Зөвлөгөө - Aranshin.mn
Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил
Монголын уламжлалт анагаах ухаанд, хамтад нь хэрэглэвэл биед гэм болох идээ ундааны талаар нарийн сайн зааж өгсөн байдаг. Хордсон биш боловч хоорондоо харилцан үл тохирох идээ ундаа нь найруулсан хортой адил болох ёс буйг уламжлалт анагаах ухаанд анхааруулжээ. Эдгээрээс заримыг дурдвал:
- Шөнө дунд эс дадсаныг идэхэд харшсан хор үүснэ.
- Чацаргана архитай харшилна.
- Ямар ч махыг уурыг нь гаргахгүйгээр идэж болохгүй.
- Хайлсан тос, хүйтэн ус нэг дор хор болно.
- Тахианы мах тарагтай харш.
- Зөгийн балыг тостой холивол хор болно.
- Буурцгийн зутан, бурам, тараг хоорондоо харшилна.
- Өндөг, загасны мах харш.
- Сүүг хушгатай холивол хор болно.
- Сүү, загасны мах харш.
- Бүрэлдээгүй таргийг архитай хэрэглэвэл найруулсан хортой адил.
- Идсэний ард зүгээр суух муу.
- Тосыг зэс саванд удаан хадгалахад хор үүснэ.
Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ
Марта Стюарт: Зөв сайхан өтлөх долоон зарчим
Америк хэв маягийн амьдралын тэргүүлэх мэргэжилтэн, бизнес эрхлэгч, эдүгээ 84 настай эмэгтэй Марта Стюарт наснаасаа залуу харагдах нууцынхаа талаар дэлгэжээ. Шим тэжээлтэй, эрүүл хоол хийх, цэцэг ногоо, зүлэг тарьж арчлах болон интерьер дизайны чиг хандлагын тэргүүлэгч байсаар ирсэн тэрбээр 80 настайдаа нүүр будаггүй зургаараа “Vogue” сэтгүүлд гарч байсан юм. Саяхан тэрбээр зөв өтлөх долоон зарчмынхаа талаар хүмүүст ийн зөвлөсөн байна.
Өөрийгөө хянаж, сэтгэлээ зөв жолоодох нь арьс арчилгаанаас илүү чухал
"Нас бол тоо" гэсэн үгийг онцлон анхаарч өөрийгөө “хөгширч яваа хүн”, “хөгшин хүн” гэсэн ангилалд оруулахгүй байх хэрэгтэй. Нас өтлөх нь гандаж хагдарч яваа хэрэг биш, харин тасралтгүй шинээр суралцаж, өсөж хөгжих үйл явц юм.
Биеэ дотроос нь, бас гаднаас нь арчил
Арьс арчилгааны философийн зарчим нэг бол хүн дотроосоо гадагш гэрэлтэх явдал юм. Гаднаа гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү ямар хоол идэх, ходоодоо юугаар дүүргэж байгаадаа анхаар. Эрүүл зөв хооллож, эерэг сэтгэлгээтэй байхад хүн гаднаасаа гэрэлтээд ирдэг. Хүнсний ногоо, жимс жимсгэнээр баялаг хоол ид. Мөн ус зэрэг шингэн зүйлийг ихээр хэрэглэж, биеийн жингээ хянахаас илүү эрч хүчээ хадгалах, хоол боловсруулах эрхтний ачааллыг бууруулахад чиглэсэн хоолны дэглэм барих хэрэгтэй.
Сахилга баттай байж хөгшрөлтөөс сэргийлэх
Хөгшрөлт бол урьдчилан сэргийлэх биш, сайтар зохицуулах ёстой сахилга бат юм. Би насан туршдаа өглөө бүр нүүрээ угаасны дараа арьсаа тайвшруулахын тулд бүлээн, нойтон алчуурыг нүүрэндээ нэг минут орчим тавиад, дараа нь 20 орчим секунд хүйтэн алчуураар жин тавьдаг. Энэ нь унтаж амрах явцад удааширсан цусны эргэлтийг сайжруулна. Энэ сахилга батыг сайн барих нь өөрийгөө хянаж, эрч хүчээ хадгалах үндэс болдог.
