Aranshin.mn
Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ
1980-аад оны сүүлээр Дорнод, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажилласан Б.Дэлгэрсайхан 1993 оноос “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Болдтөмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан гэгддэг болсон. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2023 онд Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, 2024 оноос Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа. Тэрбээр анх 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод АТГ-т тайлагнасан ХОМ-тээ “Би “Дорнын говь” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Их говийн Шанд” ХХК, “Их Дэлгэрэх хэт” ХХК, “Ди Эс Эн Кей” ХХК, “Монтаймайнз” ХХК, “Миллениум Саксэс” ХХК, “Дорнын төмөр зам” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх 12 компанийг эзэмшдэг” гэж мэдүүлж байв. 2016 онд “Би “Дорнын говь” ХХК,” Монголиан Транс Ложистик” ХХК, “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь Шанд Анд” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК гэх зургаан компани эзэмшдэг” гэсэн. Эзэмшдэг компанийх нь тоо багасссар 2021 онд “Би “Монтай Эрдэнэ” ХХК, “Дорнын говь” ХХК гэдэг хоёр компани эзэмшдэг”, 2022 оноос хойших ХОМ-тээ “Ганцхан “Монтай Эрдэнэ” ХХК-ийг эзэмшдэг” гэж мэдүүлжээ.
Анх гишүүн болохдоо 12 компанитай гэж мэдүүлж, хойтон жил нь зургаан компани, өнөөдөр нэг л компани эзэмшдэг гэж АТГ-т мэдүүлдэг болсон. Энд гол яригдах “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг мэдүүлэхээ больсон. Б.Дэлгэрсайханы олон компаниар төрөл бүрийн бизнес хийж, тэдгээрийн дундаас “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иар хэрхэн будлиан хутгасныг Монголын ард түмэн 10 гаруй жилийн өмнөөс мэддэг болсон. “Болдтөмөр Ерөө гол” ХХК өнөөдөр ашиглалтын 275.01 га газартай Хандгайт MV-017607, 1405.41 га газартай Баянгол MV-008888, 761.13 га газартай Баянгол MV-021585 лицензүүдийг, хайгуулын MV-021585, Дулаанхаан XV-014453, Дулаан уул XV-013814, Хонгор-1 XV-012602 лицензүүдийг эзэмшдэг. Эдний дундаас Баянголын төмрийн орд нь ойролцоогоор 110 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, Монголын томоохон стратегийн шинжтэй ордуудын нэг. Тус ордыг “Болдтөмөр Ерөө гол” ХХК ил болон далд уурхайн аргаар ашигладаг. Олборлосон хүдрээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгон дахь Цагаан хаалга өртөө болон салбар төмөр замаар дамжуулан үндсэн сүлжээнд холбон тээвэрлэдэг. Тэрбээр 2020 оны сонгууль дөхсөн зургадугаар сарын 29-нд Төрийн ордонд “Монголын стратегийн төмрийн хүдрийн ордын лицензийг эзэмшигч “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийнхаа хувийг албан ёсоор бусдад шилжүүлж, оффшор бүсээс хөрөнгөө татаж авсан” гэж мэдээлэл хийсэн. Тэгэхэд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн толгой компани болох “Mongolian Dornun Gobi Iron Ore Com­pany Limitd” нь Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй болсон байв. Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс манай улсын зарласан оффшор бүсийн жагсаалтад багтдаггүй учир тэрбээр хөрөнгөө цэвэр харагдуулахаар тооцсон бололтой.
Гэхдээ УБЕГ-ын бүртгэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хамаарал бүхий этгээдээр Б.Дэлгэрсайхан бүртгэлтэй хэвээр байна. Хэдий “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иа Их Британийн Умард Ирладын Нэгдсэн Вант Улс руу цөлж холдуулсан ч тэндэх болон Монгол Улсын бүртгэлийн баримтаар тус компанийн 78 хувийг Хятадын иргэн Ли Шаомин эзэмшиж, Б.Дэлгэрсайхан 22 хувийг эзэмшдэг хэвээрээ байна. Харин одоо түүний “Болдтөмөр Ерөө гол” ХХК-иа нуухгүйгээр мэдүүлдэг байсан, УИХ-д ороогүй байх үеийн гэмт үйлдлүүд одоо сөхөгдөж эхлэх нь.
