронд нь барилдуулж, зодолдуулна. Ирээдүйн атамануудыг нь тодруулна гэж бидний цөсийг  хөөргөнө. Тэр бидэнд “Бацаанууд минь эр хүн шиг  атаман бай л даа. Охидууд шиг битгий уйлж унжиж, уруу дорой царайлж бай. Арчаагүй эр хүн хов зөөдөг юм шүү” гэж ирээд сургаал айлдана. Гудамжаар мөрөөрөө явж байгаа залуусыг биднээр өдүүлнэ. Атаманууд “Яагаад “бацаан” дээрэлхээд байна аа” гээд гарч ирээд өнөө залуусыг зодож дээрэлхэж, дээрэмдэнэ. Заримыг нь бүр малын өвөлжөөндөө оруулж, гарыг нь хүлж байгаад дүүжилж зугаацна. Манай гудамжны бацаанууд,  ах нарыгаа зоригтой, мундаг атаман гэж ирээд ам уралдуулан магтаж, сайрхана.
Харин бацаанууд бид ах нарыгаа дуурайж,  Партизаны гудамжны Ганзамын арми, Зургаагийн гудамжны Нохойноогийн арми, Урд болон баруун Деревний Хушаатын  Алтанцагийн  армитай цаг товлож байгаад чулуун байлдаан хийнэ. Тэр бүхнийг “Бүдүүн” хэмээх Алтансүх маань зохион байгуулж, хэлэлцээ, гэрээ аятай юм байгуулдаг байсан. Манай Цэнгэлдэхийн гудамжинд бидний үеийн эрэгтэй хүүхэд цөөн байсан. Тийм болохоор зарим үед чулуун байлдаанд ялагдан ухарна. Тэр үед “Бүдүүн” Алтансүх маань нэмэлт хүч дуудаж, Даваа, Цэнгээ, Сүхээ, Төрөө, Аагий гээд ах нарыг авчирна. Ах нар үнэхээр зоригтой, 30-40 гаруй  хүүхдүүд ёстой нэг “Чулуун мөндөр” буулгана. Гэтэл тэр их чулуунаас бултаж, гүйгээд тэднийг ухрааж, зарим нэг хүүхдийг нь олзлон авчирч өгнө. Тэгээд л бид ялалтыг бүрэн дүүрэн авдаг  байж билээ. Ах нар “Цэнгэлдэхийн гудамжны хүүхдүүд үеийн үед атаманууд явсан юм шүү. Та нар хэзээ ч ялагдаж  болохгүй шүү. Ах нарынхаа шийрийг хатаана шүү” гэж биднийг хөөргөнө.
Манай гудамжны морьтой, танхай ах нар оросын мэргэжилтан нарыг айлган сүрдүүлж, дээрэмддэг байсан. Харин Деревний местний орос, хятадуудад гар хүрдэггүй байж билээ. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр байх Орос клубийн киноны билет авахаар дугаарлаж байсан монголчуудыг оросууд бүлэглэн зодсон юм. Түүний улмаас орос, монгол иргэдийн дунд олныг хамарсан зодоон, мөргөлдөөн гарсан юм. Тэр үеэс хойш морьтой залуус монголчуудынхаа өшөөг авна гээд  мэргэжилтэн оросуудыг тааралдсан газар бүртээ ташуурдаж зодоод зугтдаг болсон.
Түүнээс шалтгаалж Дархан хотын МАХН-ын хороо, Үзэл суртлын хэлтэс, Цагдаагийн газар, Монгол-Зөвлөлтийн ган бат найрамдалд сэв суулгасан танхайчуудын үйлдлийг таслан зогсоохын тулд орой бүхэн үйлдвэр албан байгууллагын ажилчдыг “Интернацианаль эргүүл”-д  гаргадаг болсон юм. Эргүүл хийж буй ажилчид, цагдаа нартай хүч хавсран явна. Ханцуйндаа “Интернацианаль эргүүл” гэсэн бичигтэй улаан туузыг зүүж явдаг байлаа. Эргүүлийнхэн олуулаа яваа болон шижигтэй хүнийг зогсоож нэгжлэг хийнэ. Тэр үеийн хүүхэд, залуус биеэ хамгаалахын тулд “Орос киноны атаманууд” шиг хутга, заажуур, сүх, гар хийцийн буутай явдаг байсан. Дунд сургуулийн хүүхдүүд хүртэл төмрийн хөрөөг хутга болгон ирэлчихсэн авч явна. Хэрүүл, маргаан гарвал ямарч өчиггүй шууд л дүрнэ.
Дархан хотын сэргийлэгч нарын “Шүдний өвчин” нь “Деревний морьтой залуус” байсан. Тэдэнтэй тэмцэхэд хамгийн том тээг, саад нь прокурор байсан байх гэж боддог. Цагдаагийн байгууллага арав гаруй жил Деревний атамануудтай тэмцэл өрнүүлж, зүтгэсний хүчинд 1980 оны эхэн үед тус бүлэглэлийг бүрэн тараан устгаж, толгойлогч нарыг нь шоронд явуулж чадсан юм. Бусдыг дээрэлхэж, зодоон, хулгай, дээрэм хийдэг “Деревний морьт арми” гэгч бүлэглэлийн хүүхэд, залуус орон шоронд орж, үхэж үрэгдээд олигтой амьдарч чадаагүй.
Хүн амины хэрэгтэй 1970-аад оны дунд үед шоронд орсон Шархүү гэгч толгойлогч нь 2002 онд чанга дэглэмтэй шоронгоос дэглэм буурч Ширээ нурууны хорих ангид ирсэн байв. Түүний сургийг нь гаргаж “Спиртийн үйлдвэр” дээр ажиллаж байсан хоригдлуудаас асуусан юм. Гэтэл хоригдлууд “Ямар юмны нь Деревнийн атаман байдаг юм. Насаараа нарсанд суусан эр эмэлдэг муу шуумар уу” гээд үзэн ядсан байдалтай ярьж байлаа. Харин Шархүүгийн дүү Поньд хэмээх их сайхан бие бялдар, нуруу туруутай залуу байсан. Тэр хоёр гэхдээ Цэнгэлдэхийн гудамжны хүүхдүүд биш. Тэдний гэр Бондарь оросын ойролцоо байсан. Поньд шоронгоос гарч ирээд голд загас барих гэж тэсэлгээ хийж байгаад өрөөсөн нүд, хөлөө гэмтээсэн. Тэрээр насны эцэст орон гэргүй  “Буян” захын чингэлэнгийн дор нохой аятай амьдарч, амьдаараа өтөнд баригдсан өөдлөхгүй байсаар дууссан.
ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮДИЙГ ЦАГДАА НАР ХАМГААЛДАГ БАЙСАН
Ер нь эрх мэдэлтэй дарга нар л гэмт хэргийг нууж, дарагдуулж, өмгөөлж, хамгаалдаг байсан даа. 1984-1985 оны үед хэсэг бүлэг 14-18 насны Шинэ Дарханы хүүхдүүд байнга айлуудын номхон морьдыг хулгайлж, зардаг байв. Тэднийг адуучид нийлэн хөөж бариад цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн юм. Гэтэл маргааш нь адуучдыг Цагдаагийн газрын Дулаанжаргал гэдэг байцаагч дуудаж уулзаад “Та нар морь малаа өөрсдөө харж, хамгаалах, хариулах үүрэгтэй. Эдгээр хүүхдүүд малын хулгайчид биш. Морь унах дуртай, малд хайртай байрны хэдэн хүүхдүүд  л байна. Эцэг, эх нь хариуцлагатай ажил, албатай хүмүүс.  Харин танай Ноёнхонгор жинхэнэ морь, малын хулгайчид бүгсэн газар шүү” гэж зад загинаад адуучдыг хөөж гаргасан гэдэг.
Манайх хүний өөрийн, алба, амины нийлсэн 50 гаруй тооны адууг увуулж, цувуулан хулгайд алдсан юм. Аав маань 3-4 жил хойноос нь сураг, чимээ гарган хөөцөлдөж яваад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас нэгийг, Төв аймгийн Баянчандмань сумаас нэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас нэг морио олж авсан. Харин гурван адуу ижил сүрэгтэй буцаж гүйж ирсэн юм. Гэтэл Хөвсгөлөөс ирсэн залуу манай хулгайд алдсан зээрд морийг зарах гээд Бирж дээр явж байхтай аав таарч, таниад цагдаагийн газар мэдэгдэв. Малын байцаагч ирж үзээд танай морь биш байна гэлээ. Аав мориныхоо зургийг үзүүлж содон сарыг зааж үзүүлсэн. Тэгсэн малын байцаагч “Энэ Хөвсгөлийн залуугийн унаган адуу гэдгийг манай Цагдаагийн газрын даргын жолооч Батмөнх ах нотолж байгаа. Та нар гомдолтой байгаа бол шинжээч дууд” гэлээ.
Шинжээч нь ирж зурагтай нь тулгаж хараад “Танай морь мөн байна” гэв. Гэтэл нөгөөх малын байцаагч “Энэ Хөвсгөлийн залуу манай жолооч Батмөнх ахын дүү нь байгаа юм. Унаган адуугаа авчирч зарах гэж байгаа гэсэн. Ахиад сайн нягтлаад зурагтай нь тулгаж хардаа” гээд дахин шалгуулах юм болов. Шинжээч дахин нэлээн удаан тойрч, үзээд биш байна. Зураг яагаад ч нотлох баримт болохгүй гэлээ. Аавын маань арга нь барагдаад “Би унаган адуугаа танилгүй яах вэ дээ. Та нар үнэмшихгүй байгаа бол би эмээлээд унаж үзүүлье. Эмээлээд шууд морьдох үед миний морь булгидаг. Жаахан хөтөлж яваад морьдвол зүгээр байдаг юм. Би 70 гарсан настай хүн. Хүнийг гүжирдэхгүй гэсэн” юм.
Гэтэл нөгөөх Хөвсгөлийн залуу “Тийм ээ. Энэ үнэхээр булгидаг адуу. Би мордохгүй” гээд мордсонгүй. Бирж дээрх хүмүүс тойрч шаваад кино, жүжиг үзэж байгаа юм шиг зүйл болсон. “Аав зээрд морио эмээлж, жаахан хөтөлж яваад унаж үзүүлэв”. Зээрд морины маань сайвар алхаа яг хэвээрээ байлаа.  Малын байцаагч, шинжээч хоёр “Ах минь дээ, олон адууны аль адилхан  ааш, араншинг тэр гэх вэ дээ . Наадах чинь нотлох баримт болохгүй” гээд халгаадаггүй. Тэгсэн Батмөнх гэдэг хүн ирлээ. Тэр хүн “За та уучлаарай, энэ манай Хөвсгөлд байдаг дүү байгаа юм. Түүний унаган адуу гэдгийг би баталж байна. Энэ морийг би унага байхаас нь мэднэ. Ээж гүү нь хүртэл одоо Хөвсгөлд бий. Би насаараа цагдаагийн газрын жолооч хийсэн хүн. Манай эхнэр эрүүлжлэхийн эмч, манай хүү Тагнуулын газрын даргын жолооч хийдэг. Бид үе удмаараа цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа шударга хүмүүс. Худал хэлж, хулгай хийж яваагүй” гэсэн. Хүмүүс бүүлдээд “Хулгайлсан байна шүү дээ. Дүүгээ битгий хамгаалаад бай” гэж хашхирч байсан.
Арга нь барагдсан аав маань “За та нар дагаад яв. Ижил сүрэгт нь очоод морио тавьж үзүүлье” гэлээ. Малын байцаагч, шинжээч хоёр “Наад асуудлаа та нар хоорондоо ярьж шийд. Энэ чинь Цагдаагийн газарт ямар ч хамаагүй зүйл” гээд яваад өгсөн. Аав нөгөө Хөвсгөлийн залууд гэрээ зааж өгөөд, орой манай гэрт нөгөө залуу очих хонохоор болсон юм. Гэтэл тэр залуу ирээгүй. Тэр шөнө манайх дахин зургаан адуугаа хулгайд алдсан. Аав маань, за одоо болъё доо. Энэ хулгайч нар хөгшин надаар бүр тохуурхаж байна. Төрийн цагдаа нь хүч хүрэхгүй зүйлд хөгшин бий яах ч билээ дээ” гээд уйлж билээ.
ДАВГА ПРОКУРОРЫН  ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
1989 оны цагаан морин жил ардчилсан хувьсгал Монгол Улсад гарч, нийгэм өөрчлөгдлөө. Гэтэл нөгөөх Деревний атамануудын толгойлогчдын нэг А.Дагва прокурорын хүү Нацагдорж “Эрдэнэ” компани гэгчийг байгуулж, Дархан хотын мисс хүүхнүүдийг нарийн бичиг, нууц амраг, эхнэр болгон “Гарын бээлий” аятай сольж, ёстой нэг шуугиан дэгдээж эхэллээ. Хүмүүс “Гудамжны хулигаан компанийн эзэн болчихыг хардаг л юм байна” гэж байлаа. Нацагдорж хөрөнгө, мөнгийг гарын салаагаар цацна. Урлаг, спорт, соёл, улс төрийнхөн бүгд л Нацагаа хэмээн шүтэж, түүний компанийн өмөг түшиг, нөмөр нөөлөгт орохыг хичээж, уралддаг болов. Арав гаруй жил хөрөнгө, мөнгөөр туйлсан Нацагаа атаманыг нэг л өдөр гудамжинд лааз өшиглөж явахтай таарсан. Тэр хэмжээгүй эрх мэдэлтэй прокурорын эрхийн тэнэг хүү байлаа. Элдэв муу бүхний үүр, уурхай болсон гудамжны хулигаан явсан. Эгнэшгүй хөрөнгө мөнгөтэй компанийн эзэн ч байв. Эцэст нь тэр гудамжны гуйлагчин аятай болжээ хөөрхий.