Шинийг сорих
Улиг болсон хуучин зүйлсээсээ аль болох татгалзаж, шинэ техник, арга барил, чиг хандлагыг байнга сурч байх нь сэтгэл зүйн хөгшрөлтөөс сэргийлдэг. Сониуч зан бол залуу насны хөдөлгөгч хүч юм.
Дасгал хөдөлгөөн хамгаас чухал
Дасгал хөдөлгөөн бол сонголт биш, харин зайлшгүй шаардлага юм. Би йогийн дасгал хийх, морь унах зэргээр байнга хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэдэг. Биеийн хөдөлгөөн нь оюун ухааныг хөгжүүлж, улмаар амьдралд итгэх итгэлийг бий болгодог.
Өөрийгөө үнэлж, стандартаа дээшлүүл
Өөрийгөө хөгшин хүний ангилалд оруулаад гадаад төрх байдал, биеийн арчилгаагаа орхих нь жинхэнэ хөгшрөлт юм. Нүүр будалтгүй байсан ч үсний засалт, хувцаслалтдаа анхаарч байх ёстой. Өөрийгөө ямагт өндрөөр үнэлж, "Би хөгширсөн болохоор зүгээр л тайван байж, өдөр хоногийг өнгөрөөнө" гэсэн сэтгэлгээнээсээ салж, өөртөө өндөр стандарт тавих нь онцгой чухал.
Тэсвэр тэвчээртэй бай
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч С.Оюунсайхан оролцлоо.
- Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу.
- Би шүдний эмч мэргэжлээр Монголдоо бакалавр, магистр, БНХАУ-д докторын зэрэг хамгаалсан. Мөн АНУ-д эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр суралцсан. Монгол, Хятад, Солонгос, АНУ зэрэг олон улсын эмнэлгүүдэд дадлага хийж, шүд, гоо сайхны мэс заслын чиглэлээр суралцаж байсан.
- Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу вэ?
- Би багадаа аавыгаа хагалгааны хүндрэлийн улмаас алдсан. Энэ харамсалтай явдлыг ойр дотнын хүмүүс маань эмч, эмнэлгийн ажилчдын хариуцлагагүй байдалтай холбон ярьж байсан нь сэтгэлд маань гүн шарх болж үлдсэн юм. Тиймээс ирээдүйд эмч болно, тэр дундаа хариуцлагатай, ажилдаа няхуур, хүний амийг авардаг өндөр мэргэжлийн эмч болно гэж өөртөө амласан. Аравдугаар анги төгсдөг жил аймагт маань ерөнхий эмчийн хуваарь ирээгүй. Ингээд хамгийн таалагдсан анги болох нүүр амны их эмчийн хуваарийг сонгож байлаа. Суралцах явцдаа эмчийн мэргэжлийн талаар илүү ихийг мэдэж, ийн судлах тусам энэ мэргэжилдээ дурласан даа.
- Гадаадад суралцаж байх хугацаанд танд ямар хүнд сорилт тулгарсан бэ?