“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 78 хувийг эзэмшдэг Ли Шаомин болон түүний хөрөнгө оруулалтын баг тус компанийн хяналтын хувьцааг бүрдүүлдэг. Аливаа бизнесийн 78 хувийг эзэмшигч гэдэг бол түүнийхээ хэмжээгээр хөрөнгө оруулсан гэсэн үг. Тэрбээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглаж байхаас уурхайн бүтээн байгуулалт, түүний дотор уурхайн барилга байгууламж, олборлолт, баяжуулах, тээвэрлэлт, дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ли Шаоминий баг үйлдвэрлэлийн зургаан шугам, ойролцоогоор 130 километр төмөр зам барьсан. Мөн Хятадад үйлдвэрлэсэн 2007 ширхэг ачааны вагон, Орост үйлдвэрлэсэн 1000 ширхэг ачааны вагон, Хятадад үйлдвэрлэсэн 12 ширхэг зүтгүүр нийлүүлжээ. Үүний дээрээс ойролцоогоор 25 километр урттай цахилгаан дамжуулах шугам, цахилгааны хоёр дэд станц, ойролцоогоор 60 километр урттай зам, төмөр замын таван ширхэг өртөө, тэсрэх бодис хадгалах байгууламж, 8000 гаруй мкв талбай бүхий оффисын барилга, ажилчдын байр, спортын байгууламж, зочдын байр, агуулах болон бусад туслах барилга, байгууламжуудыг хөрөнгө гаргаж байгуулжээ. Эдгээрт Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувиар биш уул уурхай, боловсруулах, тээвэр, эрчим хүчний хангамж, ложистик болон туслах барилга, байгууламжуудыг хамарсан цогц аж үйлдвэр, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Тэрбээр энэ бүх хөрөнгө оруулалтыг хийхдээ өөрийн эзэмшлийн хувьцааг эргэлтэд оруулах замаар Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудаас 1.89 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ. Гэтэл эдгээр хөрөнгө оруулалтаар боссон бүтээн байгуулалтууд дууссанаас хойш “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 22 хувийг эзэмшдэг Б.Дэлгэрсайхан нь 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминий хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчих болжээ. Б.Дэлгэрсайхан “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаа больжээ. Үүний үр дүнд Ли Шаомин нь гүйцэтгэх захирал болон түүний багийн гишүүдийг томилох, тэдний эрх мэдлийг тодорхойлох, ногдол ашгийн хуваарилалтын хэмжээг батлах, хөрөнгө оруулалтаа эргүүлэн авах, аудитын компанийг томилох, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хянаж үзэх зэрэг хууль ёсны хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхээ хэрэгжүүлэх боломжоо бүрэн алдсан байна. Энэ хууль бус үйлдлээс шалтгаалан 2016 оноос хойш Хятадын хөрөнгө оруулагч талд ногдол ашиг тараагдаагүй байна. Хэдийгээр тус компани хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, орлого, ашиг олсоор байгаа ч Хятадын хөрөнгө оруулагчид болон холбогдох Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудад төлөх ёстой төлбөрүүд олон жилийн турш хойшлогдож, шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ.
Энэ бүхэн нь Б.Дэлгэрсайхан бүх хөрөнгө оруулалтыг өөрийн болгох шуналд хөтлөгдсөнтэй холбоотой. Тэрбээр Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминыг өөрийн компанийн нярав О-гийн хамтаар Монгол Улсын шүүхээр шийтгүүлж, гэмт хэрэгтэн хэмээн цоллох үйл ажиллагааг зохион байгуулж, Монгол Улсад ирэх боломжгүйгээр хөөж явуулжээ. 2022 онд Монгол Улсын шүүх, ХЗДХЯ-ны мэдээлэлд “Болдтөмөр Ерөө гол” компанийн хувьцаа эзэмшдэг байсан Хятадын иргэн Ли Шаомины хөрөнгийг нярав О гэж эмэгтэй нь 317 сая ам.долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийн мөнгийг завшсан гэж байв. Монгол Улсаас хөөгдөөд эх орондоо очсон Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин хөрөнгө оруулалтын асуудлаараа холбогдох газруудад ханджээ. Үүний дагуу Бээжин дэх арбитрын шүүхээс “Б.Дэлгэрсайханаас Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудад учруулсан хохирол гэж 2 тэрбум гаруй ам долларыг төлүүлэх” шийдвэрийг гаргажээ. Харин Б.Дэлгэрсайхан нь Бээжингийн арбитрын шүүх өөрийнх нь өр төлбөрийг хэлэлцэхийг мэдээд өмнө нь бүх мөнгөө Зүүнбаян-Хангимандалын төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн байна. Тэрбээр 400 сая ам.доллар зарцуулсан. Өнөөдөр энэ мөнгөө Монгол Улсын Засгийн газраас гаргуулж авахаар хөөцөлдөж байгаа.