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
Х.Ганчимэг буйд нутгийн багийн төвийн залуухан эмч. Дуудлагаас дуудлагын хооронд дуг хийх ч эрхгүй зүтгэх дэлхийн мянга, мянган эмчтэй адилхан тангараг өргөсөн ч алслагдсан нутагт ажилладаг гэдгээрээ тэр бусдаас өөр. Бусад залуусын адил аймгийн төв, улсын нийслэлд ажиллах боломж байсан ч түүний сонгосон зам нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, тэр тусмаа Ренчинжугнай багийн эмч байлаа. Эмчийн тангаргаа өргөснөөсөө хойш тэр хэдэн зуун километрийг хээр мориороо туулж, иргэддээ шаардлагатай эмчилгээ, үзлэгийг хийсэн гэж санана. Өвөлдөө мориных нь хэнхдэг цээжээр цас татаад, зундаа гол ус үерлээд Х.Ганчимэгийн хүрэх дуудлагын зам бартаатай. Түүнээс гадна хээрийн амьтан, тайгын хүйтэн гээд асуудал мундахгүй. Гэвч тэр өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, хэнд ч ялархаж, гомдохгүйгээр ажлаа хийж байгаа эгэл жирийн эмч юм. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, тэр тусмаа Ренчинжугнай багийн нутаг, Жугнай нуур хавиар цас их унана. Арванхоёрдугаар сарын эхэн атал аль хэдийнэ гурван төө гаруйтай цас унаж, хунгарлаад дагтаршжээ. Булнайн нурууны ар бэл, дуунд мөнхөрсөн домогт Тэсийн голын хөндий тул цас ийн их унахаас аргагүй, тэсгим жавар тачигнана ч гэж жигтэйхэн. Жугнай нуурын урдхан Ш.Отгон гуайнх ганц гэрээр өвөлжиж буй.
Өдгөө 92 настай Ш.Отгон гуайн хүүхдүүд ажлаар аймгийн төв ороод түр эзгүй, тэрбээр гэртээ ганцаар суугаа. Утасдая гээд сүлжээгүй, уулзъя гээд саахалтгүй, хөр цасан дундах ганц гэрт зуухныхаа амыг сахин суух Ш.Отгон гуайн энэ аж байдалд хаа байсан сумын төвөөс нэгэн хүн санаа чилээж, сэтгэл түгшээнэ. “За байз, Отгон гуайн даралт хэвийн болов уу, ханиад хүрчихээгүй байгаа, хэрэгцээний эм тантай болов уу” гэсэн бодол Ренчинжугнай багийн эмч Х.Ганчимэгийг удаан суулгасангүй. “Ерөөсөө л очъё далимд нь зам дагуу хэд гурван айлаар оръё, Дулмаагийн бага охиных нь цээжийг ч нэг чагная” гэсээр тэр бослоо. Тусламжийн цүнхэндээ даралтны, ханиадны, халууны эм, тариа нэмж, чагнуур сэлтээ шалгахаа мартсангүй. Хурган дотортой дээл, тэмээний ноосон малгай, годон гутлаар жимбийтэл дулаалж аваад гарлаа. Түүний хариуцдаг Ренчинжугнай баг 160 гаруй малчин өрхийн 580 гаруй хүн амтай. Тэднээс хамгийн өндөр настай нь Ш.Отгон гуай. Тиймээс ч Х.Ганчимэг илүүтэй санаа зовниж, очихоор шулуудсан нь энэ. Сумын төвөөс Ш.Отгон гуайнх хүртэл 60 гаруй км. Цэцэрлэг сумын эмнэлэг үзлэг, дуудлагад жирийлгэдэг “УАЗ-469”- тэй ч “Өвдөөд эхэлсэн, юу юугүй төрөх нь” гэх яаралтай дуудлагад явахаар болж, замд нь дайгдая гэсэн ч өөр зүгт явах тул тэр явган хоцров. Сумын, тэр тусмаа багийн эмчийн зовлон унаа, тэрэгний энэ мэт гачлангаас эхэлнэ. Хэрвээ хөл дээрээ явж чадахааргүй хүнд өвдсөн, хэзээ мөдгүй төрөх болсон дуудлага ирвэл л Х.Ганчимэг “УАЗ”- тайгаа давхина. Бусад “хөнгөн” дуудлагад морьтой, мотоциклтой, бүр явган таваргах ч үе бий. Зун, намрын дулааны цагт бол яах вэ, болоод байна. Харин өвөл, хавар л хэцүү. Ялангуяа гурван төө гаруйтай цас уначихсан, явган таваргах ч боломжгүй ийм өвөл. Аз болж, мал тооллогын комиссын “УАЗ-469”-тэй таарч, замын талд дайгдахаар боллоо. Замдаа хэд хэдэн удаа цасанд сууж, комиссынхон хормойгоо шууж, хөлсөө арчин хүрзэдсээр. Х.Ганчимэг ч хараад суусангүй, түрж, түлхэлцсээр явлаа. Өвлийн өдөр богино, үд хэвийх алдад замын талд хүрч, комиссынхон эхний зорьсон айлдаа буулаа. Харин Х.Ганчимэгийн маршрут өөр тул, тэндээсээ биеэр жижиг хээр морь эмээллүүлж аваад мордлоо. Өвчүүг нь давж, өмөлдрөгт нь тулсан хөр цасыг хээр морь зүсэн, зүтгэсээр. Харин Х.Ганчимэг уур цан савсуулж, өнгөрснөө, ирээдүйгээ, ер нь элдвийг эргэцүүлж явлаа. Тэр энэ Цэцэрлэг сумандаа төрж, өссөн. Хүүхэд ахуйдаа хатгаа тусаж, айхтар өндөр халуурч байхад нь хөмсөг, сормуус нь битүү цантаж мөстөөд, хацар нь хөлдсөн үү гэлтэй хөхөрчихсөн багийн эмч бүсгүй морьтой шогшуулсаар ирж, амийг нь аварчээ. Энэ явдлыг өөрөө сайн санадаггүй ч хожим гэрийнхнээсээ сонсож, тэр цагаас “Эмч болно” гэсэн бат итгэлтэй, мөрөөдөлтэй болжээ. Ингээд 2014 онд Өвөрмонголын Ордос хотын Эрүүлийг хамгаалах их сургуульд Уламжлалт анагаах ухааны бага эмч мэргэжил эзэмшиж, төгсжээ. Эргэж ирээд төрөлх Цэцэрлэг сумынхаа Ренчинжугнай багийн эмч болж, тангараг өргөснөөс хойш тав дахь жилдээ, бас тав дахь өвлөө ажиллаж буй нь энэ юм. Багийн эмч болоод удаагүй байхад нь түүнд алсын дуудлага иржээ. “Түргэхэн хүрээд ирээрэй, Ганаа эмч ээ.Төрөх гээд байхшиг байна” гэсэн хоёр өгүүлбэртэй дуудлага байв. Мал ахуй, сүү сааль гэсээр төрөх хугацаагаа тулгачихдаг нийтлэг дутагдал хөдөөд элбэг. Намрын налгар цаг таарсан тул түргэний “УАЗ”-тайгаа дахиад очиж. Гэтэл сумын эмнэлэг бараадаж амжихааргүй байсан тул арга буюу гэрт нь амаржуулж, эх барьж авчээ. Энэ дуудлага, эх, нярай хоёрыг эсэн мэнд амаржуулсан энэ мөч, хүйн ээж боллоо гэсэн баяр бахдал нь түүнийг эмч мэргэжлийн сайханд улам дурлуулжээ.
Тиймээс ч тэр тав дахь өвлөө хөр цас туучин яваа нь энэ. Хээр морь, Х.Ганчимэг эмч хоёр ийн дурсамж, зам хоёрыг туучин зүтгэсээр Ш.Отгон гуайн өвөлжөөний арын хяраар давж орж ирлээ. Яндангаас нь утаа суунаглахыг харсан тэр мөчдөө Х.Ганчимэг бага ч атугай санаа амрах шиг болов. Яваад орвол Ш.Отгон гуай өвдсөн янзгүй, өөдөөс нь мишээсээр угтлаа. Даралт нь хэвийн, даарч хөрөөгүй, хий ханиалга ч үгүй тун сайн сууж байжээ. Судсыг нь, цээжийг нь хоёр ч удаа чагнав. Сая нэг түүний санаа амарлаа. Хаа байсан 60 км-ийн цаанаас, мал тооллогын машинд дайгдаж, мориор хөр цас туучиж ирснийх эрүүл саруул суугааг нь мэдээд, хараад буцах түүнд юу юунаас илүү сайхан байлаа. Хол зам туулж ирсэн гээд хоол, цай идэж тухлаад, хонож өнжих эрх байхгүй. Өөр хүн өвдвөл яана, өөрийнх нь утас холбогдохгүй бол яана. Тэр хээр морио унаад, хөр цасан дундуур буцаад замдаа гарлаа. Энэ бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн эмч Х.Ганчимэгийн ажлын ердөө нэгээхэн л өдөр. Өдөр бүр энэ мэтээр машин, морь, мотоцикл, аль таарсантай нь өдөр шөнө, өвөл, зун, цастай, бороотой алинд ч очих айлдаа, өвдсөн зовсон хүн бүр дээр очно. Хацар, хөлөө хайруулан, хөр цас туучиж явах эмэгтэй хүнд амар биш ч тэр сонгосон мэргэжил, өргөсөн тангараг, төрөлх нутгийнхнаа бодно.
Алсын дуудлагад мориор явж, үүрээр гэртээ ирчихээд, өглөө нь дахиад л “..тэр буурайн бие сайн болов уу, тэрний багынх нь ханиад яагаа бол, тэдний хүүгийн вакцины хугацааг сануулах юм шүү, тэрний маань төрөх хугацаа дөхсөн шүү” гэж бодсоор сэрнэ. Дуудлага алдахгүй гэж утсаа чагнана. Дуудлага ирэхгүй байсан ч сумын эмнэлгийнхээ хоёр давхар цагаан байшинд шигдэж суухыг хүсэхгүй, багийнхаа айлууд руу гарч одно. Тэр ингэж төрөлх Цэцэрлэг сумынхаа Ренчинжугнай багийн эмчээр долоон жил ажилласан. Энэ бүхний дараа тэр эмч мэргэжилдээ илүү дурлаж, бага эмчийн мэргэжлээ их эмч болгож ахиулахаар 2021 онд Улаанбаатар хотод ирж, Эм зүйн шинжлэх ухааны их сургуульд Уламжлалт анагаах ухааны Их эмчээр суралцаж эхэлсэн. Суралцахын хажуугаар 2021 оны арваннэгдүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант сэргээх засах төв”-д Ерөнхий мэргэжлийн сувилагчаар ажиллажээ. Улмаар Онцгой байдлын албан хаагч болсны хувьд 2023 онд цэргийн тангараг өргөсөн. Одоо тэр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант сэргээх засах төв”-д дэд ахлагч цолтойгоор Ерөнхий мэргэжлийн сувилагчаар ажиллаж байгаа. Эмчийн, бас цэргийн тангараг өргөсөн, хос тангарагтан. Хэдий одоо эм тарианы үнэр ханхалсан, дулаахан, бас цэвэрхэн орчинд ажилладаг цагаан халаадтай, цолтой эмч болсон ч гэлээ өвчтөндөө очихын тулд цас туучиж явсан долоон жилээ өдөр бүр эргэн дурсдаг. Дөрвөн ханатай жижигхэн гэрт эх, нярайг эсэн мэнд амаржуулаад, хүйн ээж болсондоо итгэж ядан хөлсөө арчиж суусан төр мөчөө, мал тооллогын машинд дайгдаж, мориор цас туучин Ш.Отгон гуайнд очсоноо, сэтгэл амраад буцаж явснаа, гээд бүгдийг нь. Чухам энэ долоон жил түүнийг эмч мэргэжлийн сайханд дурлуулж, хэцүүд сургасан учраас тэр.
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
-Аавыг “Хүүхэн хутагт”-ын хойд дүрээр тодроод удаагүй байхад нь чадалтай болгон очиж мэргэлүүлдэг, мөргөж, сөгддөг, шээсийг нь хүртэл тосож, хүртдэг байсан тухай уншиж байсан-
Гомбын үрчилж авсан Цэрэнпунцаг хүү гурван настайдаа “Хүүхэн хутагт”-ын хойд дүрээр тодорч, Ламаадан нэртэй болсон байдаг. Тэр цагаас хойш өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг нэвтэрхий хардаг гоц ухаантай мэргэн хүүг зорих сүсэгтэн олны хөл тасрахаа больжээ. Тэдний гадаа өдөр бүр л долоон хошууны даншиг наадам болж байгаа юм шиг л хол ойроос хүмүүс цугларч, өвчин зовлонгоо нимгэлүүлэхээр торго дурдан, тостой даавуу, хадаг яндар, алт, мөнгөн эдлэл гээд байж болох бүхнээ барьц болгон барьж очдог байлаа. Сүүлдээ олны сүсэг бишрэл Ламааданг тухтай ч бие засуулахгүйд хүрч, шээсийг нь тосож хүртдэг, суусан газрынх нь шороог өвөртөлдөг гэх зэргээр өдөр ирэх тусам нэрд гарч байжээ. Түүгээр ч зогсохгүй буриадууд мэргэн хүүг бурхан тахил мэт өргөж, мөрөн дээрээсээ буулгадаггүй, газар гишгүүлдэггүй байсан гэдэг.