- БНХАУ-д тэтгэлгээр суралцах боломж надад олдсон ч гоо сайхны мэс заслын чиглэл рүү шууд орох боломжгүй байлаа. Гэхдээ тууштай зорьсон хүнд бэрхшээл байдаггүй гэж би боддог. Хэлний бэлтгэлд сууж, хятадаар дөнгөж ярьдаг болоод байхдаа мэргэжил, сургуулиа солимоор байна гэж, тэтгэлэг хариуцсан газартаа хэд хэдэн удаа хандаад амжилт олоогүй юм. Тэгж яваад гоо сайхны мэс заслын чиглэлээр суралцсан солонгос оюутнаас өөр сургуулийн талаар сонсов. Сонссон шөнөө нойр хүрдэггүй ээ. Тэгээд өглөө болов уу, үгүй юу зааж өгсөн газар луу нь явж очлоо. Уулзсан хүмүүс маань эхэндээ “Чи шүдний эмч, энэ тэнхимд сурах боломжгүй” гэж татгалзсан. Гэсэн ч би тууштай байж, удаа дараа хүсэлт гаргаж тайлбар хийсээр гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын ангид суралцахаар болж байлаа. Үүний ачаар чадварлаг эмч, профессоруудын дэргэд дадлага хийж, олон улсын хурлуудад оролцох, мэргэжлээрээ өсөх боломж олж авсан юм. Энэ бол амьдралын минь хамгийн том сорилт, мөн түүний зэрэгцээ хамгийн их зүйл сурсан үе маань байсан даа.
- Таны ажилд хамгийн их нөлөө үзүүлсэн туршлагаас хуваалцана уу.
- Оюутан байх үедээ хүүхдийн амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хичээлийн дагуу цэцэрлэгт сургалт хийж байхад таарсан гурван настай хүү ердөө санаанаас гардаггүй. Анх шүд угаахыг заагаад угаалгахад шүд нь маш их өнгөртэй, буйлнаас нь хүрэх төдийд л цус гарч байсан хүүд шүд зөв угаах аргыг зааж өгснөөс хэдхэн хоногийн дараа цус гардаггүй, өнгөргүй болсныг хараад маш их баярласан. Бага насны хүүхдэд зааж өгч л чадах юм бол маш хурдан сурдаг, мөн өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн амьдрал, эрүүл мэндийг эрс сайжруулж, өөрчилж болдгийг тэгэхэд маш сайн ойлгож билээ. Урьдчилан сэргийлэлт бол эмчилгээний хамгийн үр дүнтэй хэлбэр гэдэгт бат итгэсэн юм. Иймээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ явцдаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарч, цэцэрлэг, сургууль, асрамжийн төвүүдэд сургалт хийдэг байв. Тухайн үед хүүхдэд хүүхдийнх нь хэлээр ойлгомжтой тайлбарлах гарын авлага хэрэгтэй байсан болохоор хүүхдийн эрүүл мэндийн ном гаргаж тэрийгээ сургалтандаа хэрэглэдэг байлаа.
- Хүүхдэд зориулж гаргасан номынхоо талаар танилцуулбал?
- Анх 2008 онд “Цэмцээхэй, Цомцоохой хоёрын адал явдал” гэж жижигхэн сургалтын ном гаргаж сургалтандаа хэрэглэдэг байсан. Дараа нь 2017 онд “Баатрууд ирлээ” цуврал ном гаргасан. Энэ цувралынхаа “Миний шүд” номоор шүдний өвчний шалтгаан, урьдчилан сэргийлэх аргуудыг, “Миний нүд”, “Миний гараа” номоор нүдний эрүүл ахуй, гар угаах дадал болон халдварт өвчнөөс сэргийлэх ойлголтыг хүргэсэн. Эдгээр ном бол хүүхэд ойлгоход амархан, тэдэнд дадал суулгаж, төлөвшил олгоход маш үр дүнтэй. Одоо ч сургалт, хөтөлбөрүүд дээрээ эдгээр номоо тогтмол ашигладаг.
- Урьдчилан сэргийлэх нь яагаад тийм чухал вэ?
- Амны хөндийн өвчний ихэнх нь урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд зөв дадал суулгавал эмчилгээний өндөр зардал, айдас, өвдөлтөөс бүхэлд нь хамгаалдаг. Өвчнийг эмчлэх нь мэдээж чухал, харин урьдчилан сэргийлэх бүр илүү чухал юм. Урьдчилан сэргийлэх аргыг хүмүүст, ялангуяа хүүхдэд зааснаар ирээдүйн өвчлөлийг бодитоор бууруулж чадна. Иймээс миний хувьд урьдчилан сэргийлэх аргыг заах нь ажил мэргэжлийн маань хамгийн үнэтэй хэсэг мөн.