Ийм байдлаар Хятадын Засгийн газраас Б.Дэлгэрсайханы Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудыг хохироосон асуудалд анхаарч, өөрийн иргэн, хөрөнгө оруулагч Ли Шаоминд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлжээ. Нэг ёсоор Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ. Үүний эхлэл болж, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцааны 78 хувийг эзэмшдэг, Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаоминаас Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудыг хохироосон Б.Дэлгэрсайханаар өрийг нь төлүүлэхэд анхаарч өгөхийг хүссэн тайлбар бүхий захидлыг манай улсын гадаад харилцааны шугамаар холбогдох байгууллагад ирүүлсэн байна. Түүнд “Уул ус, гол мөрнөөр холбогдсон найрсаг хөрш орнууд болох Монгол, Хятад улсын харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг сүүлийн жилүүдэд бэхжүүлсээр байна. Хоёр улсын харилцаа гүнзгийрч, томоохон хамтын ажиллагааны төслүүд хэрэгжиж байгааг би үргэлж сайшааж, үнэлж ирсэн. Харамсалтай нь, Монгол Улсад хэрэгжиж буй төмрийн хүдрийн уурхайн төсөлтэй холбогдуулан Хятадын хөрөнгө оруулагчид, түүний дотор Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудын хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, эдийн засгийн ихээхэн хохирол амссан. Энэхүү маргаан нь зөвхөн Хятадын хувийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамаарахаас гадна Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын хөгжлийн банк, Хятадын экспорт-импортын банк, Хятадын амь насны даатгалын компани зэрэг Хятадын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудын олгосон санхүүжилттэй холбоотой үндсэн зээл, хөрөнгө оруулалтын өгөөж, хуримтлагдсан хүү, боломжийн зардлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой юм. Энэ асуудал нь санхүүгийн болон хууль эрх зүйн хувьд чухал үр дагавартай. Дээрх нөхцөл байдал нь Хятадын хөрөнгө оруулагчдад ихээхэн хэмжээний эдийн засгийн хохирол учруулж, тэдний болон санхүүгийн байгууллагуудын Монголд хөрөнгө оруулах итгэлд сөргөөр нөлөөлсөн. Мөн Хятадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, Хятадын санхүүгийн байгууллагуудын хууль ёсны ашиг сонирхол, Монгол-Хятадын эдийн засгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой. Өнгөрсөн хугацаанд миний бие хоёр орны хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны харилцааг хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийж маргааныг яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, эв найртай зөвлөлдөх замаар шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажилласан. Харамсалтай нь эдгээр хүчин чармайлтын дүнд ямар ч чухал ахиц дэвшил гарсангүй” гэжээ. Үүнийг дүгнэхэд Б.Дэлгэрсайханы Хятадын төрийн өмчит компаниудад үлэмж хэмжээний хохирол учруулсан эл асуудал нь түүнийг Хятад улсын хар жагсаалтад оруулж магад. Зөвхөн Б.Дэлгэрсайхан ч бус түүний энэ үйлдлээс болж улсаараа хар жагсаалтад багтаж, хөрөнгө оруулалт, томоохон санхүүгийн хоригт ороход бэлэн болсон байна. Хятадад шүүх болон арбитрын шийдвэрийг биелүүлээгүй хувь хүн, хуулийн этгээдийг Хятадын Улсын Дээд Шүүхээс гаргадаг "Итгэл алдагдагсдын хар жагсаалт" буюу List of Dis­honest Judgment Debtors /хятадаар Lao lai/-д оруулдаг систем үйлчилдэг байна. Нэг үгээр хэлэхэд, хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөтэй. Нэн ялангуяа Монгол Улсын эдийн засагт асар хохиролтой. Хятад улсаас Монголд оруулах хөрөнгө оруулалт царцах эрсдэлтэй. Жишээ нь, зам тээвэр, уул уурхайн төслүүд зогсож болзошгүй. Маш ноцтой нь Хятад улс өр төлбөрөө авахын тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй нөхцөл үүслээ.
Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Энэ уулзалтын ач холбогдлыг зөвхөн ШХАБ-ын 25 жилийн ойгоор хязгаарлах боломжгүй. Учир нь өнөөдөр дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын тогтолцоо нэг төвөөс олон төв рүү шилжиж буй үйл явц эрчимжиж байна. ШХАБ-ын өргөжиж буй үйл ажиллагаа үүний нэг илрэл юм.
Түүхэнд дэлхийн хүчний харьцаа ингэж үндсээрээ өөрчлөгдөх үед ихэвчлэн асар том хямрал дагалдаж ирсэн байдаг. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг өнгөрсөн үеийн аль нэгтэй шууд адилтгах боломжгүй. Харин түүх бидэнд нэг чухал сургамж өгдөг. Хуучин дэг журам суларсан ч шинэ дэг журам тэр даруй бий болдоггүй. Хоорондын завсрын үе хамгийн тогтворгүй байдаг. Дэлхийн I дайн 1914 онд эхлэхэд Европын хэдэн зуун жил тогтсон хүчний тэнцвэр хэдхэн жилийн дотор нуран унасан. Дайн дуусахад Герман, Австри-Унгар, Османы эзэнт гүрэн зэрэг хуучин хүчний төвүүд доройтож, дэлхийн улс төрийн газрын зураг эрс өөрчлөгдсөн. Гэвч 1918 онд дайн дууссан нь дэлхийд тогтвортой байдлыг шууд авчирсангүй. Версалийн тогтолцоо шинэ зөрчлүүдийг бий болгож, 20 гаруй жилийн дараа Европ дахин дайнд орсон юм. Тэгвэл 1939–1945 оны Дэлхийн II дайн үүнээс ч том өөрчлөлт авчирсан. Дайн дуусахад Их Британи, Франц зэрэг хуучин Европын гүрнүүдийн дэлхийн хэмжээнд нөлөөлөх чадвар суларч, АНУ болон ЗХУ хоёр супер гүрэн болон гарч ирэв. Улмаар дэлхий хоёр туйлт системд шилжиж, НАТО, Варшавын гэрээ, цөмийн зэвсгийн өрсөлдөөн зэрэг шинэ тогтолцоо бий болсон. Харин 1989–1991 онд энэ систем өөрөө задрав. Берлиний хана нурж, 1991 онд ЗХУ задран унаснаар Хүйтэн дайн төгсөв. Тэр үеэс АНУ дэлхийн хамгийн хүчирхэг улс болж, Барууны либерал ардчилал, чөлөөт зах зээлд суурилсан тогтолцоо дэлхийн олон оронд давамгайлсан юм. Гэвч түүхэнд ямар ч тогтолцоо мөнх байгаагүй юм.