Хэнтийн мэргэн жаал буюу “Хүүхэн хутагт”-ын хойд дүр хэмээн тодорсноосоо болж аав, ээжийгээ цаазлуулж, гурван эцэг, дөрвөн эхийн гар дамжин, нэрээ гурван удаа солиулж, бусдын эрхшээлд бага, залуу насаа өнгөрүүлж, ээдрээт амьдрал туулсан энэ хүн бол Хэнтийн мэргэн Ламаадан буюу С.Чимиддорж юм. 1922-1939 оны аймшигт хэлмэгдүүлэлт түүний амьдралыг ийн орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно. Тэрээр 1936 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Зэсэнгийн Сэрээтэр хэмээх айлд мэндэлсэн байдаг. Тэд Цэрэнпунцаг хүүгээ хоёр ой хүрэх гэж байхад нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын тавдугаар багийн иргэн Гаравын Гомбынд үрчлүүлжээ. Учир нь, түүний ээжийн хоёр нүд, аав Сэрээтэрийнх нь нэг нүд хараагүй байсан тул хүүгээ өсгөж, хүн болгоход бэрх хэмээн айлд үрчлүүлсэн гэдэг. Ингээд Цэрэнпунцаг хүү үрчилж авсан ачлалт аав, ээжийнхээ өвөр дээр энх тунх бойжиж, бусдын адил жаргалтай сайхан амьдарч байжээ. Гэтэл нэг л өдөр Пэрэнпунцаг хүүд төдийгүй түүнийг үрчилж авсан Г.Гомбын гэр бүлийн хувь тавилан төсөөлшгүйгээр эргэсэн юм. Учир нь, Хэнтийн Балдан Бэрээвэн хийдийн Номун хаан Н.Норов хэмээх том лам тэднийд заларч, Цэрэнпунцагийн аав Гомбо, ээж Янжинлхам нарт “Танайд “Хүүхэн хутагт”-ын хойд дүр тодорсон байна. Нэрийг нь сольж, Ламаадан болго” хэмээн айлдаж, хүүг өөртөө шавь оруулж, ойр зуурын уншлага, ном зааж эхэлсэн байдаг. Аав, ээж нь ч “Хүүхэн хутагт”-ынхаа хойд дүрийг ёслол төгөлдөр тодруулах нь зүйтэй хэмээн үзэж, нутаг усныхандаа зар тарааж, өргөн хүрээтэй цайллага хийсэн гэдэг. Тэр цагаас хойш “Хүүхэн хутагт”-ын хойд дүр хэмээгдэх Ламааданд сүсэглэсэн олны хөл тэднийхээс тасрахаа больж, нутаг нутгаас аврал эрсэн сүсэгтнүүд өглөө, оройгүй Ламааданд мөргөл үйлдэх болжээ. Тэрээр багшийнхаа зааснаар сүсэгтэн олонд адис жанлав хүртээж, аврал буянаа хайрлаж эхэлсэн гэдэг юм. Ламаадан ч сүсэгтэн олны асууж, сурагласан болгоныг гарамгай сайн мэддэг туйлын мэргэн жаал байжээ.
Хүүгийн мэргэн түргэн байдлынх нь тухай Дотоод явдлын яамныхан төдийгүй Маршал Х.Чойлбалсанд мэдээлэл байнга очиж байж. Улмаар Дотоод явдлын яамнаас Ламааданы аав, ээж, нутгийн лам нарт нь “Бурхан шашны бурангуй үзлээ зогсоо” хэмээн хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч сүсэгтний цуваа огт тасрахгүй байж. “Тушаал биелүүлсэнгүй” хэмээн Дотоод явдлын яамны сайд Б.Шагдаржавын гарын үсэг бүхий 025 дугаар тоот тушаалаар эцэг Г.Гомбыг 1944 оны есдүгээр сарын 2-нд баривчлан хорьсон байдаг. Ийн авч явсныхаа дараа ар гэрийнхэн болон нутгийнханд нь Гомбыг “Мориндоо чирүүлж нас барсан” хэмээх цуу яриа тараажээ. Гэвч Ламаадан хүү түүнийг шоронд байгаа гэдгийг нь хэлж, эхнэр нь таньдаг хүнээрээ эргэлт оруулсан байна. Гэтэл Дотоод явдлын яамныхан болон Маршал Х.Чойбалсан энэ явдлыг нь олж мэдээд, н.Янжинлхамыг баривчлан Гомбын хамт дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөн зогсоож байгаад буудан хороосон гэдэг. Ингээд Ламаадан хүүг наймхан настайд нь  аав, ээжээс нь өнчрүүлж, хагацал, зовлон үзүүлсэн байдаг.
Дотоод явдлын яамныхан аав, ээжийг нь хөнөөснийхөө дараа Ламааданг шууд хөнөөж чадсангүй. Түүнийг тойрон хүрээлэх сүсэгтэн олны хэл амнаас айхдаа хүүг сургуульд сургах нэрээр Хэнтий аймгийн сургуульд хэдэн сар болгоод, Улаанбаатар хотод нууцаар авчирсан байдаг. Ингээд зогсохгүй “Овог, нэрийг нь солиод, баруун зүгийн ажилтандаа үрчлүүлье” хэмээн шийдсэнээр Дотоод явдлын яамны Зөөлөн оёдлын үйлдвэрийн мастер Өвөрхангай аймгийн уугуул Д.Самданд хүүг үрчлүүлжээ. Ингэхдээ түүний нэрийг Д.Самдангийн Чимиддорж болгон өөрчилсөн байдаг.
Д.Самдан эхнэр н.Гаамаагийнхаа хамт түүнийг өсгөж, хүмүүжүүлэх үүрэг, даалгавар авсан болохоор С.Чимиддоржийг сэрсэн цагаас унтах хүртэл нь нүд салгалгүй харж ханддаг байж. Удалгүй Д.Самданг ялихгүй зүйлээс болж мөн л хорьж, шийтгэсэн байна. Эцэг нь хоригдсон хүнд үед хойд эх н.Гаамаа нь хүүг зодож, цохиж, ад үзсээр сүүлдээ хаяж оджээ. Удалгүй Д.Самдан шоронгоос суллагдаж, С.Чимиддоржийн дөрөв дэх эх буюу н.Долгорсүрэнтэй ханилж, хүүгээ хүний зэрэгт өсгөн хүмүүжүүлсэн гэдэг. Цаг хугацааны эрхээр Ламаадан буюу С.Чимиддорж өсөж, том болсоор нийслэлийн Тавдугаар сургуулийг төгсөж мөн жолооч болжээ. Түүний бага, залуу нас гэр бүлээр нь устгах цуст хэлмэгдүүлэлт, яргалал, өнчрөл, хагацлын дунд өнгөрсөн ч гэлээ хожим Я.Рэгзэдмаа хэмээх хүнлэг, сайхан эмэгтэйтэй ханилж, олон сайхан хүүхдийн аав болж, өнөр өтгөн, аз жаргалтай амьдарсан байдаг. Ийм ээдрээт хувь заяаны эзэн Ламаадан буюу С.Чимиддоржийн бага охин Ч.Одхүүтэй аавынх нь тухай ярилцлаа.
-Таны аав монголчуудын дунд үлгэр домог мэт яригддаг “Хүүхэн хутагт”-ын хойд дүр буюу Ламаадан юм билээ. Бага, залуу нас нь улс төрийн хэлмэгдүүлэлт, хавчлага дунд өнгөрсөн болохоор аав нь төдийлөн хүссэнээрээ амьдарч чадаагүй байх. Аав нь амьдралынхаа тухай та бүхэнд дурсдаг байсан уу?
-Би хүүхэд байхдаа аавыгаа айлын өргөмөл, ах, дүү нь төрсөн нь биш гэдгийг сонсоод “Бидний эмээ гэж дууддаг байсан хүн хэн болж таарав. Ах, дүү нь гээд манайхаар ирдэг хүмүүс ямар учиртай хүмүүс юм бэ” гэж гайхаж боддог байлаа. Аав минь хүнд хэцүү амьдрал үзээд дуу цөөтэй болчихсон юм уу, төрөлхийн дуу цөөтэй байсан  юм уу хүнд хэлэхээ л хэлэхээс өөрөөр илүү, дутуу  юм ярьдаггүй байсан. Хүний хэл ам, хэрүүл, тэмцлээс их айдаг, алсын бараа ширтээд л бодлогоширч суудаг тийм л эгэл даруу нэгэн байсан. Би том болох тусмаа аавынхаа үг, дуу цөөтэй, бусдын өөдөөс чангахан ч дуугарч чаддаггүй, бодолд автан суудаг байсан шалтгааныг нь бага багаар ойлгож, мэдэрч эхэлсэн дээ. Аав бидэнд бага насныхаа тухай, чухам юу үзэж туулсан тухайгаа огт ярьдаггүй, ихэд нуудаг байсан. Ээжийг хүмүүстэй уулзахаар гэрээс гарахад нь тэдэнтэй хамаагүй юм ярьж болохгүйг нь байнга сануулдаг байсан. Тэгэхээр ээжид бол үзэж, туулсан бүхнээ ярьсан байсан байх. Сайхан аавыгаа хэлмэгдүүлэлтэд өртөж, хувь тавилангаараа амьдарч чадаагүйд нь маш их харамсдаг бас өрөвддөг. Надад тэр тухай нь бодох төдийхөнд тийм хэцүү байхад аавд минь ямар байсан бол гэж бодох бүрд өөрийн эрхгүй нулимс урсдаг.
-Аавыг нь гурав, дөрөвхөн настай байхад нь нутаг нутгийн хүмүүс ирж, зовлон бэрхшээлийнхээ учир шалтгааныг асууж, гарц, чиг авдаг байсан юм билээ. Хүмүүсийн зовлон, саад тотгорыг аав нь хэрхэн тайлж, хэлж өгдөг байсан бол. Энэ тухай нь та мэдэх үү?
-Аавыг өргөж авсан Гомбо гэдэг айл Өмнөдэлгэр сумын Хөгнө, Шанаган, Дундбаян, Шар талаар нутаглаж, мал маллан амьдардаг байсан юм билээ. Аав гурван настайгаасаа л шавар, чулуу, элсээр суварга босгож, тоглодог байсан гэдэг. Аавыг гурван настай байхад нэгэн нутгийн эр адуугаа хайж яваад тэднийхээр бууж, алдсан малаа хаанаас олох вэ гэж аав, ээжтэй нь ярьж суутал аав адуу байгаа уулыг нь хэлж өгсөн гэдэг. Үүнээс хойш нутгийн иргэд алдсан мал, элдэв зүйлээ ааваас асуудаг болсон юм билээ. 1943 онд Ононгийн халуун рашааны ойролцоо зуссан жил аавын ид шид, эрдэм чадал нь улам бүр сайжирсан гэж аав, ээж нь нутгийнхандаа ярьж байсан гэдэг. Аав ч бусдын гай зовлонг нимгэлж, өвчин зовлонгоос нь салгаж, асуусан бүрд нь хариулдаг байсан юм билээ.
Өргөсөн ээжийнхээ хамаатны хүү Амгаабазар гэх ахыгаа цэрэгт яваад жил болсны дараа аав “Ах минь их өлсөж, цангаж явна. Бүтэн домботой цай зүүн зүгт өргө” хэмээн ээждээ хэлжээ. Цэргээс халагдаж ирэхэд нь ээж нь энэ тухай дүүгээсээ асуухад “Яг тэр үеэр их халуун байсан. Бид төдийгүй хүнд пулемётийн морьд цангасандаа ам нь зуураад хэцүүдсэн. Хүн, малгүй хатаж үхдэгийн даваан дээр тэрүүхнээс гэнэт булагтай таарч амь гарсан” гэж хэлсэн юм билээ. Мөн нутгийн нэг эр “Манай эхнэр хүндээр өвдсөн. Бие нь дээрдэх болов уу” хэмээн асуухад аав “Танай өвөлжөөний дэргэд хар ус байна. Тэр усны хажууд ургасан хус модыг та цавчаад муна хийжээ. Иймд та модон мунаа цавцаад нууранд хөвүүлж, Алтангэрэл судар 25 удаа уншуул” гэсэн гэдэг. Аавын хэлснээр тэр бүхнийг хийхэд эмэгтэйн өвчин зовлон арилж, сайхан болсон гэдэг. Түүнчлэн Хэнтийн Шагдар гэх хүн Ламаадан хүүтэй уулзахаар явж байх замдаа нэг айлаар орж л дээ. Өнөөх айлын эзэд Шагдараас мэргэн хүүгийн тухай сонсоод гай барцадаа даатгуулахаар хадаг, дээлийн өнгө дайж явуулжээ. Шагдар хувилгаан хүүтэй уулзахын өмнө гэнэт шунал нь хөдөлж, дээлийн өнгийг нь өөртөө үлдээхээр айлын гадаа нуугаад, хадгийг нь барьтал аав “Дээлийн өнгийг нь авснаараа тэр айлын гай барцадын ихэнхийг нь та даа. Хадгийг нь авснаараа багаахныг нь би даая. Гадаа нуусан юмыг чинь үхэр идэж байна шүү” гэсэн гэдэг. Өнөөх хүн ичиж, улайгаад, асууж, тодруулахаар ирсэн юмаа ч хэлж чадалгүй түргэхэн гартал үнэхээр нуусан даавууг нь үхэр идэж байсан гэдэг. Тэр цагаас Ламаадан хүүгийн нэр хүнд сүсэгтэн олны дунд бүр ч ихээр тарж, хүндлэгдэх болсон гэдэг. Энэ мэтчилэн хүн итгэхээргүй явдал олон гарч байсан юм билээ.
-Аавыг нь хэлмэгдүүлж, гоц ухаан, зөнч мэргэн чадварыг нь устгах бодлого тасралтгүй хэрэгжүүлж байсан ч аав нь зөнч, мэргэн чанараа хадгалж үлдсэн байх. Гэрийнхэнд нь юм мэдрэгддэг байсан уу?