- Амны хөндийн өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
- Шүдээ өдөрт хоёр удаа зөв угаах, шүдний утсыг тогтмол хэрэглэх, амттаны давтамжийг багасгах нь хамгийн чухал. Амттан идэх хэмжээ бус, давтамж нь хамгийн хор нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр чихрийг тус тусад нь идсэнээс нэг дор идэх нь шүдэнд илүү хор нөлөө багатай. Гэхдээ энэ зөвхөн чихэрлэг зүйлийн тухайд хэлж байгаа юм биш, юм идэх бүрд  амны хөндийн орчин өөрчлөгдөж байдаг болохоор хоол хооронд олон дахин юм идэх нь маш буруу зуршил юм. Мөн амны хөндийн байдлаасаа хамааран 2-6 сарын давтамжтайгаар эмчийн үзлэгт тогтмол хамрагдах нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах энгийн боловч маш үр дүнтэй арга юм.
- Сүүлийн жилүүдэд анагаах ухаан, тэр дундаа шүдний салбарт гарч буй дэвшлүүдийн талаар яривал?
- Хиймэл оюун ухаан буюу AI технологи анагаах ухаан, ялангуяа шүдний салбарт том дэвшил авчирч байна. AI нь рентген зурган дээрх жижиг өөрчлөлтийг эрт илрүүлэх, оношлох, нарийвчлалыг нэмэгдүүлэх, мөн эмчийн бичсэн эм болон алдаатай үйл ажиллагааг анхааруулах гэх мэт олон давуу талыг олгож байгаа.
- Эмч хүний хувьд таны ирээдүйн зорилго юу вэ?
- Ажиллаж байгаа газар бүртээ эмчилгээ үйлчилгээнээс гадна, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга барилыг ард иргэдэд, ялангуяа хүүхдүүдэд эзэмшүүлэх зорилго тавьж байна. Мөн инновацийг цаг тухайд нь ажилдаа нэвтрүүлж, чанартай эмчилгээ, үйлчилгээг хүргэх явдал. Цаашлаад хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, залуу эмч нарт сургалт, арга зүйгээр дэмжлэг үзүүлэх хүсэлтэй. Аль болох олон хүүхдийн эрүүл ирээдүйд бодит хувь нэмэр оруулахыг хамгийн чухал зорилгоо гэж боддог доо.
- Танд баярлалаа.
Явган алхах орчин бүрдүүлсэн хотын иргэд Альцхаймерийн өвчин бага тусдаг
ДАРХЛАА ДЭМЖДЭГ ЖИМС, ЖИМСГЭНЭ-2
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүнийг цувралаар танилцуулж байна.
Цуврал 2- Жимс, жимсгэнэ
Долоогоно
Уламжлалт анагаах ухаанд "Жүрүр” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Жимсэнд гиперин, кверцетин зэрэг флавоноид, сапонин, гликозид, фитостерин, каротин, холин, эдээлгийн бодис, лейкоантоциан, алим, нимбэг, аскорбины хүчилтэй. Эм судлалын судалгаагаар жимсний ханд нь туршилтын амьтны зүрхний үйл ажиллагааг тэтгэхийн хамт, их тундаа захын болон дотоод эрхтэнүүдийн судсыг өргөсгөдөг байна. Долоогонод байдаг урсолын, олеанын хүчил нь зүрх, тархины судсан дахь цусны эргэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ артерийн даралтыг бууруулна. Долоогоны жимсний бэлдмэл нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, тайвшруулах үйлдэлтэй нь илэрчээ.