Хятад эдийн засгийн болон технологийн асар их хүч болж өсөж, Орос Зөвлөлтийн дараах сул дорой байдлаас гарахыг эрмэлзэж, Энэтхэг дэлхийн томоохон эдийн засаг, геополитикийн тоглогч болж, Бразил, Турк, Саудын Араб зэрэг орнууд ч өөрийн стратегийн орон зайгаа өргөжүүлж байна. Улс орнуудын ашиг сонирхол улам олон чиглэлд хуваагдах болжээ.Орос Украинд 2022 онд бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн нь энэ өөрчлөлтийг хурдасгасан томоохон үйл явдал болов. Дайн зөвхөн хоёр улсын нутаг дэвсгэрийн маргаан байхаа больж, Европын аюулгүй байдлын тогтолцоо, НАТО-гийн ирээдүй, Орос-Европын харилцаа, дэлхийн эрчим хүч, хүнсний зах зээл, олон улсын санхүүгийн системд хүртэл нөлөөлөв. Өнөөдөр энэ дайн улам бүр шинэ шинжтэй болж байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын агаарын орон зай улам бүр аюултай болж, Оросын тэнгэрт Украины дронууд нисэх учраас тус улсын дээгүүр нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуд эрсдэлийг тооцох ёстой гэж анхаарууллаа. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дронуудыг далай, усан дор, газар болон агаарт ашиглах нь Оросын өмнө тулгарч буй гол сорилтуудын нэг гэж тодорхойлж, Украины эрчим хүчний салбарт хариу цохилт өгөх бэлтгэл хийхийг цэргийн байгууллагуудад даалгасан гэж мэдэгдэв.
Украины дронууд Оросын Ленинград мужийн Усть-Луга боомтыг дахин онилж, 50 гаруй нисгэгчгүй төхөөрөмжийг устгасан тухай Оросын тал мэдээлсэн бол Киев хотод болсон Оросын масс цохилтын улмаас найман хүн амиа алдсаны зургаа нь төмөр замын ажилтан байжээ.Ингэснээр дайн фронтын шугамаас хэдэн зуун километрийн цаана орших боомт, төмөр зам, нисэх буудал, эрчим хүчний байгууламжийг хүртэл стратегийн бай болгон хувиргаж байна.Энэ бол түүхэн талаасаа маш чухал өөрчлөлт. Дэлхийн I, II дайны үед аж үйлдвэр, төмөр зам, нефтийн орд, боомт зэрэг үйлдвэрлэлийн баазууд стратегийн бай байсан. Харин өнөөдөр тэдгээрт дрон, хиймэл сэтгэхүй, кибер ажиллагаа, сансрын тагнуулын систем нэмэгдэж байна.Өөрөөр хэлбэл, XX зууны аж үйлдвэрийн дайн XXI зуунд технологийн дайн болон хувирч байна.
Европт үүнтэй зэрэгцэн өөр нэг түгшүүртэй өөрчлөлт гарч байна. Германы эрх баригчид Лейпциг/Халле нисэх буудалд тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросыг оролцсон байж болзошгүй хэмээн үзэж, Москвагийн эсрэг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас ч Оросын оролцоог харуулсан олон шинж тэмдэг байгааг мэдэгдсэн байна.
Хэрэв ийм төрлийн диверси, кибер халдлага, дроны ажиллагаа нэмэгдвэл Орос-Украины дайн Европын аюулгүй байдлын асуудлаас давж, Европын дотоод дэд бүтцийн аюулгүй байдлын асуудал болж хувирна.Европ ч үүнд бэлтгэж байна. Украиныг зөвхөн тусламж хүлээн авагч орон бус, цэргийн шинэ технологийн туршлагын эх үүсвэр гэж үзэх хандлага нэмэгдэж байна. Кая Каллас Украиныг цэргийн инновацийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орон хэмээн нэрлэсэн нь үүнийг харуулна.АНУ-ын байр суурь ч өөрчлөгдсөнгүй. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Оросын Сангийн сайд Антон Силуановтай уулзах үеэр дайн үргэлжилж байгаа нөхцөлд Москва эдийн засгийн дарамт сулрахыг хүлээх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлжээ.Ийнхүү Европ, АНУ-ын зүгээс Орост үзүүлэх улс төр, эдийн засгийн дарамт үргэлжилж байгаа бол Евразийн нөгөө хэсэгт өөр нэг процесс явагдаж байна.Бишкект ШХАБ-ын гишүүн болон түнш орнууд аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ нь заавал Барууны эсрэг нэгдсэн цэргийн блок байгуулагдаж байна гэсэн үг биш. Харин улс орнууд дэлхийн нэг төвөөс хэт хамааралтай байх эрсдэлийг бууруулж, өөрийн эдийн засаг, аюулгүй байдлын сүлжээг бий болгохыг эрмэлзэж байгааг харуулж байна.
Түүхэнд ийм шилжилтүүд хэд хэдэн удаа тохиолдсон. Гэхдээ өнөөгийн нөхцөл өмнөхөөсөө нэг том ялгаатай. Өмнө нь дэлхийн хүчний харьцааг гол төлөв цэрэг, аж үйлдвэрийн хүчин чадал тодорхойлдог байсан бол одоо технологи, мэдээлэл, санхүү, эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл сэтгэхүй зэрэг хүчин зүйлс түүнтэй адил хэмжээнд ач холбогдолтой болжээ.Тиймээс өнөөдөр бид 1914, эсвэл 1939 оныг дахин давтаж байна гэж хэлэх аргагүй. Харин 1914–1945 оны хоорондох шиг хуучин хүчний тэнцвэр суларч, шинэ тэнцвэр бүрэн тогтоогүй шилжилтийн үеийн зарим шинж дэлхийд дахин ажиглагдаж байна.