-Аавыг “Хүүхэн хутагт”-ын хойд дүрээр тодроод удаагүй байхад нь чадалтай болгон очиж мэргэлүүлдэг, мөргөж, сөгддөг, шээсийг нь хүртэл тосож, хүртдэг байсан тухай уншиж байсан. Би түүнийг нь хараагүй, аав яриагүй болохоор энэ тухай бусдын адил ойлголттой байдаг. Хэдийгээр аав минь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн ч гэсэн зөн билгийн увидас нь хэвээр үлдсэн байсан гэж боддог. Нэг жишээ дурдвал, том ах минь 1990 онд, аав 1991 онд бурхан болсон юм. 1990 онд аав, ах хоёр хоёулаа Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж  байсан. Тэр үед аав хараагүй болчихсон байсан юм л даа. Тэгээд сэтгэл санааг нь тайван байлгах ёстой гээд ахыг эмнэлэгт бие нь тааруу байгааг огт дуулгаагүй юм. Том ахыг бурхан болоход нь ээж аавыг сахиад эмнэлэгт байсан. Гэтэл ахыг бурхан болсон өглөө ээжийг дуудаад “Миний хөгшин гэртээ хариад, хүүхдүүддээ очоодох. Цаадуулд чинь нэг юм болчихлоо” гээд явуулсан байсан.
Машин, механикийн баазийнхан нь аавыг Ламаадан гэж мэддэггүй байсан. Аав өөрөө л хэлэхгүй бол хэн ч мэдэхгүй шүү дээ. Сүүлд, эмнэлэгт байхад нь эргэж ирэхдээ биднээс аавыг Хэнтийн мэргэн жаал Ламаадан гэдгийг дуулаад “Нээрээ бидэнд их олон юм сэрэмжлүүлж, анхааруулж байсан юм байна. Ажлынхныгаа хөдөө, гадаа явахад нь, хэн нэгэнд ямар нэгэн зүйл тохиолдохынх нь өмнө “Тэрийгээ тэгээрэй. Тэнд чинь тийм нэг юм байгаа юм байна, хаячихаарай” гэх зэргээр байнга захидаг байсан нь ийм учиртай байжээ” гэж байсан. Тийм болохоор аавын минь ер бусын зөн билиг, мэргэн ухаан үгүй болоогүй гэж би боддог.
-Аавынх нь зөн билиг, шашин номынх нь эд зүйлсээс хүүхдүүдэд нь өвлөгдсөн болов уу. Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Бид эцэг, эхээс 13-уулаа. Хоёр том ах минь төрөөд удаагүй байхдаа бурхан болчихсон юм билээ. Хожим дөрөв нь бурхан болсон. Үлдсэн долоо нь дор бүрдээ ажил, төрлөө хийгээд сайхан амьдарч байгаа. Би айлын бага. Аав, ээж хоёрыг бурхан болсноос хойш миний бие өвддөг болж хэсэг хэцүүдсэн. Хэдийгээр сайхан ах, эгч нар минь байгаа ч аав, ээж байхгүй болохоор гэр эзгүйрч, юм бүхэн хоосон болдог юм байна. Өвдөж, зовохын эрхэнд ганц, хоёр хүн дээр очиж үзүүлтэл “Танайд бурхан номын том хүн байсан юм байна. Хойч үеийг нь залгах сахиустай хүн нь чи юм байна” гэснээр би 10 гаруй жилийн өмнөөс сахиусаа авсан. Гэхдээ би өөрийгөө “Ламааданы удам угсаа” гэж зарладаггүй. Аавынхаа хойчийг залгана гэдэг утгаараа бөөгийн сахиус авч, өвчтэй, зовлонтой хүмүүст туслаж, аавынхаа үлдээсэн бурхан, сахиусыг залж, шүтэж явдаг.
-Зарим хүн “Шашин номын тусгай арга ухаанаар талийгаачтайгаа уулзсан, сүнстэй нь холбогдсон” гэх итгэмээргүй зүйлийг үнэмшилтэйгээр ярьдаг. Харин та тэдэн шиг сахиусныхаа ач буянаар аавтайгаа “уулзаж” байсан уу?
-Аавын буяны ажил дуусаад хүмүүс явсны дараа би өөрийн мэдэлгүй толгой дээгүүрээ куртикаа нөмөрчихөөд уйлаад байсан. Уйлахгүй үедээ дүнгэр дүнгэр гээд ганцаараа яриад байснаа сайн санадаг. Ах, эгч нар намайг “Харанхуй шөнө битгий уйлаад бай, ганцаараа битгий яриад бай, муу ёр” гэж загнахад ээж минь “Дүү нь тэгж л байг. Хүүхэд 13 нас хүртлээ зөнтэй байдаг юм гэнэ лээ. Аавтайгаа ярьж байгаа үнэн юм байлгүй” гэж байсан. Аавыгаа бурхан болсны дараа гурав хоног уйлж, ганцаараа ярьснаас хойш аавыгаа зүүдлээгүй. Харин бөөгийн сахиус авсныхаа дараа сахиусаараа дамжуулан аавтайгаа “уулзахад” аав минь “Хүн бүр төөрөг, хувь заяагаараа амьдардаг. Төөрөг заяанаасаа хазайдаг тавилан гэж байдаггүй юм” гэхэд нь би тайвширч байсан. Би сахиусаа авахдаа “Зөв юм хийж байгаа болов уу, буруу зүйл хийж байгаа болов уу” гэж их эргэлзэж байсан юм л даа. Тэрхүү эргэлзээг аав минь тайлж өгсөн. Бас аавынхаа төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Баян-Адарга суманд очиж, аавынхаа чулуу тавьж байсан овоог нь сэргээж, аавдаа зориулж овоо босгосон. Бид ханш нээх өдрөөр бурхан болоочдынхоо шарил дээр очиж, буян, ном үйлддэг.
-Аав, ээж нь хүүхдүүддээ юу захиж сургадаг, хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ. С.Чимэддоржийнх гэж ямар айл байв?
-Аав, ээж минь хүн их дайлдаг хүмүүс байсан. Аавыг хүмүүс ээжид ярихдаа “Хүүе ээ, танай хөгшин чинь юм ярьдаг юм уу, дуугардаг юм уу” гэцгээдэг байж билээ. Аав минь архи, дарс уудаггүй ч ажлынхан нь манайд баяр болгоноор ирж, идэж, уугаад л явдаг байлаа. Том эгч минь гитар тоглодог байсан болохоор аав биднийг дуулуулах дуртай байж билээ. Хүн ирэхээр л “Манай хүүхдүүдийн тоглолтыг үзээрэй” гээд  биднийг дуудаж, дуулуулна. Ээжийн тухай дуу их дуулдаг байж дээ. Биднийг хүүхэд байхад аливаа баярыг мандарин, бохьгүйгээр төсөөлдөггүй байлаа шүү дээ. Шинэ жил болохоор аав “Энэ жилийн бэлгэнд мандарин байхгүй шүү” гэж биднийг цаашлуулдаг сан. Дөрвөн охин нь хоёр хоёроороо тэрсхэн болохоор ижилхэн хувцас өмсүүлж, ихэрлүүлдэг байсан. Бас аав минь үс их сайхан самнаж өгдөг байж билээ. Бид дөрөв ааваараа үсээ самнуулах дуртай байсан. Нэг л үс гозойх юм бол “Болоогүй байна. Таранд нь нийлтэл самнана” гээд самнаад л байдаг сан. Хүүхдийн баяраар бид дөрвийн үсийг самнаж, бэлгийг минь өгчихөөд парк руу дагуулж явах нь бүр ч сайхан. Том эгч Ч.Баясгалан минь надаас ч эрх хүүхэд байсан. Яагаад гэвэл, таван хүүгийн дараа төрсөн охин гээд аав, ээж хоёр барагтай л бол үг хэлдэггүй байж билээ. Олон хүүхэдтэй байсан болоод ч тэр үү аав, ээж биднийг “Хүн орж ирвэл сайхан мэндэлчихээд цаад өрөөндөө сууж бай. Том хүний өмнүүр гүйлдэж, тавагтэй идээ хуурайлж болохгүй шүү” гэхчилсэн хүмүүжүүлдэг байсан.
-Хүн бүрийн аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн хором мөч бүхэн хамгийн жаргалтай, сайхан байдаг шүү дээ. Тэр сайхан дурсамжууд дундаас та энэ удаад алийг нь онцолж яримаар байна вэ?
-Бидний хүүхэд нас аав, ээжийн хайранд энхрийлүүлж, жаргалтай сайхан өнгөрсөн.  Нэг зун аав минь ээжтэй ижилхэн дээл хийж өмсөөд өсөж, төрсөн нутаг болох Өвөрхангай, Хэнтий аймгаараа хэд хоног явсан юм. Хэзээ ирэх бол гэж харуулдаж, санааширч суусан бидэнд аав, ээж хоёр минь нэг л өглөө ороод ирсэнд бүгдээрээ баярлаад, бараг уйлсан санагддаг. Аав, ээжийгээ цөөхөн хоног хөдөө яваад ирэхэд нь тэгтлээ их санасан байж билээ. Тэр өглөө миний амьдралын хамгийн сайхан мөч юм шиг санагддаг. Мэдээж, баяр болгоноор бид аав, ээждээ эрхлэхийн дээдээр эрхэлж, бэлэг сэлт авч, хамтдаа тоглож, наадацгаадаг байсан л даа. Тэр болгон үгээр хэлэхийн аргагүй сайхан шүү дээ.
-Та аавыгаа хувь тавилангаараа амьдарч чадаагүйд нь харамсдаг гэсэн шүү дээ. Таныг “Аавын минь бага, залуу нас бусдын адил амар тайван, элэг бүтэн амьдрал дунд өнгөрсөн бол” гэх бодол үргэлж ээрдэг байх?
-Өвөө, эмээ минь дур мэдэн “Манай хүүхэд “Хүүхэн хутагт”-ын хойд дүр, хүүдээ Ламаадан гэж нэр өгнө” гэж олон түмэнд худал мэдээлэл тарааж, хүн амьтан урьж авчраагүй шүү дээ. Хийдийн лам аавыг минь “Сахил бурхантай, хойчийг залах увидастай хүүхэд байна” гэж товлоод явахдаа модон сахиус, түрийвч хоёр үлдээсэн байдаг. Тэр нь одоо надад бий. Мөн ааваас үлдсэн ганц дээл нь байдаг. Аавд түүнээс өөр өмч, хүүхэд насных нь дурсамж болчихоор нандин зүйл байдаггүй. Аавыгаа тэрхүү хүнд хэцүү цаг үеүдэд юу бодож, яаж амьдарч байсныг нь би мэдэхгүй ч зовлон шаналал дунд амьдарч, тэр бүхнийг давж туулсанаар нь үргэлж бахархдаг. Хувь тавилангаараа амьдарч чадаагүй гэж харамсдаг шалгаан нь гэвэл, аавыгаа бурхан номын том хүн болох байсан гэхээс илүүтэйгээр бусдын адил элэг бүтэн, амар тайван амьдарсан бол юутай сайхан байх байсан бол гэж харамсаж, сэтгэл өвддөг.
-Аав тань ээжтэй нь ханилсан цагаасаа сайхан амьдрал бүтээхийг зорьж, тэр чинээгээрээ хань ижил, үр хүүхдээ жаргалтай амьдруулж чаджээ?
-Аав минь сэтгэлээ хуваалцах ханьтай, үр хүүхэдтэй болохдоо л  амьдралын жаргалыг мэдэрч, хэсэгхэн ч болтугай амар тайван амьдарсан болов уу гэж боддог. Бид аавынхаа охин нь, хүү нь болж төрснөөрөө сэтгэлийнх нь зовлон, шархыг бага ч болов эдгээсэн болов уу, хар бараан дурсамжийг нь мартуулж чадсан байгаасай гэж найддаг. Аав ч бидний төлөө бүхнээ зориулж, элэг бүтэн, гэр бүлээрээ л байвал өөр юу ч хэрэггүй гэдэг хүн байсан даа.
-Та бүхэн аавынхаа нэр төрийг цагаатгуулахаар Цагаатгалын комисст өргөдөл бичиж байсан уу?
-Цагаатгалын комисст бид “Аавын минь нэр төрийг цагаатгаж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл гаргаж байсан. Харин тэр комиссоос аавыг минь хэлмэгдсэн гэж үзсэн ч нэрийг нь цагаатгаагүй. “Шашны бурангуй үзэл тараалаа” гэж аав, ээжийг нь цаазалж, аавыг минь хар нялхаар нь өнчрүүлчихээд цагаатгахгүй байгаад нь бид гайхдаг. Аав, ээж хоёрыг нь хэлмэгдсэн гэж үзэж, “Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгож байна” гээд Налайх дүүрэгт орон сууц, сая төгрөг олгож байсан. Аав минь эцэг, эхээсээ хагацаад жаргаагүй шүү дээ.
-Та аавыг нь хүний дайтай өсгөсөн Д.Самдан, н.Долгорсүрэн нартай ойр, дотно байсан уу. Тэд ямархуу хүмүүс байсан бэ?
-Аавыг үрчилж авсан Д.Самдан өвөөг би харж байгаагүй. Харин н.Долгорсүрэн эмээг сайн мэддэг. Бид эмээгээ Жогоо гэж авгайлдаг байлаа. Ааш зан сайтай, их сайхан хөгшин байсан. Харин миний ах, эгч нар Д.Самдан өвөөг мэддэг, зарим нь өвөр дээр нь өссөн гэж ярьдаг юм. Жогоо эмээ манай урд гудманд амьдардаг байсан. Д.Самдан өвөөгийнх гурван хүүхэд өргөж авсан байдаг. Тэдний нэг нь миний аав. Аав олон хүний гар дамжсан ч сайн эцэг, эх таарсанд нь үргэлж баярлаж явдаг. Миний аав тэднийхээ ачаар сайхан хүмүүжсэн, өөрөө ч их ухаантай хүн байсан.
-Ижил нэртэй хүмүүс “Хэнтийн мэргэн Ламаадан гэдэг чинь би байна” гээд аавынх нь нэрийг барьж, Засаг захиргааныхантай уулздаг байсан гэх яриа байдаг. Аав нь нутаг, усныхандаа өөрийгөө албан ёсоор танилцуулж байсан уу?