Долоогоны жимс, цэцгээр бэлтгэсэн эмийг зүрхний ажиллагаа гажиж түргэсэх, зүрх дэлсэх, зүрхний невроз, хэм алдагдах, зүрхний үйл ажиллагаа сулрах, нойр хулжих, бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт ихсэх, судас хатуурах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед цочимтгой ууртай болох зэрэгт хэрэглэнэ. Исгэлэн амттай. Шингээлт сайжруулах, биеийн тамир тэнхээ нэмэгдүүлэх, бөөрөнд хүч оруулах, дуслыг тогтоох үйлдэлтэй.
Долоогоны жимс, навч, модыг зүрхний маш олон өвчинд хэрэглэдэг. Зүрхээр өвдөх, дотор муухайрах, цусны даралт ихдэх үед долоогоныг мөсөн чихэртэй хамт буцалгаад цай маягаар хэрэглэж болно. Мөн муу цус дээш хөөрөх, цусан халуунаар толгой өвдөх, эргэх, нүд эрээлжлэх, бөөлжих, үе мөчөөр өвдөх зэрэгт буцалгаж өгдөг.
Дотор харлах, элэг орчим хөндүүрлэж өвдөх, гэдэс цанхайх зэрэгт үр жимсийг цагаан чихэртэй хольж өдөрт 3 удаа уулгавал тустай. Хүчиллэг исгэлэн тул ходоод орчим нухалж өвдөх, харлах, хар шүлс асгарах, исгэлэн гашуун усаар гулгих, цээж хорсоход долоогоныг удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Мөн хатаагаад нунтаглаж талхлаад уушгины багтраа өвчтэй хүнд буцалсан усанд бүрж уулгадаг. Ходоодны шархтай, ходоодны хүчил ихэдсэн үрэвсэлтэй хүнд хэрэглэхгүй. Мөн архи нэрж жимсний дарс маягаар хэрэглэнэ.
Тамир тэнхээ сайжруулдаг. Цус төлжүүлдэг. Мөн ханиад томууны эхэн үед буцалгаад халуун бүлээнээр утаж хэрэглэж болно. Долоогоно бол витамин С, хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн амин хүчил, төмөр, кальци агуулдаг амин дэмээр хамгийн баялаг жимс тул жимсний хаан гэгддэг юм. Дэлүүг эрүүлжүүлж, ходоодыг тэтгэн, хоол шингээлтийг сайжруулна.
Аньс
Аньс 5-6 саруудад цэцэглэж, үр жимс нь 9-10 сард /анхны цаснаар/ боловсорч гүйцдэг жимс юм. Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахараар маш баялаг /12 хүртэл%/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм.
Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана. Түүсэн навчаа дулаан, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатаана. Аньсны жимсгэнэд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, вакинин, идеинхлорид, зеаксантин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 аминдэмүүд, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг. Харин навчинд нь төрөл бүрийн бичил элемент, органик хүчлээс гадна С аминдэм их хэмжээтэй байдаг. Аньсны жимсгэнэнд бензойны хүчил бусад жимсгэнээс их байдаг тул ялзарч муудахаас сэргийлэн удаан хадгалахад тохиромжтой байдаг.
Аньсны навчинд халдвар эсэргүүцэх А, С аминдэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь сахар ихтэй /12 хүртэл%/, органик хүчил /2.3%/ байна. Аньсны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна. Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн.
Аньсны жимсийг эмнэлгийн практикт С аминдэмийн дутмагшлын үед хэрэглэдэг. Жимсийг буцалгаад хөргөсний дараа халуурсан өвчтөнд өгөхөд сайн. УАУ-д аньсны чанамал, шүүсийг үе мөчний үрэвсэл зэрэг өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс нь сахарын өвчин, цусны даралт ихдэхэд сайн гэж үздэг. Ханиад томууны дэгдэлтийн үеэр ч энэ жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог.