Монгол Улсын хувьд энэ өөрчлөлт бүр ч чухал. Хоёр том хөршийн хооронд оршдог Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орны хувьд Евразийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ашиглахын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо хадгалах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, олон төвт дэлхийн нөхцөлд Монголын гадаад бодлогын тэнцвэр улам нарийн ур чадвар шаардах болно.Өнөөдөр дэлхий яг хаашаа явж байгааг хэн ч эцэслэн хэлж чадахгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байна.
Аль 1991 онд эхэлсэн дэлхийн нэг төвт эрин үе дуусах шатандаа орж, түүний оронд олон төвт шинэ тогтолцоо бүрэлдэж байна. Харин түүх бидэнд бас нэг зүйлийг сануулдаг. Нэг тогтолцооноос нөгөөд шилжих үе хамгийн тайван үе байдаггүй. 1918 онд Дэлхийн I дайн дууссан ч 1939 онд дэлхий дахин дайнд орсон. 1945 онд Дэлхийн II дайн дууссан ч удалгүй Хүйтэн дайн эхэлсэн. 1991 онд ЗХУ задарсан ч дэлхийн хүчний өрсөлдөөн дууссангүй.Өнөөдөр бид мөн ийм нэг шилжилтийн босгон дээр байж болох юм.Гэхдээ энэ удаагийн өрсөлдөөний талбар илүү өргөн. Дайн зөвхөн фронтод биш, дрон тэнгэрт, кибер халдлага цахим орчинд, хориг санхүүгийн системд, өрсөлдөөн технологийн үйлдвэрүүдэд, геополитик далайн боомт болон төмөр замд өрнөж байна.
Ирээдүйн дэлхийн дэг журмыг өнөөдөр хэн нэгэн ширээний ард ганцхан гэрээгээр байгуулахгүй. Харин дайн, технологи, эдийн засаг, эвсэл, дипломат харилцаа, улс орнуудын өдөр тутмын стратегийн сонголтуудын нийлбэрээр бий болгоно.Тиймээс Бишкект болсон ШХАБ-ын уулзалт, Украины дроны цохилт, Европын аюулгүй байдлын шинэ түгшүүр, АНУ-ын Орост үзүүлж буй эдийн засгийн дарамтыг тус тусдаа үйл явдал гэж харах нь хангалтгүй.Эдгээр нь нэг том үйл явцын өөр өөр хэсгүүд юм. Дэлхий шинэ дэг журмынхаа төлөө өрсөлдөж байна.
Бэлтгэсэн
“Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр...
Бензинд оочерлож, сургалтын төлбөрт хармаагаа сэгсэрч, амьдрах гэж үсээ үгтээж байгаа маниуст засаг: Таанууст бэлэг барьсан, хүлээн авна уу гэж. Дэлгэрүүлье.
Засгийн газрын 26 оны наймдугаар сарын 31-ний албан мэдээ: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 27 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 26 оны төсвийн тодотгол, 27 оны төсвийн төслөөс онцлох 9 шийдвэр гаргалаа гэж. Тэр дундаа: Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ гэж. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно гэж. Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ гэж.
УИХ-ын 26 оны наймдугаар сарын 31-ний албан мэдээ: УИХ-ын дарга С.Бямбацогтод сайд нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 27 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 28-29 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 27 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 27 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 27 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг өргөн мэдүүлэв гэж.
Хуулийн төслүүдийг өргөсөн сайд нар: Хуулийн төсөлд 27 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан гэж. Мөнхүү: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш төслийг боловсруулахад хүрээнд тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлого, Оюутолгой төслийн ноогдол ашгийн орлого болон орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй. Энэтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож, энэхүү тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээ нь төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтуудыг тусгасан гэж.
Дараагаар нь сайд нар сошиалаар энийгээ баахан: Манай засгаас таанууст өгч байгаа бэлэг гээд рекламдаж.
УИХ-д өргөсөн 27 оны төсвийн тодотгол, 28 оны төсвийн төслөөс дөрвөн юмыг л харчих.
1-т: Оюутолгойн ноогдол ашиг авлаа гэх. Гоё сонсдоно. Гэвчиг: Өчигдөрхнийг хүртэл ноогдол ашиг байтугай хөрөнгө оруулалтын өр, үйл ажиллагааны зардлын өрөнд баригдсан /өнөөдөр ч байгаа/ засагт ямар жанцангаар 1.5 тэрбум доллар “Рио” өгөх болов? Тэрхүү компанийн шунал “Онтрэ” дээр байгааг бид мэднэ. Гэнэтийн бэлгийн хариуд тэр орд явчихсан байх машид өндөр магадлалтай. Энийг маш яаралтай шалгаж үзэх шаардлага үүсч.
2-т: “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй болгоно, таануус хувьцаагаа яахаа мэд гэж. 90-ээд оны цэнхэр яагаан тасалбар яалаа? Уулаасаа: Өнөөдөр маргаашаа яая гэж хэцүүдсэн ард нийтэд хувьцаа зарах эрх олговол хэний гарт хэдэн төгрөгөөр очих нь тодоос тод тодорхой. Ард нийтийн амьдралыг угт нь тултал уланд хэвтүүлээд ардаас нь: Хувьцаагаа яахаа та мэд гэх нь “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчилна гэж сонсдох. Юун тэр Хөрөнгийн бирж хүрэх, наана нь 5-10 цаасаар танил нөгөө компаниуд хувьцааг цуглуулах боломж.