-Миний аавд төрсөн нутаг, төрүүлсэн аав, ээжийгээ ч хайх, сураглах эрх байгаагүй. Тийм оролдлого хийх л юм бол амиа алдах, хоригдох, хатуу шийтгэл хүртэх байсан байх. Тэр бүхнийг аав минь мэдэрч, тэсэж, тэвчиж, туулж өнгөрүүлсэн байдаг. Хожим Хэнтий аймагт Чимиддорж гэдэг хүн өөрийгөө “Би Хэнтийгээс төрсөн Ламаадан буюу Чимиддорж байна” гэж дарга, томчуудтай уулзсан гэх цуу яриа сонсож байсан. Аав хэзээ ч өөрийгөө зарлан тунхаглаж, энд тэнд очиж хүмүүстэй танилцаж байгаагүй. Аав минь танихгүй хүнд өөрийгөө Ламаадан гэж танилцуулах нь битгий хэл бидэнд ч тэр тухайгаа тодорхой ярихгүй байсаар бурхан болсон хүн шүү дээ. Миний хүүхдүүд “Юу ч сонссон бай, хэн ч юу ч асуусан  аавынхаа тухай ярьж болохгүй шүү” гэж захидаг байсан. Өөрийнхөө үзсэн зовлон, хагацал, шаналлыг бидэнд үзүүлчих вий гэж айдаг байсан байх л даа. 1991 оны арваннэгдүгээр сарын 26-нд 55 настайдаа элэгний хорт хавдраар бурхан болсон. Тэр үед би 11 настай үлдэж байж.
-Ээж нь аль нутгийн хүн байсан бэ. Аавд нь өмөг түшиг болж байсан хамгийн чухал хүмүүсийн нэг нь шүү дээ. Ээжийнхээ тухай дурсаж болох уу?
-Миний ээжийг Я.Рэгзэдмаа гэдэг. Говь-Алтай аймгийн Тонхил сумынх, барилгын дотор засалч мэргэжилтэй мөртлөө орос дэлгүүрт олон жил худалдагч хийсэн. Аав ч орос бараанд их дуртай байсан. Аав минь архи уудаггүй байсан болохоор ч тэр үү хүүхдүүдтэйгээ адилхан амттанд их дуртай. Аавыг ажилдаа явахад нь ээж чихэр боогоод өгч явуулдаг байж билээ. Аав аагтай цайнд дуртай болохоор цайныхаа цагаар гэртээ ирж, ээжийн цайг уудаг байсан. Ээж гэрийнхээ ажлыг хийнэ, хүүхдүүдээ харна, ажлаа ч таслахгүй хийдэг хөдөлмөрч эмэгтэй байсан. 1991 онд аавыг бурхан болсноос хойш ээж минь сэтгэл санаагаар унаж, гансарч, хоол, унднаас гарсан. Тэр үед цайнаас өөр юм хоолойгоороо давуулдаггүй, өдөрт хайрцаг тамхи татаж өөрийгөө сатааруулдаг болсон. Аавын зурагны өмнө сууж, зул өргөж, арц, хүж уугиулаад суудаг байсан. Ээж минь жил бүрийн цагаан сараар идээ будаа, бэлэг сэлт бэлдэж, өөрийнхөө ах, дүү нараас илүү аавын ах, дүүг “Ирэх байх” гэж хүлээдэг байсан. Гэтэл тэд аавыг бурхан болсноос хойш нэг ч удаа ирээгүй. Уг нь, би аавынхаа ах, дүү нарт их баярладаг байсан. Нэг эцэг, эхийн хүүхдүүд биш мөртлөө адилхан царай зүстэй хүмүүс байсан.
Хэнтийн мэргэн Ламаадан буюу С.Чимиддоржийн тухай хүн итгэхэд бэрх мөртлөө амьдралынх нь энэхүү түүх бол Монголд болж өнгөрсөн их хэлмэгдүүлэлтийн зөвхөн нэгэн жишээ билээ. Олон хүн Ламаадан хүүг бага, балчир насандаа аав, ээжтэйгээ хамт буудуулж, хороолгосон гэдэгт итгэсээр өнөөг хүрсэн байдаг. Гэвч тэрээр сайн хүмүүсийн ач буянаар хүний хорвоод өөрийн зам мөрөө үлдээж, эхнэрийнхээ халамжит хань, хүүхдүүдийнхээ сайн аав, Машин механикийн баазын чадварлаг жолоочдын нэг байсаар 1991 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Аливаа түүхэнд “Хэрвээ” гэж байдаггүй гэдэг. Гэсэн  хэдий ч хэрвээ  Хэнтийн мэргэн жаал Ламаадан буюу С.Чимиддоржийн хүүхдүүд аавыгаа “Аав минь бусдын адил эрх танхи торниж, үеийнхэнтэйгээ найзалж, нөхөрлөж, санаж бэтгэрэх, айж, эмээх зовлонгүй сэтгэл тэнэгэр амьдарсан бол ямар сайхан байх байсан бол доо” гэж өнөөг хүртэл харуусаж, сэтгэл, зүрхэндээ хэзээ ч “эдгэрэхээргүй” шархтай үлдсэн нь өнөөх аймшигт хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр одоо ч бүрэн арилаагүйг илтгэх мэт санагдана.
Алесь Беляцкий: Нобелийн шагнал намайг шоронгийн хүчирхийллээс хамгаалсан
АПУ компанийн захирал П.Батсайханы өмд 270 сая төгрөгийн үнэтэй
Гэвч асуудал зөвхөн үнэтэй хувцас өмссөн эсэхэд бус, түүний цаана оршиж буй нийгмийн шударга ёсны тухай юм. Монголын олон мянган ажилчид өдөр шөнөгүй ажиллаж, амьдралаа арайхийн залгуулж явахдаа тэрхүү үнэтэй өмдний өртөгтэй тэнцэх цалинг бүтэн жилдээ ч авч чадахгүй. Харин захирал нь компанийнхаа ашгийг хуваалцах бус, тансаг хэрэглээний театрын гол дүр болж, "хөдөлмөрийнх нь шимийг сорсон” дүр зураг сошиалын дэлгэцнээ тодорч байна.
Ийм нөхцөлд шударга хөдөлмөрийн үнэлэмж, тэгш боломжийн талаар ярих нь утгагүй мэт. Эсрэгээрээ, бид баячуудын "супер тансаглалын шоу”-г үзэж, алга ташихаас өөр сонголтгүй үзэгчид болон хувирч байна уу гэх асуулт олон нийтийн дунд эрхгүй төрөхөд хүрлээ.
Э.АРИУНЗАЯА: Надад муайтайгийн тулаан сонин содон, сонирхолтой санагдсан
Вьетнам Улсын Ханой хотноо “IFMA” холбооны муайтайгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 20-ны өдөр боллоо. Тус Азийн аваргын “ВАЙ КРУ” ангилалд  “Гаруда” академийн тамирчин Э.Ариунзаяа алтан медаль хүртэв. Мөн тэрбээр “Элит” ангиллын 60 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртсэн юм. Ази тивийн аварга болсон Энхбаатарын Ариунзаяатай ярилцлаа.
-Муайтай боксын Ази тивийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Азийн аваргын “Элит” ангиллын 60 кг-ын жинд хүрэл медаль, “Вай кру” ангилалд алтан медаль хүртжээ. Энэ хоёр ангиллын онцлог ялгаа юу байдаг вэ?
-Муайтайгийн “Вай кру” төрөл гэдэг нь тулааны өмнө хийгддэг ёслол, хүндлэлийн нэгэн уламжлалт зан үйл гэж хэлж болно. Нэг төрлийн тулааны бүжиг. Үүгээр багш, эх орон, шашиндаа хүндлэл үзүүлж эхэлдэг юм. Энэ төрөлд алтан медаль хүртсэн.  Харин элит ангиллын 60 кг-ын жинд тулалдаж  хүрэл авсан. Энэ хоёр төрөл нь тусдаа өөр төрлүүд боловч нэгдмэл, нэг амин сүнстэй гэж хэлж болно.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Энхбаатарын Ариунзаяа гэдэг. Одоо ШУТИС-ын ХХҮДС-ийн Интерьер дизайны ангид суралцдаг. Mongolian Muaythai Federation болон “Garuda BJJ & MMA” клубийн тамирчин гэж явдаг.
-Одоо хэдэн настай?
-Би одоо 20 настай.
–Аль, аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн.
–Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Багадаа спорт гэхээсээ илүүгээр урлагийн төрлөөр сонирхож хичээллэдэг хүүхэд байсан. Дуулна, бүжиглэнэ. Яг анхны хичээллэж байсан спортын төрөл гэвэл  эхлээд уран сайхны гимнастикаар хичээллэж байгаад дараа нь сагсан бөмбөгөөр хичээллэсэн. Ер нь багаасаа их хөдөлгөөнтэй, урлагийн авьяастай хүүхэд байсан.
-Тулааны спортын сууриа ямар тулааны спортын төрлөөр тавьсан бэ?
Би шууд л муайтайгаараа эхэлж байсан.
-Гимнастик, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байсан туяхан охин яагаад хүнд, хатуу, эрсдэл ихтэй тулааны спортыг сонгож хичээллэх болов?
-Манай эрэгтэй найз муайтайгийн бэлтгэлийг хамт очиж үзье гээд болдоггүй. Тэгээд л найзыгаа дагаад муайтайгийн бэлтгэлийг очиж, сонирхон харсан юм. Өмнө нь ерөөсөө тулааны спортын талаар ямарч ойлголтгүй байсан надад муайтайгийн тулаан шинэ, сонин содон, сонирхолтой санагдсан л даа. Тэр л миний дотор орших, тэс өөр Ариунзаяаг сэрээсэн юм шиг санагддаг. Тэгж үе, үе очиж, сонирхож явсаар муайтайгийн спортод дурлаж эхэлсэн.
-Муайтайгаар хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Муайтайгаар 2020 оноос эхлэн сонирхогчийн түвшинд хичээллэсэн.  Гэтэл 2023 онд өвдөгний бэртлээс болж бүтэн нэг жил завсарласан. Тэгээд 2024 оноос эхлэн эрчимтэйгээр хичээллэж эхэлсэн. Яг эрчимтэй хичээллэсэн хугацаа гэвэл жил, хагас болж байгаа юм байна.
-Спортын ямар ямар зэрэг цолтой вэ?
-Муайтайгийн спортын мастер цолыг саяхан авсан байгаа.
-“Гаруда” академийн тамирчин гэхээр жюү жицүгээр барилддаг юм уу?
-Одоогоор жюү жицүгээр хараахан хичээллэж үзээгүй байгаа. Гэхдээ нэг өдөр хичээллэж үзнэ гэсэн бодол бий.
-Тулааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
О.Ганзориг: "Харанга" хамтлаг надаас мөнгө нэхсэн
"Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолтын талаар  “The Hulegu Events” энтертаймент компанийн үүсгэн байгуулагч “Мэргэн” буюу О.Ганзоригтой холбогдож, ярилцлаа.
-Таны нэр алдар Мэргэн биш юм уу?
-Миний ургийн овог Мэргэн. Харин OG гэдэг товчлол бол О.Ганзориг гэдэг нэрний товчлол юм. Инстаграмм хаяг маань Mergen_OG гэдэг нэртэй учраас Мэргэн гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
-Европт хэд дэх жилдээ Монголынхоо хамтлаг, дуучидтай хамтран тоглолт зохион байгуулж байна вэ?
-Манайх 2014 оноос хойш 11 дэх жилдээ Монголын хамтлаг, дуучдын тоглолтыг Европ болон Австрали, АНУ, Канад улсад зохион байгуулж байна. Европ дахь аялан тоглолтын 70 гаруй хувийг манайх зохион байгуулж, гүйцэтгэсэн байдаг.
Бид өмнө нь "Харанга" хамтлагийн аялан тоглолтыг зохион байгуулж байсан ч бас асуудал гарч байсан.
Үүнээс гадна "Хурд" хамтлагийн тоглолтыг хоёр удаа хийсэн бол "Камертон" хамтлагийн тоглолтыг өнгөрсөн жил хийсэн. Сүүлд "Guys" хамтлагийн аялан тоглолтыг зохион байгуулсан бол удахгүй "Киви" хамтлагийн тоглолтыг Австралид зохион байгуулах гэж байна. Монголын рок попын хамтлаг дуучдын аялан тоглолтыг зохион байгуулахдаа ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй. Миний хувьд үнэн зөв мэдээллийг өгөхийг хүссэн. "Харанга" хамтлагийнхан  надаас мөнгө нэхэж, тулгасан. Тэр үйлдлээ бидэнд биш гэрээ хийсэн компанидаа гаргах байсан. Энэ бүх хариуцлагыг "Монгол эвентс" ХХК үүрч, гадаадад байгаа хүмүүсийн хохирлыг барагдуулах ёстой.
-Танай компани "Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолтыг хариуцан гэрээ байгуулж, ажиллаагүй гэсэн үг үү. Яг ямар асуудал үүссэн юм бэ?
-Манай байгууллагын хувьд "Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолтын гүйцэтгэлийг хийсэн. Харин албан ёсны гэрээ санхүү талыг нь н.Баатархуяг захиралтай Монголд үйл ажиллагаа явуулдаг "Монгол эвентс" компани хариуцаж хийсэн байдаг. Энэ компани өнгөрсөн наймдугаар сард "Харанга" хамтлагийн 35 жилийн ойн тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах ажлыг хариуцаж байсан. Тус хамтлагийнхан манай компанитай огт гэрээ хийгээгүй.
"Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолт эхлэхээс өмнө 2025 оны гуравдугаар сард Австралид тоглолт хийж, манайх гүйцэтгэлийг нь хариуцсан. Гэхдээ бид хоорондоо албан ёсны гэрээ хийгээгүй.