Үзэмний шүүс уух 5 шалтгаан
Үзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай. Эм ихээр хэрэглэх үед хүн калиа их алдаж шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ийм үед үзэмний шүүс уугаарай. Үзэмний шүүс нь калиас гадна тэжээллэг бодис, амин дэм, витаминаар баялаг юм. Тиймээс энэхүү шим тэжээлийг нь алдагдуулахгүйн тулд буцалсан халуун усанд хийгээд хандалж уугаарай. Ихэнх хүмүүс устай хамт буцалгаж хэрэглэдэг. Энэ нь хамаг шим нь тэжээл нь алдагдах болно.
Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг.  Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой.
Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх болно. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж. Усан үзэм нь жингээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.
Үзэмний шүүс  уух 5 шалтгаан
1.    Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний бүед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.
2. Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар их баялаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой.
3. Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг.
4. Антиоксидант нь зүрхний шигдээс, хорт хавдарын эрсдлийг бууруулна.
5. Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх , илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог. Энэ аргыг Холливудын жүжигчдээс эхлэн алдартай хүмүүс, энгийн хүмүүс өргөн хэрэглэдэг. Түүнчлэн үзэмийг холесторин багасгах зорилгоор өргөн хэрэглэж үр дүнд хүрч байна.
Гэхдээ хэтрүүлэн ихээр хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай
Сахарын замбараагүй хэрэглээ хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулдаг
Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолттой холбоотой байдаг аж.
Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
2010 онд хийгдсэн "Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 4.7 хувь нь тураалтай, 6.7 хувь нь илүүдэл жин эсвэл таргалалттай байна.
Амттангууд нь маш их сахартай учир хий хоосон илчлэг өгч хүүхдийг илүүдэл жин, таргалалтад хүргэж, хоол тэжээлийн дуталд оруулдаг.
САХАР ТАНЫ ҮР ХҮҮХДЭД ДАРААХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ.
1.Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10 хувиас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдал орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.
2.Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элгийг хэт их ачаалуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачаалж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм.
3.Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодид ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.
4.Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдраар өвдөх эрдлийг нэмэгдүүлдэг.
5.Сахар нь бие махбодид дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна.
Цайр дутсанаар дархлаа мууддаг
Цайрын эрүүл мэндийн ач холбогдол, хэрэглээЦайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент юм. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг.
Цайр дархлааны үйл ажиллагааг дэмждэг
Европын "Дархлаа судлал” сэтгүүлд дурдсанаар бол хүний бие махбодид цайр нь Т лимфоцит (Т эс)-ийг идэвхижүүлдэг байна. Т эс нь биед дараах хоёр үүргийг гүйцэтгэдэг.
Дархлааны урвалыг зохицуулах болон хяналт тавих
Хавдарын болон халдварын эсийг дарангуйлах
Цайрын дутал нь дархлааны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Америкийн эмчилгээний хоол судлалын сэтгүүлд дурдсанаар: цайрын дуталтай хүмүүс олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетнүүдэд маш мэдрэг байдаг гэжээ.
Цайр сурах чадвар болон ой тогтоолтод нөлөөлдөг
Neuron  сэтгүүлд хэвлэгдсэн Торонтогийн их сургуулийн өгүүлэлд дурдсанаар цайр нь мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны зохицуулга болон ой тогтоолт, сурах чадвар зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.
Цайр суулгалтыг эмчилдэгДэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар суулгалтаар жил бүр 5 хүртэлх насны 1.6 сая хүүхэд эндэж байна. Бангладеш улсад хийсэн судалгаагаар суулгалтын үед бага насны хүүхдэд арван өдрийн турш цайрын бэлдмэл өгч эмчлэхэд дахин суулгалтаар өвчлөхөөс урьдчилан сэргийлж байсан байна.
Цайр томуу өвчнийг эмчлэхэд тустай
Судалгаагаар хамрын ханиадны шинж тэмдэг эхлэнгүүт 24 цагийн дотор цайрын бэлдмэлийг үрэл эсвэл сироп хэлбэрээр уулгахад ханиадны хүндрэл болон үргэлжлэх хугацааг үр дүнтэйгээр бууруулж байсан байна /https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/21328251?dopt=Abstract /.