3-т: Тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлогыг төсөвт төвлөрүүлнэ гэж. Ашгаа авахуулаад байгаа компани ашигтай ажиллаж хөгжиж дэвших тухай огтоосоо бодохгүй, амь зогоох л аргатай үлдэнэ. Алсдаа ч гэх юмгүй, ойрмогтоо дампуурч хэн нэг олигарх, орд газрын шуналтанд очих шаанс.
4-т: Цалинг салбар болгонд 30-50 хувь нэмнэ гэж. Гэтэл нь цалинг инфляцийн түвшин дээр 3 хувийг нэмж тооцож өсгөдөг нь эдийн засгийн арга. Тэгж бодит худалдан авах чадварыг хамгаалах, амьжиргааны түвшнийг тогтвортой байлгадаг. Эдүгээ Монголбанк: Инфляци 13 гэж тоолж. Энэ дээр нэмэх 3 гэхээр 16 хувиар нэмнэ гэсэн бол худалдан авах чадварыг хамгаалж, амьжиргааны түвшинг тогтвортой байх байж. Цаашаагаа: Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлбэл Монгол Улс шууд дефолт. Энэнээс болоод улс орон авсан зээл, өр төлбөрөө хугацаандаа, гэрээ ёсоор төлж чадахгүй болж, санхүүгийн чадамжаа алдаж, дампуурснаа олон улсад зарлах л замтай.
Базах нь ээ: “Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр гарч. УИХ-ыг бүрдүүлдэг МАН-аас бусад нам энэ дээр анхаарч, басхүү шалгаж нягталж үзэхийг ард нийтийн өмнөөс сануулан хүсэж байна...
Амьд явахын тулд 95 кг жин хасчээ
Их Британийн иргэн Мартин Дэвис согтууруулах ундаанаас татгалзаж, спортоор тууштай хичээллэсний ачаар 95 кг жин хассан тухайгаа ярьжээ. Энэ талаар Need To Know сайт мэдээлсэн байна. 58 настай М.Дэвисийн жин дээд тал нь 175 кг хүрч байсан бөгөөд тэрбээр талх, гахайн утсан мах, шоколадтай жигнэмэг, түргэн хоол их иддэг байжээ. Мөн өдөр бүр доод тал нь нэг шил архи уудаг байв. Илүүдэл жингийн улмаас амьсгал нь боогдож сэрдэг байсан бөгөөд нуруугаараа хэвтэж чадахгүй, тусгай сандал дээр унтахаас өөр аргагүйд хүрсэн байна. 2020 оны 11 дүгээр сард түүний цусны даралт огцом ихсэж, зүрхний цохилт түргэссэний улмаас түргэнээр эмнэлэгт хүргэгджээ.
Британи эр эмнэлгээс гармагцаа уухаа больж, дэглэм барьж эхэлсэн байна. Улмаар эрүүл бус хооллолтоо зогсоож, самар, далайн бүтээгдэхүүн болон шинэ ногоо түлхүү идэх болжээ. Үүний үр дүнд жин хасч байсан ч эрүүл мэндийн байдал нь сайжрахгүй байв. Түүнд зүрхний хэд хэдэн өвчин, элэгний гэмтэл, бөөрний дутагдал, үе мөчний өвчин болон тунгалгийн булчирхайн томролт оношлогджээ. Тиймээс М.Дэвис спортоор хичээллэж, өглөө бүр 14 мянган алхам алхаж эхэлсэн байна. Улмаар биеийн жингээ 95 килограммаар хасчээ. “Би одоо хүртэл өвчтэй байгаа, үүнийг өөрчлөх бараг боломжгүй. Гэхдээ би зорилгодоо хүрч, хүү маань эгчийнхээ адилаар их сургуулиа төгсөхийг харахын төлөө чармайж байна” хэмээн М.Дэвис ярьжээ. Эмч нарын үзэж буйгаар, түүнд дахин 5-10 жил амьдрах боломж байгаа аж.
Итгэл хамбад зориулсан эрийн гурван наадам болно
ОХУ-ын Буриад улсад 2003 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Итгэл хамбын найр” фестиваль есдүгээр сарын 15-нд Иволгийн дацанд болно. Буриадын Буддын шашны тэргүүн, XII Бандида хамба Итгэлийн Дашдорж буюу Итгэл хамбын мэндэлсний 174 жилийн ойд зориулж буй энэ баярыг Орос оронд Буддын шашныг хүлээн зөвшөөрсний 285 жил, Бандида хамбын тушаал бий болсны 262 жилийн ойтой хамтатган тэмдэглэх ажээ. Арга хэмжээг Оросын Буддын шашны нийгэмлэг, Буриад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Баярын эхний өдөр Буриадын лам хуврагууд томоохон хурал хурах бөгөөд Итгэл хамбад мандал өргөж, магтаал айлтгана. Баярын гол үйл явдлуудын нэг, сурагчдын нэгдсэн найрал дууны тоглолтод “Эх хэл манай баялаг” улсын уралдааны оролцогч, Бүгд найрамдах улсын янз бүрийн сургуулиудын 108 хүүхэд “Итгэл хамбын залбирал”, “Цагаан дара эхийн магтаал”-ыг дуулна. Улмаар Иволгийн дацангийн цэнгэлдэх хүрээлэн болон биеийн тамирын талбайнуудад спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан болно. Уламжлал ёсоор эрийн гурван наадам зохиогдох бөгөөд бөхчүүд 63 кг, 75 кг хүртэл болон 75 кг-аас дээш жингийн ангилалд өрсөлдөх юм. Үндэсний сур харваанд эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 50 метрийн зайд цэц мэргээ сорих бол хурдан морины уралдаан долоон өөр зайд болох ажээ. Мөн сээр шаах, шагайн наадаан зэрэг тэмцээнүүд явагдана.