Тэгээд оны өмнө "Монгол эвентс" болон БНСУ-д тоглолт зохион байгуулдаг "АBM" энтертайнмент компанийн төлөөлөл ярилцаад, манайд "Харанга" хамтлагийн Европ дахь тоглолтын гүйцэтгэлийг хийх санал тавьсан юм. Бид хоорондоо гэрээ хийхгүйгээр аман тохиролцоо хийсэн. "Харанга" хамтлагийн Япон, Өмнөд Солонгос дахь 35 жилийн ойн тоглолтыг "ABM" энтертайнмент хариуцаж, гүйцэтгэсэн. Тухайн үед тоглолтыг нь бага хүн үзэж, амжилтгүй болсон юм шиг байна лээ. Тоглолт зохион байгуулсан хүмүүс тоглолтын орлогоос гаргасан бүх зардлаа авдаг. Тэгээд үлдсэн мөнгө нь "Харанга" хамтлагийнхны бодож байсан мөнгө биш байсан. Энэ асуудлаас болж "Монгол эвентс" болон "ABM" энтертайнменттай "Харанга" хамтлаг үл ойлголцож, оны дараагаар "ABM" энтертайнментыг гэрээнээсээ хассан юм билээ. Тэгээд манай компанид хамтран ажиллах саналыг аман байдлаар тавьсан. Албан ёсны гэрээг нь "Монгол эвентс" ХХК дээр хийсэн. Тийм учраас тус компанийн зүгээс "Харанга" хамтлагт 80 сая төгрөг бэлнээр өгч, манайх Австрали улс дахь бүх зардлыг хариуцах ёстой байсан.
"Харанга" хамтлагийн Ц.Чулуунбат, Ц.Энхманлай ах Монголоос Австрали руу нисэхийн өмнө "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг болон надтай групп чатаар холбогдож, "Гэрээнд заасан 80 сая төгрөгөө өг" гэсэн. Гэвч тэр н.Баатархуяг гэдэг залуу 80 сая төгрөгийг нь төлж чадаагүй учраас Чука, Манлай ах над руу холбогдож, "Энэ мөнгөө төлөхгүй бол Австралийн тоглолт цуцлагдлаа" гэсэн. Манай компанийн зүгээс зочид буудлын захиалга, хот хоорондын нислэгийн зардал, тоглох газруудын урьчилгаагаа бүгдийг нь төлсөн байсан учраас сандарч, өөрийнхөө зүгээс 60 сая төгрөгийг Монголоос явахаас нь хэдхэн цагийн өмнө шилжүүлсэн байдаг. Энэ бүгд баримттай байгаа.
Тэд Австрали улсын хоёр хотод тоглолт хийнэ гэж тохиролцсон ч гурав дахь хотод тоглолтоо хийж, цэвэр ашиг нь 23.250 ам.долларыг олсон. Тэр орлогоо 80/20 харьцаатайгаар зохион байгуулагч, хамтлагууд хувааж авдаг. Тэгээд "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг болон миний зүгээс орлогын өөрсдийн хувиа авахгүйгээр "Харанга" хамтлагийнханд бэлэглэсэн. Австралийн тоглолтууд амжилттай болж, олон хүн үзсэн. Би гуравдугаар сарын 7-нд зочид буудлын өрөөнд гарын үсэг зурж, 80 сая төгрөгийг нь барагдуулж, тус улсад гарсан бүх зардлыг манайх төлсөн байдаг. Тэд маргааш нь Сидней хотод тоглосон. Би тэр өдөр нь АНУ дахь "GUYS" хамтлагийн тоглолтыг зохион байгуулахаар явсан. Гэтэл "Харанга" хамтлаг нь визэнд зуучилж өгсөн компаниудад хэлэлгүйгээр өөр тоглолт зохион байгуулдаг хувь хүмүүстэй ярилцаж, Австралид дахин тоглолт хийхээр болсон байсан. Уг нь бидний олон сар жил зарцуулж гаргасан визээр өөр хүмүүстэй хамтран тоглолт зохион байгуулж болохгүй. Ядаж бидэнд хэлэх ёстой байсан. Эндээс анхны үл ойлголцол, маргаан эхэлсэн юм. Манай зүгээс Европ дахь тоглолтын гүйцэтгэлийг хийхээс татгалзсан боловч "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг, Чука ах надтай дахин ярилцаж, хамтран ажиллахаар болсон.
-Тэгэхээр албан ёсны гэрээ байгуулсан "Монгол эвентс" ХХК-иас ямар ч төлбөр мөнгө төлөөгүй гэсэн үг үү?
-Тус компаниас 10 орчим сая төгрөг л гаргасан. Үлдсэн бүх мөнгийг манайх төлсөн. Тэгээд Европ дахь тоглолтыг бас энэ зарчмаар зохион байгуулах ёстой байсан боловч "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг "Манайх боломжгүй болсон" гээд гэрээнээсээ гарч, биднийг орхисон. Европын хотуудад 8-9 зохион байгуулагч ажилладаг. Тэр хүмүүс өөрсдийн цаг заваа гаргаж, мөнгө төгрөгөөрөө театр, заалны түрээс, барьцаагаа байршуулахаас гадна зочид буудлын зардал, машин тэрэг, нислэгийн зардлыг гаргадаг. Бас би өөрөөсөө "Харанга" хамтлагийн онгоцны нислэг, машины зардлуудыг төлсөн. Тэдний хувьд гэр бүлээрээ явсан шүү дээ. Бид аргагүй нь эрхэнд алдагдалд орохгүй нь тулд аялан тоглолтыг нь үргэлжлүүлэх болсон.
Гэрээгээрээ "Харанга" хамтлагийнханд 20 мянган евро урьдчилж өгөх ёстой байсан юм билээ. Тэгээд би "Бид 13 мянган еврог гаргаж өгье. Уг нь ямар нэгэн гэрээ хийж,  санхүүгийн хувьд хариуцлага хүлээгээгүй. Тоглолтын орлогоос 60 мянган евро өгье" гэж тохирсон.
Тоглолтууд Будапешт хотоос эхэлж, зарим хотуудад бага хүн үзэж байсан. Явсаар байгаад Прага хотоос Лондон хот руу ниссэн. Лондон хотын тоглолт нь 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд тоглох ёстой байсан ч тухайн клубын алдаанаас болж, нэг өдрөөр хойшилсон. Үүнээс болж "Харанга" хамтлаг зохион байгуулагчдын дунд үл ойлголцол үүссэн. Маргааш нь тус хамтлагийн тоглолт болдгоороо болсон. Тоглолтоос олсон орлогоосоо зарлагаа хасч, цэвэр ашгаа "Харанга" хамтлагт өгөх ёстой байсан ч хангалттай хүн үзээгүй учраас хамтлаг, зохион байгуулагчид хоорондоо маргалдсан. Энэ тоглолтын талаар олон нийтийн сүлжээнд Сарангуа Со гэх зохион байгуулагч эмэгтэй бичсэн байсан. Тэр хүнийг худлаа ярьсан гэж бодохгүй байна. Тухайн хүн Монголын олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж байсан, туршлагатай бизнес эрхлэгч. Лондон хотын тоглолт дууссаны дараа "Мөнгөний асуудал үүсч буутай цагдаа нар ирсэн байгаа" талаар над руу Чука ах ярьсан. Би тэр асуудлыг нь зохицуулж, зохион байгуулагч эмэгтэйд "Нийт орлогоо 50, 50 хувиар хувааж авсан, гомдолгүй" гэж хэлээд цагдаа нарыг явуулж өгөхийг хүссэн. Зохион байгуулагч мөнгөө тасалбар борлуулалтаас олох ёстой байсан ч тэгээгүй.
"Харанга" хамтлагийнхны гэр бүлийнхэн зохион байгуулагч руу дайрч давшилж байгаа бичлэг нь хүртэл байгаа. Тэгсэн "Харанга" хамтлагийнхан 40 минутын дараа над руу залгаад "Бид 60 мянган евро авах ёстойгоос 55 мянган евро авсан. Одоо 4800 евро дутуу байна. Энэ мөнгө авч байж Ирланд улсад тоглолт хийнэ гэсэн.
Надтай тийм гэрээ хийгээгүй шүү дээ. Миний зүгээс "Надад одоо мөнгөний боломж алга. Өмнө Австрали улс руу тоглолт хийхэд бас ийм үйлдэл гаргасан. Одоо дахин ингэмээргүй байна" гэсэн. Урьдчилсан байдлаар 200 тасалбар зарагдсан. Тоглолтыг нь 300 хүн үзвэл та бүхний 4800 евро хангалттай өгнө, зохион байгуулагчийн гаргасан зардлыг нөхөж өгөх боломжтой болно гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд шөнө болж, би Ирланд дахь монголчуудын фэйсбүүк группт "Харанга" хамтлаг ярьснаараа байсангүй, аялан тоглолт хийхгүй юм байна" гээд доод хэсэгт нь "Мөнгө улаан нүд цагаан" гэдэг үг бичсэн. Тэр үйлдлийнхээ төлөө тус хамтлагаас дараа нь уучлалт гуйсан. Маргааш нь Ирландын зохион байгуулагч нар Чука ахтай холбогдоход "Бидэнд 5000 евро өгөх хэрэгтэй" гэсэн юм билээ. Тэгээд зохион байгуулагч нар зөвхөн хамтлагийн гишүүдэд нислэгийн тийз авч, Ирландад ирэхээр нь мөнгийг нь өгөхөөр тохиролцсон. Тэгсэн  хамтлагийн машины жолооч Лондоны таван нисэх онгоцны буудлаас андуурч, өөр нисэх онгоцны буудалд хүргэж өгсөн. Тийм учраас дахин шинэ тасалбар авч, өөр нисэх буудал дээр очсон боловч тухайн нислэгээсээ хоцорсон. Энэ бол цэвэр тус хамтлагийн хариуцлагын асуудал. Энэ үйл явдлын дараа "Харанга" хамтлаг Лондондоо үлдэж, эх орон руугаа буцсан байгаа.
-"Харанга" хамтлагийн аялан тоглолт цуцлагдсантай холбоотой мөнгөөрөө хохирсон хүн байгаа юу?
-Миний хувьд олон хүний дунд холбон зуучлах ажлыг хийсэн. Энэ хугацаанд зохион байгуулалтын зүгээс ганц нэг алдаа гаргасан байж болно. Тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Ирландын тоглолтыг цуцалсан шалтгаан бол "Харанга" хамтлагийн өөрсдийнх нь буруу. Мөн Лондон хотын тоглолт өөрсдийнх нь буруу. Тоглолтоос ашиг олбол хоёр тал хувааж авдаг. Тийм байсаар ч ирсэн. Ашиг олж чадаагүй бол хоёулаа алдагдал хүлээдэг.
Одоо мөнгөөрөө хохирсон хүн гэвэл Лондон хотын зохион байгуулагч Сарангуа гэж хүн байна. Мөн Ирландын Дублин хотод тоглолтын урьдчилж 200 тасалбар зарагдсан. Энэ ажлыг зохион байгуулсан хүмүүс байна.
ХУВЬЦААНЫ ГОЛ ТОГЛОГЧ БУЮУ ХОГИЙН ЦЭГИЙН ТЭРБУМТАН А.ЧУЛУУН
...Би түүнтэй өнгөрсөн хавар Үндэсний номын баяраар таарсан юм. Тэр Төв талбайн голд байрлах нэгэн асрын ойролцоо том шар, халтар шуудай үүрээд, номын хуудас эргүүлээд зогсож байсан. Хэд хэдэн асар дамжиж, худалдаж авсан  номоо шуудайндаа хийгээд, худалдаачдаас “Бизнесийн ном байна уу” гэж лавлаж байгаа нь  хоёр ч удаа сонсогдсон. Угтаа түүний үүрсэн шар шуудай номын баяраас бусад өдөр шил, лааз, хоёрдогч түүхий эд цуглуулах зориулалттай гэдэг нь илт байлаа.
Хоёр, гурван асар хэсээд хайж байсан номоо олсон бололтой төд удалгүй Төв талбайгаас гараад явчихсан. Магад тэр надтай таа­рахаа­саа өмнө олон асраар аянчилсан ч байж мэднэ. Тэр явснаар бидний анхны “уулзалт” дууссан би­лээ.
Энэ уулзалтаас тун удаагүй цахим орчинд түүн­тэй дахин “уулзав”. Нэгэн эмэгтэй түүнтэй хамт авахуулсан зургаа нийтэлж, тайлбар нь “На­майг асарт суудаг болсноос хойш энэ ах байнга л хиртэй, хуучин муу шуудай үүрээд явж харагддаг байв. Тэр миний мэдэхийн нэг ч номын баяр алга­саагүй. Хир даг болсон хувцастай, сахал үсэн­дээ баригдсан, сэмэрхий шар шуудай үүрсэн өвгөн ах өнгөрсөн намар манай асарт ирсэн юм. Ах надаас таван багц ном 230 мянган төгрөгөөр худалдаж аваад явсан. Түүнийг халааснаасаа бэлэн мөнгө гаргаж ирээд, ном худалдан авахад нь үнэхээр гайхсан шүү. Ахтай жич танилцана аа” гэсэн байлаа.
Энэ өдрөөс хойш бор үс нь чихийг нь, саарал сахал нь хацар, эрүүг нь дараад “нэвсийтэл” ур­га­чихсан, хүрэн саравчтай малгай, саарал цамц, брюкн өмд, цайруу пүүзтэй, шуудай үүр­сэн, бага зэргийн бөгтөр нуруутай, шавилхан бие­тэй өвгөний эрэлд бид гарлаа. Үнэндээ түү­нийг хогийн цэгт амьдардаг хэрнээ хувьцаа худалдаж авдаг, Монголын Хөрөнгийн биржийн гол тоглогч, эдийн засагч, олсон мөнгөө ходоо­дондоо биш, толгойдоо зарцуулдаг, тэрбум төг­рөгийн хөрөнгөтэй гээд итгэмээргүй, сонин амь­дардаг тухай нь сонссон юм.