Шарх эдгээдэг
Цайр арьсны бүрэн бүтэн байдал болон бүтцэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьсны өвчтэй, идээт үрэвсэлтэй өвчтөнгүүд ихэвчлэн цайрын солилцооны дуталтай, цусан дахь цайрын түвшин буурсан байдаг. Цайр нь ихэвчлэн арьсны үрэвсэл, цочролын үед хэрэглэдэг эмчилгээний тосны найрлагад ордог. Швед улсад хийсэн судалгаагаар цайр нь хөлийн идээт үрэвслийн эдгэрэлтийг түргэсгэж, нянгийн өсөлтийг удаашруулж үрэвслийг дарж байсан байна.
Цайр насжилттай холбоотой архаг өвчний эрсдлүүдийг бууруулдаг
Ореганын их сургуулийн судалгаагаар хоол хүнс болон нэмэлт бэлдмэлээр цайрыг хангалттай авснаар үрэвсэлт өвчнүүдийн эрсдэлийг бууруулдгийг тогтоожээ. Цайр дутагдсанаар архаг өвчнүүдийн үед үрэвслийн процессыг нэмэгдүүлж шинэ өвчин үүсэх боломжтой болдог.
Цайр нь насжилттай холбоотой хараа муудахаас сэргийлдэг
Цайр нүдний торлог бүрхэвчийн эсийн гэмтлээс сэргийлж нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсч хараа муудахаас сэргийлдэг.
Цайр ба нөхөн үржихүй
Зарим судалгаагаар цайрын хэрэглээ хангалтгүй байснаар эр бэлгийн эсийн чанар болон тоонд муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал Нидерландын их сургуулийн судалгаагаар цайрын сульфат болон фолийн хүчлийн бэлмэл хэрэглэсний дараа эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн нь сайжирсан байжээ.
Өдөрт хэрэглэх зөвлөмж хэмжээ:
Цайрын хэрэглээ сайн байх нь ялангуяа хүүхдэд ач холбогдолтой. Учир нь цайр дутагдсанаар хүүхдийн өсөлт удаашрах, халдварт өртөмтгий болох, суулгалт болон амьсгалын замын өвчний эрсдэл нэмэгддэг.
0-6 сартай хүүхдэд 2.8 мг, 7-12 сартай хүүхдэд 4.1 мг, 1-3 настай хүүхдэд 4.1 мг, 4-6 настай хүүхдэд 4.8 мг, 7-10 настай хүүхэд 5.6 мг, 11-18 настай эрэгтэй хүүхдэд 8.6 мг, эмэгтэй хүүхдэд 7.2 мг, насанд хүрсэн эрэгтэй хүн 7 мг, эмэгтэй хүн 4.9 мг, жирэмсний эхний 3 сартай эмэгтэй 5.5 мг, 2 дахь 3 сар 7 мг, 3 дахь 3 сартайд 10 мг, 6 хүртэлх сартай хүүхэдтэй хөхүүл эх 9.5 мг, 6-аас дээш сартай хүүхэдтэй хөхүүл эх 7.2 мг цайрыг өдөр тутам хоол хүнсээрээ авах шаардлагатай.
Цайрын эх үүсвэр
Цайрын маш сайн эх үүсвэрт бүх төрлийн малын мах, тахиа, шувууны мах, шош, буурцаг, самар, загас, далайн бүтээгдэхүүн, бүхэл үр тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн ордог.
Цагаан хоолтой хүмүүс цайрыг өдрийн зөвлөмж хэмжээнээс 50 хувиар илүү авах шаардлагатай байдаг. Учир нь ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг цайрын шимэгдэлт муу байдаг байна.