Фестивалийн үеэр ардын гар урлал, чимэглэлийн болон хэрэглээний урлагийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, хонины ноос, нэхий, арьс, адууны хялгас, нэхмэл эдлэл зэрэг зөөлөн эд материал боловсруулж хийсэн бүтээлүүдийг нийтэд дэлгэнэ. Мөн хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан интерактив талбайнууд, мастер-классууд явагдаж, “Миний хувцас”миний бахархал” үндэсний хувцастай флэшмоб болох ажээ. Цаашилбал, Буриадын ардын дуучид, үндэсний бүжгийн хамтлагуудийн тоглолт явагдана.
92 настай Монголын тамирчин Ц.Раднаа дахин дэлхийн аварга боллоо
Өмнөд Солонгосын Дэгү хотноо болж буй Мастеруудын ДАШТ-ий гүйлтийн 100 метрийн төрөлд Монголын тамирчин Ц.Раднаа түрүүллээ. Энэ төрлийн 90-95 насныхны ангилалд оролцсон тэрбээр 18.29 секундийн амжилт үзүүлсэн бол дэд байрт орсон Алжирын тамирчин Бенгуэлла 18.99, гуравдугаар байр эзэлсэн Японы тамирчин Мотошигэ 19.77 секундэд замаа туулжээ. Харин удаах байруудад Хятад, Итали, Австрали, АНУ, Их Британийн тамирчид орсон бөгөөд сүүлчийн буюу наймдугаар байрт орсон тамирчин 25.43 секундийн амжилт үзүүлсэн байна. Өнгөрсөн онд АНУ-ын Гэйнзвиль хотод болсон Мастеруудын ДАШТ-д алтан медаль хүртэж 200 метрийн зайд дэлхийн дээд амжилт тогтоосон, өдгөө 92 настай Ц.Раднаа энэ тэмцээний 200, 400, 800, 1500 метрийн төрөлд мөн өрсөлдөнө.
Бутан улсын ерөнхий сайдаар гурван удаа ажилласан эрхэм Монголд иржээ
Лааганы үр ач нар монгол соёлоо түгээсээр явна
Хөвсгөл нутгийн хотгойд эр Ховдын суугуул болсон түүх буюу Лосолын Лааган гэж хэн байв?
XIX зууны эхэн үеэр Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошууны Эрдэнийн Даян хэмээх эр Ховдын хязгаарт морин өртөө хийхээр шилжин суурьшжээ. Тэрбээр Ховд нутагт суурьшсанаас хойш Даянгийн Дондог, Дондогийн Лосол, Лосолын Лааган, Лааганы Найдан, Найдангийн үр хүүхдүүд гээд эдүгээ зургаа дахь үедээ Ховд нутагтаа аж төрсөөр байгаа аж. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумын гаралтай хотгойд овгийн хүмүүс Ховдын суугуул болж суурьшсан нь энэ юм.
Ажил амьдралын замнал
Лосолын Лааган нь 1887 онд Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан гол хэмээх газарт төрсөн. Хүүхэд байхдаа Наран хутагтын хийдэд шавилан сууж байсан бөгөөд мал маллах, тариа тарих, өртөө улаа нэхэх зэрэг ажил хийж эрийн цээнд хүрч Харганы өртөөний ахлагчаар ажилласан байна. Тэрбээр хүрээ хийдэд шавилж байсан болохоор бичиг үсэгтэй, яриа хөөрөө сайтай, ажилсаг хөдөлмөрч хүн байсан тул 35 насандаа буюу 1922 онд Чандмань-Уулын аймгийн Тариачин хошууны төлөөлөгч болж 1923 онд МАХН-д гишүүнээр элссэнээс хойш улс төрийн ажилд идэвхитэй оролцох болжээ. Улмаар 1925-1928 онд Чандмань-Уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, 1928-1930 онд МАХН-ын Хянан байцаах төв комиссын дарга, 1930-1932 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажилласан төр нийгмийн нэрт зүтгэлтэн билээ. Мөн Монгол банкны даргаар ажиллаж байжээ. Тэрбээр МАХН-ын 4,5,6,7,8 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд 4 дүгээр их хурлаас МАХН-ын Төв Хорооны гишүүн, 5, 6 дугаар их хурлаас Намын хянан байцаах төв комиссын гишүүн, 8 дугаар их хурлаас Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээр, 6 дугаар их хурлаас БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр тус тус сонгогдон, Монгол улсынхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан хэдий ч амьдралдаа 3 удаа хэлмэгдсэн байна.