Угтаа түүний амьдарч буй он цаг хугацаа, түү­хийн хуудсыг бид товчлоод ч болтугай сонсохыг, уншигчдадаа хүргэхийг хүсэн эрэлд гарсан нь энэ. Эцэст нь, түүнийг Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хэсэгт амьдардаг А.Чулуун гэж хүн болохыг мэдэж авлаа. Хэсгийн ахлагчаар нь түүний гэрийн хаягийг заалгаж, уулзахаар хэд хэдэн удаа гэрт нь очиход “оруулаагүй”. Учир нь, тэр өглөө, өдөр, оройн цагаар гэрийнхээ үүдийг хааж, хашааныхаа хаалгыг дангинатал түгжиж, нохдоо сул тавьчихаад гараад явчихдаг юм билээ. Хашаанд нь юу байгааг гаднаас нь харах боломжгүй. Надаас гурван тохой өндөр хашаатай. Дээр нь хашаа руу нь хоёр алхам ойртоход л халтар нохойных нь архирсан араа шүд цухуйгаад, хашааны ёроолоор  урд хоёр хөлөөрөө газар ухаж тэмтчээд жигтэйхэн эвгүй. Хэд хэдэн удаа цоожтой хаалга мөргөсөн бид өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр эдийн засагч А.Чулуунтай уулзаж, түүний өвөрмөц амьд­ралын түүхийг сонсох боломж олдлоо.
Энэ удаад шар төмөр хашааг нь балбаж, “Чулуун гуай, Чулуун гуай, хүн байна уу, хүн байна уу” гэж 20 орчим минут хашхирсны дараа тэр хаалгаа тайлав. Нохойгоо хөөж, “Хэн бэ” гээд бидэн рүү гайхсан нүдээр цоргиулав. Мэнд мэдээд, “Тантай уулзах хэрэг гараад” гэсэн чинь зүүн талын чихээ ойртуулаад “Юу гэсэн бэ” гээд дахиж асуув. Уулзах тухайгаа дахин хэлж, хашаа руу нь орох зөвшөөрөл авлаа. Гаднаас нь харахад шар төмөр хашаа хэрнээ дотроо хүн явах зайтай нарийхан жимээс бусдад нь хүмүүсийн хаясан хогийг бараг хашаанаасаа өндөр болтол овоолсон байв.
Гэрийн баруун талд янз бүрийн бичигтэй лааз, урдуур нь төмөр сав, төмпөн, шанага, зүүн талаар нь барилгын материалын хаягдал, богинохон ян­дан зоосон төмөр зуух, зуухны хажууд тогоо байх ажээ. Хашаандаа овоолсон, цуглуулсан түүний хогон дундаас дөрвөн ханатай жижиг гэр дөнгөн данган цухуйна. Гэрийнх нь халцархай шар хаалга хагас онгойж, салбархай цагаан бүрээс нь зүүн талдаа тунаад салхинд дэрвэж харагдав. Тэр гэрийнхээ үүднээс төмөр сандал авч, элгэндээ тэврээд, “Ийшээ орцгоо доо” гэж хэлээд хаалгаа дэлгэлээ. Хойморын хананы толгойд шар хадаг өлгөөтэй, урд талд нь модон бор шүүгээ байрлуулж, тавцан дээр нь бурхны эд зүйл, бор өнгийн жижиг радио тавьжээ. Хажуу талд нь гэрийн өндрийн хэмжээтэй ижил, гялгар уутыг нь аваагүй цагаан хөргөгч байрлуулж, дээд талд нь шар даавуунд өлгийдсөн судар тавьсан байлаа. Зэрэгцүүлээд нимгэн дэлгэцтэй, хар телевизор өлгөжээ. Харин зүүн талын хананд шар сампин хавчуулж, доод талд нь ор зассан байлаа. Дэрнийх нь завсар “Гарааны бизнесээр хэрхэн баяжих вэ” нэртэй ном хавчуулаастай, урд талд нь бор тэмдэглэлийн дэвтэр, хар бал тавьжээ. Гэрийн баруун, зүүн хаяанд цаасан хайрцаг, хонь, ямааны арьс, гол хэсэгт хатаж, хөгцөрсөн хэвийн боов, ууттай боорцог, хэмхэрч, хэлбэрээ алдсан ундаа, бэлэн гоймон бас бус зүйлийг хүнсэндээ хэрэглэхээр ч юм уу эсвэл хаяхаар хураасан байв. Гэр дотор нь түүний хогийн цэгээс цуглуулж, авчирсан эд зүйл хөл тавих зайгүй шахам байх нь тэр. Л.Чулуун гуай галаа түлэхээр сууж, халааснаасаа хоёр ширхэг соруул гаргаж ирээд, “За, та хэд наад хэсэгтээ багтаад суугаарай. Манайх ч миний цуглуулсан хөрөнгөнд дарагдаад суух зай ховор байх шиг байна” гээд жуумалзав. Тэгснээ “Та хэдийн ард талд манай ах, дүү нарын ирэхээрээ унтдаг модон ор бий” гээд заав. Угтаа бол бидний ард ор байгаа гэж мэдэгдэхийн аргагүй болтол шуудай, хайрцагтай хог овоолоотой, суучих газар ер харагдсангүй.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХООС ӨМНӨХ ТҮҮНИЙ АМЬДРАЛ
Тэр Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат гэнэ. Долоон хүүхэдтэй айлын хамгийн том нь. Түүний бага нас Баян-Уулын хөндийд бусдын адил мал маллаж, ижий, аавдаа тусалсаар өнгөрчээ. Гэрийнхнээс нь сургуульд сурч, нутгаасаа хол явсан хүн байхгүй гэнэ. Аав, ээж хоёр нь хүүхдүүдээ хол явуулах дургүй, сургуульд ч сургадаггүй байж. Харин Л.Чулуун гуай нагац ахыгаа дагаснаар сургуулийн сурагч, тэр бүү хэл их сургуулийн оюутан болж байсан гэнэ. Тэрбээр “Манай удмынхан эмээ, ээж хоёроос болж сургуульд сурч чадаагүй. Нагац ах маань барилгын цэргийн ангид алба хааж, барилгын мужаан мэргэжил эзэмшиж байсан юм билээ. Ах 1953 онд цэргээс халагдаж ирээд, Онон голын сангийн аж ахуйд ажилд орж, намайг өөр дээрээ авсан юм. Ахтай цуг амьдардаг болсон тулдаа би сургуульд сурсан. Энэ хугацаанд ээж намайг хоёр ч удаа сургуулиас гаргаж байсан. Ах бид хоёр Төв аймгийн Эрдэнэ сум руу нүүж, хоёр жил сургуульд сурсан. Дараа нь нагац эгчийндээ амьдрах болсноор Төв аймгийн төв рүү нүүсэн. Тухайн үед эгчийнх хөдөө учраас сургуулийнхаа дотуур байранд орсон. Тэр үед хүүхдээ дотуур байранд суулгавал жилд нэг бод авдаг байсан юм билээ. Гэхдээ намайг төгссөний дараа ар гэрээс нь мал авахаа больсон. Ингэж, тэгж явсаар би 1963 онд арван жилийн сургуулиа төгсөж, их сургуулийн оюутан болсон доо. Ахлах сургуулиа онц дүнтэй төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эдийн засагч мэргэжлээр сурч, дүүргэсэн” хэмээв.
Тэр сургуулиа төгсөөд Төв аймаг дахь Барилгын яамны харьяа Барилгын конторт эдийн засагчаар ажилд оржээ. Тухайн үед сайн ажиллаж байсан ч дөрвөн жил болоод ажлаасаа гарсан гэнэ. Учир нь, тухайн үеийн удирдлагууд нь түүнд дургүй байснаар матаасанд орж, “Чулуун гэдэг хүн чинь эдийн засаг гэдэг үгний Э-г нь ч ашиглаж чадахгүй, эдийн засгийн алуурчин” гэх яриа яамны удирдлагуудын чихэнд хүрч, арга буюу өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Улмаар ажил хайж явсаар Төв аймгийн Борнуур сумын сангийн аж ахуйд ажилд орж, тэндээ долоон жил ажилласан гэнэ. Энэ хугацаандаа цэргийн албанд явахаар хэд хэдэн удаа бүртгүүлсэн ч чих муу гээд тэнцээгүй. Төрийн албанд эдийн засагчаар ажиллаж болох байсан ч тэр шахаа, арын хаалганы хүмүүсийн “ач”-аар халагдаж, дахиж хаалгыг нь татаагүй гэсэн. Энэ тухай тэр “Ямар ч аргагүй болоод саналаараа ажлаасаа гарсан. Шударга нийгэм байгаагүй, тэр үед. Манай даргын ах нь Намын төв хороонд ажилладаг. Ах руугаа матаас бичсээр байгаад намайг явуулсан. Шударга байхаар арын хаалганы танил талтай хүмүүс үздэггүй байлаа. Яамнаас ажил шалгаж ирэхээр байгууллагынхаа хамгийн муу ажилтан нь болох шахдаг байлаа. Шалгалтгүй үед бол ажлаа сайн хийдэг хүн. Бодит амьдрал, цаасан дээрх дүн хоёр яах аргагүй зөрөөд байсан. Тэгээд л ажлаасаа гарчихсан юм. Борнуурт эдийн засагчаар ажиллаж байгаад 1982 онд Улаанбаатар хотод ирсэн. Хэсэг ажилгүй таваргаж, гудамж метрлэсэн дээ. Дараа нь цэргийн ангид нэг хэсэг нормчин хийж байгаад барахгүй болохоор нь больсон. Угтаа тэнд намын гишүүн болж, ажил төрөлтэй, амьдралаа сайжруулах санаатай очсон ч өнөөх л арын хаалга гэдэг зүйл нөлөөлж, чадаагүй. Тэр цагаас хойш төрийн алба руу зүглээгүй, хувийн бизнес эрхэлж эхэлсэн. Ундаа, самар зарж, анчдын бригадтай тарваганд явж, арьсыг нь хуулдаг байлаа. Ийм л товчхон намтартай хүн шүү дээ. Тэр үеийн нийгэм намайг ийм богинохон намтартай болгосон” гэв.
Хувийн бизнес эрхэлж, аж амьдралаа хөөсөөр тэр ардчи­лалтай золгожээ.  Тэртээ 1968 он буюу оюутан байхдаа Улс төрийн товчооны орчуулагч С.Төмөр-Очир гуайн орчуулсан “Мөнгө” зохиолыг уншиж байжээ. Тэр номоос хувьцааны тухай мэдэж, мөнгөтэй, хувьцаатай танилцаж байсан гэ­нэ. Тухайн үедээ “Хөрөнгөтөн орны эдийн засаг, зах зээл зугаатай, хөгжилтэй байдаг юм байна” гэсэн бодолтой үлдэж байсан гэнэ.
ХУВЬЦААТАЙ НӨХӨРЛӨСӨН ТҮҮНИЙ 30 ЖИЛИЙН АМЬДРАЛ
Эндээс түүний сүүлийн 30 жилийн амьдрал, хувьцаа эзэмшигч, тэрбумын хөрөнгөтэй хэрнээ хогийн цэгийг гэр, хашаанд авчирсан “нууц ноёнтон”-ы амьдрал эхэлнэ. Тэр 1992 онд Хөрөнгийн зах зээлд хөл тавьж, “Мөнгө” номонд гардаг хувьцааны бизнесмен болжээ. Түүнийг хувьцаа худалдан авч байх үед нь хариуцаж байсан брокер нь гайхдаг байсан гэнэ. Хувьцааны үнэ, ханшаа асуухаар очих бүрд нь “Танаас өөр хүн байгаа хөрөнгөө цаасан дээр бай­гаа хувьцаагаар солихгүй” гэж хэлж, толгой сэгсэрдэг байсан гэнэ.
Тэр ярихдаа “Анх хувьцааны тухай ном уншиж байхад унаж, боссон хүн олон байсан. Зарим нь учиргүй баяжаад алга болсон бол хэсэг нь дампуурч, олонх нь хувьгүй, эргэлдүүлэх ч хөрөнгөгүй болж, зах зээлээс арчигдсан байдаг. Намайг анх хувьцаа худалдаж авахад үнэ нь яг өсөж байсан юм. Ердөө Хөрөнгийн зах зээл нээгдэж байсан үе шүү дээ. Ямар ч хувьцаа авсан төвөггүй зарагддаг, эрэлттэй байлаа. Гэхдээ зарим хүн нэг компанийн 25 хувийн хувьцааг худалдаж аваад, бирж дээр очоод “Би эзэн нь байна” гэдэг байсан юм билээ. Тэгээд компанийн эзэн болж яваад, компанийн хөрөнгийг идэж, дампуурсан болгодог байсан. Энэ мэт аргачлалаар 200 гаруй компани дампуурч, зах зээлээс алга болсон. Дампуурсан компани дунд миний хувьцааг нь авсан олон газар бий. Дампуурлын хууль үйлчилж, компанийн үлдсэн хөрөнгийг хувь­цаа эзэмшигчдэд тараадаг байх ёстой. АНУ-д яг ийм схемээр хувьцааны бизнес явдаг шүү дээ. Харамсалтай нь, манайд Дампуурлын хууль үйлчилдэггүй, идсэн хүний зол, алдсан хүний хохь болоод л дуусдаг. Би анх 60 гаруй компанийн хувьцаа худалдан авч, эргэлтэд оруулж байсан. Тухайн үед худалдаж авсан компанийн хувьцаа одоо л надад ашгаа өгч, компаниуд нь тодорч байна. Хувьцааг нь худалдаж авсан газрууд зах зээлийн шуурга, уналт босолтод тэсэж, үндсэн хөрөнгөтэй болж, сайхан боллоо. Одоо хамгийн их үнд­сэн хөрөнгөтэй нь АПУ, “Говь” компани шүү дээ. Миний эзэмшдэг томоохон хувьцаа энэ хоёр компанийнх. Одоогийн байдлаар би дампуурсан, дампуураагүй 100 гаруй ком­панийн хувьцаа эзэмшиж байгаа. Энэ дотроос одоогоор 10 гаруй компани жилдээ хувьцааны ногдол ашиг гэж хуваадаг” гэлээ.