Зарим хүнсэнд агуулагдах цайрын хэмжээ:
85 гр хонины маханд -6.7 мг250 гр хулууны үрэнд – 6.6 мг100 гр үхрийн маханд 4.5 мг250 мл тарганд -1.4 мг250 гр мөөгөнд -1.4 мг250 гр бууцайнд 1.4 мг100 гр тахианы маханд 1 мг
Цайрын бэлдмэл нь капсул болон шахмал хэлбэртэй байдаг. Цайрын хүлцэх хамгийн дээд хэмжээ нь насанд хүрсэн хүмүүст 40 мг байдаг.
Цайрын дутал
Цайрын дутал нь хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас үүсдэг. Мөн түүнчлэн хавдар, элэгний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн үед цайрын дутал тохиолддог.
Цайр дутлын шиж тэмдэг:
Хоолны дуршил буурах, оюуны чадвар буурах, өсөлт удаашрах, цус багадах, шархны эдгэрэлт удаашрах, арьс батгаших болон үрэвсэх, биеэс таагүй үнэр үнэртэх, суулгалт удаан үргэлжлэх, үс унах зэрэг шинж тэмдэг илэрхээс гадна жирэмсэн эхчүүдэд төрөлт хүндрэх болон удаашрах эрсдэл үүсдэг.
Цайр эрүүл мэндийн ач холбогдол ихтэй ч илүүдэл хэрэглээ нь аюултай юм. Цайрын илүүдлийн шинж тэмдэгт:
Огиудас хүрэх, бөөлжих, ходоод өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Судалгаагаар цайрын илүүдэл нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна.
Эх үүсвэр: https://www.medicalnewstoday.com/articles/263176.php
Хоногийн хоол хүнсээр авбал зохих эрдэс бодисын зөвлөмж хэмжээ /ЭМСайдын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн А 74 дугаар тушаалын 3 дугаар хавсралт/
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Хүний биед магни, цайр дутагдвал үс унаж, бухимдуу болдог
Бид өөрсдийн бие организмд зайлшгүй шаардлагатай эрдэс бодисуудыг хоол хүнсээр хангалттай авч чаддаггүй. Түүнээс гадна ямар хоол хүнсэнд хэрэгцээтэй эрдэс бодисууд байгааг мэдэхгүй тохиолдол ч бий. Цайр, магни гэдэг эрдэс бодис дутагдсан үед гарч болох шинж тэмдгүүд болон ямар хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг талаар мэдээлэл өгье.
Цайр нь дутагдвал хумс хугарах, үс унах, ядрах, бухимдах, шарх удаан эдгэх, сурах идэвх сонирхол буурах шинж тэмдгүүд илэрдэг байна. Цайр их агуулсан хүнсний бүтээгдэхүүнд гахай, үхрийн элэг, хуш модны самар, бяслаг, газрын самар /арахис/, үхрийн мах, шош, вандуй, хонины мах, гахайн мах, улаан буудай, гурвалжин будаа, шар будаа, овъёосны нэвс, галуу болон цацагт хяруулын махордог байна. Бие организмд 1,5-2 гр цайр байдаг бөгөөд ихэнх хэсэг нь булчин, элэг, зарим төрлийн булчирхай болон арьсанд байдаг аж. Хүн хоногт 10-15 мг цайрыг хоол хүнснээсээ авах хэрэгтэй. Харин 25 мг цайр хэрэглэвэл илүүдэл болдог юм байна.
Харин магни хүний биед дутагдсан үед нойрмоглох, ядрах, цухалдах, толгой өвдөх, хумс хугарах, үс унах, толгой эргэх, даралт өөрчлөгдөх шинж тэмдгүүд гарна. Бид магнийг кешью самар, гурвалжин будаа, гич, хуш модны самар, миндаль самар, фисташки, фундук, арахис самар, хушга, далайн байцаа, шош, вандуй, шар будаа, овъёосны нэвс, хөц будаанаас авч болно. Хүний биед 20-30 гр магни байдаг бөгөөд нэг хувь нь шингэн хэлбэрээр, үлдсэн 99 хув нь ясан байдаг. Бид өдөрт 400-500 мг магнийг авч байх ёстой гэнэ.