Тэр хувьцааны зах зээлээс гараагүй. Са­наандгүй уншсан ном, эдийн засагч мэргэжил, анхны эргэлдүүлсэн хувьцааны ашиг нь түү­нийг зах зээлээс явуулаагүй. Тэр “Хүмүүс намайг яагаад хувьцаа руу орчихсон юм бэ” гэдэг юм. Би чинь эдийн засагтаа сонирхолтой, хувьцааны гол ашиг, чухал ач холбогдлыг нь ойлгочихсон, эргэлтэд оруулж, ашиг олж үзсэн учраас одоо хүртэл хувьцаа худалдаж аваад байгаа юм. Би жилдээ 5-6 орчим сая төгрөгийн хувьцаа худалдаж авдаг. Өмнө нь бол жилдээ 10 орчим сая төгрөгөөр хувьцаа авдаг байсан. Авсан хувьцаагаа зарна гэж байхгүй. Хувьцаагаа зарахгүйгээр үнийн өсөлтөөс хэдэн төгрөг олдог юм. Жилд тав орчим сая төгрөгөөр хувьцаа худалдаж авлаа гэхэд жилдээ өссөөр хоёр дахин нугарна. Хувьцааны захаас ашиг олно гэдэг урт хугацааны хүлээлт шүү дээ. Хувьцааны зах зээлд ороод 30 жил болж байна. Одоо л хүссэн хэмжээндээ хүрэх гэж байна шүү дээ. Одоогоор миний авсан хувьцаа 260 орчим сая төгрөг болоод байна. Өнгөрсөн жил 400 орчим сая төгрөгт хүрсэн. Өвөл хувьцааны үнэ унах үеэр 260 сая төгрөг болоод буусан. Энэ намар өсөөд 500 орчим сая төгрөг болно. Ирэх жилийн тооцооллоор нэг тэрбум хүрэх төлөвлөгөөтэй байгаа. Хувьцааны үнэ өсөөд байгаа гол шалтгаан нь компанийн захирал болох, хувьдаа авах тэмцэл. Хувьцаагаа бүгдийг нь худалдаад авчихвал тэр хүний хувийн хөрөнгө болно шүү дээ. Ийм учраас л эрэлт нэмэгдэж, хувьцааны үнэ өдрөөс өдөрт өсөөд байдаг юм” гэв.
Тэр тэтгэврийн мөнгөөрөө хувьцаа худалдаж авдаг гэнэ. Харин хэрэглээний мөнгөө шил, лааз, хог түүж олдог. Түүний хашаан дотор хураасан хог сүүлийн 30 жилийн “хөрөнгө” нь. Бага сагаар хүмүүсийн хэрэггүй болсон эд зүйлсийг цуглуулж, хашаандаа хураасаар энэ хэмжээнд хүрчихсэн юм билээ. Бид түүнээс “500 сая төгрөгтэй, тийм хэмжээний хувьцаатай хүн хог түүж, хогон дунд амьдарч байна гэхээр хүмүүс итгэхгүй байж мэднэ. Яагаад ингэж амьдардаг юм бэ. Хураасан хувьцаагаа зарж борлуулаад, зах зээлд эргэлдүүлж, өөрөөр амьдаръя гэж та бодож байгаагүй юу” гэж асуулаа. Тэр инээсхийгээд “Биз­несийн ухаан”-ы номонд “Хүн өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг юмыг хийх хэрэгтэй. Тэгж байж амжилтад хүрнэ” гэж бичсэн байдаг. Тэгэхээр миний хамгийн сайн хийж чадах ажил хувьцаа худалдаж авах, энэ зах зээлд өрсөлдөх юм. Миний хийж чадах ажил энэ мөн байгаа биз дээ. Харин шил, лааз түүх нь амь зуулгад нэмэртэй. Хувьцааны хөрөнгө, тэтгэвэр рүүгээ гар дүрэхгүй болгоод байдаг юм. Уг нь залуу байсан бол хувьцааны хөрөнгөө хүссэн хэмжээндээ хүргэчихээд эргэлдүүлэх байлаа. Одоо оройтсон. Юу ч хийхгүй. Хувьцаагаа ч зарахгүй. Энэ чигээрээ байсаар л дуусна. Одоо би 77 настай, гурван жилийн дараа гэхэд л байхгүй болж мэднэ” гэлээ.
ХУВЬЦААГАА ДҮҮГИЙНХЭЭ ЗЭЭНЦЭРТ ӨВЛҮҮЛНЭ
Уншигч танд “Одоо тэгээд энэ их мөнгөө яах юм. Үр хүүхэд гэж бий юү. Юунд зарцуулах юм бэ” гэсэн асуулт урган гарч ирж байгаа байх. Тэр энэ асуултад хариулахдаа “Одоо надад гарц үлдээгүй. Надад авсан эхнэр, төрсөн хүүхэд байхгүй. Хэрэв гэр бүлтэй байсан бол миний зорилго өөрчлөгдөх байсан байх. Тэр тэгээд дээр үед бүтээгүй л дээ. Насаараа ганцаараа амьдарч байна. Харин дүүгийн охины хүүхдүүд өсөж том болж байна. Би тэдэнд хөрөнгөө өвлүүлэхээр зэхсэн. Манай дүүгийн зээнцэрүүд миний цуглуулсан хэдэн төгрөгийг зарцуулах байх. Тэд боловсролдоо зарцуулаасай гэж би хүсдэг. Би тэдэнд энэ тухайгаа хэлчихсэн байгаа. Одоо том охин нь 13 настай. Намайг хувьцааны зах зээлээс нэрээ татахад тэр хүүхэд их сургуульд суралцах юм. Ийм л төлөвлөгөөтэй амьдарч байна даа. Би энд хүрэх гэж л энэ замыг сонгосон. Хүмүүс миний өмнөөс халаглаж, харамсаж л байдаг юм. Ялангуяа брокер, хувьцаа эзэмшигчид. Тэд намайг “Ядаж дулаахан байр аваад, тухтай, хүн шиг амьдрахгүй” гэдэг юм. Би өөрийнхөө хэмжээнд тухтай, дураараа, эрх чөлөөтэй, хүссэнээрээ амьдарч байгаа нэгэн. Ингэсээр л дуусна. Байр аваад яах юм бэ. Хэдэн тавилга авна, багтахгүй, би хэрэглэхгүй шүү дээ. Дөрвөлжин ханан дунд амьдрах юу нь сайхан гэж. Надад энэ амьдрал минь хамгийн сайхан байна. Миний амьдралын гол зорилго хөрөнгийн зах зээлийн тоглогч болох байсан. Би тэрэндээ хүрсэн хүн” гэлээ.
Гудамжинд таарвал тэр жирийн л нэг хоёр­догч түүхий эд цуглуулагч, бүр заримд нь гуйл­га гуйдаг өвгөн. Гэрт нь очвол тэр мөн л хогон дунд амьдардаг бас л нэг ядарсан өвгөн. Харин Хөрөнгийн бирж дээр очвол хувьцааны гол тоглогч. Хамгийн тууштай явж, өнөөдөрт хүр­сэн хувьцаа эзэмшигч. Биржийн захад түү­нийг танихгүй хүн ховор юм билээ. Ямар ч ком­панийн хувьцаа эзэмшигч, захирал түүнтэй хувь­цааны зах зээлийн талаар яриа дэлгэх, сонир­хох дуртай гэнэ. Түүнд уншаагүй ном хо­вор гэсэн. Тэр дундаа бизнес, түүхийн номыг тэр гар татахгүйгээр худалдан авч, уншдаг ажээ. Тэрбээр “Энэ амьдралд би хоолноос илүү ном л худалдаж авсан байх. Хэчнээн ном уншсан гэдэг нь ч барагцаагүй болсон. Миний цуглуулсан гур­ван том хөрөнгө нь хувьцаа, ном, энэ ха­шаан доторх эд зүйл. Харамсалтай нь, манай байшин шатаад миний цуглуулсан ном байхгүй болсон. Сүүлд цуглуулсан номоо шатаачихгүй, үрэгдүүлчихгүй юм сан гэсэндээ би гадаа энд, тэнд хадгалж байгаа. Гэртээ хадгалж байтал дахиад шатчихвал яана” гэлээ.
Түүний элбэг дэлбэг, хангалуун амьдрахыг хүсдэггүй, адаглаад шинэ, цэвэрхэн хувцаслахыг юман чинээнд тооддоггүй шалтгааныг сонссон учраас бас мөрөөдөлдөө хүрчихээд дотроо хэчнээн баяртай, баян хангалуун явааг нь мэдэрсэн болохоор илүү зүйл нэмж асуусангүй.
Биднийг яриагаа дуусгаад, дахин уулзахын ерөөл өргөөд явах болоход “Ахынх нь ингэж амьдарч байгаа ер нь хэнд ч хамаагүй. Надад болж байвал надад л хамаатай. Болохгүй бай­сан ч надад л хамаатай. Хувьцааны зах зээлд боломж байдаг юм шүү гэдгийг зарим нэг сонир­хогчид ойлгуулах гэхдээ л чамд ярьчихлаа. Түү­нээс миний хувьцаа мувьцаа хүмүүст битгий хэл бүр надад ч хамаагүй. Хүн ер нь юунаас ч хамааралгүй амьдраад сурчихсан байхад юу ч дутахаа, хүсэхээ больчихдог юм” хэмээн хог, шороон дунд атлаа саяхан угаасан сувилагчийн гэмээр цэвэрхэн гэж жигтэйхэн гараараа “Баяр­тай” гэх шиг дохичихоод хашаа руугаа орлоо.
Төр иргэдээ утаагаар хордуулж, үл хайхралаар “боомилж” байна
2024-11-25Олон улсын байгууллагуудаас гаргаж буй агаарын чанарын статистик мэдээллүүдийг харахаар Монгол, Энэтхэг улсын хотууд
бохирдлын хэмжээгээрээ урд, хойноо орон, ана мана өрсөлдсөөр байна. Яг одоо аль алинд нь агаар, орчны бохирдол үлэмж ихэсчихсэн, нөхцөл байдал туйлын хүнд, нийгмийн стресс, бухимдал дээд цэгтээ хүрчхээд буй. Өчигдрийн 10.20 цагт гэхэд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын жагсаалтыг тэргүүлж, Монголын Улаанбаатар тус улсын Мумбай, Колката хоттой “зуузай холбон” наймдугаар байрт эрэмбэлэгдэж байв. Энэтхэгийн Ахмадабад, Шинэ Дели, Мумбай, Колката, Газиабад, Гуруграм зэрэг олон сая хүн амтай томоохон хотод үйлдвэржилт, зам, барилга, тээврийн хэрэгсэл, цахилгаан станцаас үүдэлтэй бохирдол үлэмж нэмэгдэж, иргэд нь амны хаалтгүй зорчих аргагүйд хүрснийг олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. PМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор тус улсын ихэнх хотод ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 13-25 дахин хэтэрсэн, Шинэ Дели, Газиабад агаарын чанарын индексээр “маш хүнд” ангилалд шилжээд буй гэнэ. Улаанбаатар хотод ч ялгаагүй, агаар бохирдуулагч бодисын хэмжээ энэ өдрүүдэд туйлдаа хүрч, амь тэмцүүлж байна. Амьсгалын зам, төв мэдрэлийн систем, зүрх, судасны үйл ажиллагаанд ноцтой доголдол учруулдаг нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) ойрын өдрүүдэд хүлцэх хэмжээнээс 10-15 дахин ихэссэнийг мэргэжлийн хүмүүс харьцуулаад, судлаад мэдээлчихлээ. Харамсалтай нь, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь эрхийг хангахад наад захын болон зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой төрийн байгууллагынхан, улс, нийслэлийн удирдлагууд энэ үед юу ч болоогүй, мэдээгүй юм шиг дүлий дүмбэ царайлан, хариуцлагагүй байдлаараа нийслэлчүүдийг нэмж хохироох болов.
Биднээс ялгаатай нь Энэтхэгийн Засгийн газар, муж, хотын захиргаа, эрүүл мэнд, байгаль орчны салбарынхан олон улсын байгууллага, иргэд, олон нийтээс гаргасан санал, зөвлөмж, шүүмж, эсэргүүцлийг дуулгавартай хүлээн авч, томоохон үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, дизель түлшний хэрэглээг хязгаарлах, тээврийн хэрэгслийн стандартыг чангатгах зэрэг үр дүнтэй, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч эхлэв. Мөн бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, иргэддээ зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэн, илүү их хордож, хохирохоос хамгаалах боллоо. Төр ингэж иргэнээ хамгаалдаг байх нь. Харин манай улсын холбогдох байгууллагынхан, албан тушаалтнууд иргэдээ сонсох нь байтугай НҮБ, ДЭМБ тэргүүтэй олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмж, анхааруулгыг ч үл ойшоож, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийсээр. Агаарын бохирдлын асуудалд хамгийн их хамаатай, магадгүй энэ цаг үед хамгийн чанга дуугарч байх ёстой Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, нийслэлийн Байгаль орчны болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхан, Улаанбаатар хотын удирдлагууд ичээндээ орсон амьтан шиг л таг чиг, амар тайван байх аж. Төр иргэдээ үл хайхралаар хэрхэн “хүчирхийлж”, хохироож болдгийн бодит жишээг Монгол Улс энэ цагт хамгийн тод томруун харуулж байна гэлтэй.
Н.МИШЭЭЛ