Намын төв хорооны дэргэдэх эмнэлгийн комисс Л.Лааганыг ЗСБНХУ-д удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай гэсний дагуу Намын төв хорооны тэргүүлэгчдийн 1932.03.15-ны өдрийн хурлын тогтоолоор замын зардал, хэлмэрч олгосон тул Орос улсад эмчлүүлэхээр явсан байна. ЗХУ-д эмчлүүлж байхад МАХН-ын төв хороо, Намын хянан байцаах төв комиссын хамтарсан онц 3 дугаар бүгд хурлыг 1932.06 дугаар сард хуралдуулж Л.Лааганыг Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээс улмаар БНМАУ-ын 17 дугаар бага хурлыг 1932.07.02-ны өдөр хуралдуулж Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн байна. Түүний дараа Ардын сайд нарын зөвлөлийн 1932.08.05-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор Монгол банкны даргаар томилсон аж. Тэрбээр 1928-1932 онд МАХН-ын Хянан байцаах төв комиссийн дарга, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн даргын өндөр албыг 4-5 жил хашсан билээ.
Улс төрийн хилс хэрэг
Л.Лааганыг 1928 онд Дөрвөд аймгийг харьяа автономит эрхтэй улс болгохыг эрмэлзсэн Шар Санжийн хэрэгт холбогдуулан 1928 оны 7 дугаар сард барьж хорьсон байна. Ингэтэл Засгийн газрын эрхлэх товчооны 1929.2.4-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Шар Санжийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүний дараа 1934.3.28-ны өдөр Ж.Лхүмбийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Түүнийг Ховд аймгаас авч явсан машин 1934.4.5-ны орой Архангай аймгийн төвд ирэхэд Ерөнхий сайд П.Гэндэн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав нар 1934.4.6-ны өглөө Архангай аймагт ирж уулзаж ятгасан боловч Л.Лааган энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ хэлж, эрс эсэргүүцсэн байдаг.
Миний бие тус Монгол ардын үндэсний хувьсгалд үнэнээс итгэн шүтэж өөрийн улсын тусгаар тогтнох явдал дор үнэнийг журамлан зүтгэж явсан
Ингээд Ерөнхий сайд П.Гэндэн 1934.5.13-ны өдөр Л.Лааганыг Хөвсгөл аймаг руу томилон явуулж, 1934.6.10-ны өдөр Алтанбулаг боомтоор ЗХУ-д улсад хүлээлгэн өгөхөөр паспорт визийг нь урьдчилан бэлтгэсэн байжээ. Гэвч Л.Лааган 1934.7.1-ний өдөр Улаанбаатар хотод буцаж ирэхэд Намын төв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Г.Дэмид нар уулзаж, Ж.Лхүмбийн хэрэгт холбогдсон тухай үнэн зөв мэдүүлэг өгвөл ял хэлэлцэхгүй хэмээн ятгаж, улмаар Төв хороо Холбоот улсын элчинтэй гэрээ байгуулж, орос улсад 2 жилийн хугацаагаар суулгах болсон гэдгийг хэлсэн байна. Ингэхэд Л.Лааган Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарт Орос улс руу явах боломжгүй гэсэн өргөдөл бичиж өгөөд нутаг руугаа буцжээ. Гэтэл Дотоодыг хамгаалах газар 1934.7.28-ны өдөр баривчилж хилс хэрэг хүлээлгэхээр 7 сарын 28-наас 8 сарын 23-ны өдрүүдэд тасралтгүй байцаасан байна. Энэ тухайд МАХН-ын 9 дүгээр их хурал, Коминтерны дотоод хэлтэст 1934.10 сард өргөдөл гаргахдаа өөрийг нь 7 шөнө 7 өдөр тасралтгүй байцаасан тухай дурдсан байдаг. Ингээд МА ХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1934.10.14-ний өдрийн хурлаас Л.Лааган нарын 6 хүнд шүүх таслах ба хууль цаазын талаар ял ногдуулж хэлэлцэхгүйгээр Орос улсад 2-3 жил суулгах тухай 1 тоот тогтоол гарган Зөвлөлтийн хязгаарын цэргийн отрядад шилжүүлсэн байна. Улмаар 1934.12 дугаар сард эх орондоо буцаж ирсэн боловч 1935.3 дугаар сард Хөвсгөл аймаг руу томилон явуулсанаар тэнд ажиллаж байгаад 9 дүгээр сард нутагтаа очжээ. Үүний дараа П.Гэндэн, Г.Дэмидийн хэрэгт холбогдуулан 1937.9.15-ны өдөр 3 дах удаа баривчилж 2 жил 8 сар хорьж, эрүүдэн шүүж байгаад БНМАУ-ын Дээд шүүхийн 1940.5.4-ний өдрийн 17 дугаар тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. Тэрбээр шүүх дээр “Би эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож ажилласан удаа огт байхгүй учир мэдүүлэх зүйлгүй. Миний бие тус Монгол ардын үндэсний хувьсгалд үнэнээс итгэн шүтэж өөрийн улсын тусгаар тогтнох явдал дор үнэнийг журамлан зүтгэж явсан” хэмээн мэдүүлсэн байна.
Нийгмийн Аюулаас Хамгаалах яамны шалгах хэлтэс 1962 онд Л.Лааганы хэргийг хянан шалгаад хувьсгалын эсэргүү гэх улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэнийг нь тогтоож БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962.2.13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор цагаатгажээ. Нийгмийг Аюулаас Хамгаалах байгууллагын төв архиваас гаргасан лавлагаанд “БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганыг улсын түүхэнд зохих байр суурь эзлүүлэхэд хууль зүйн талаас харшлах зүйлгүй гэж үзнэ” хэмээн дүгнэсэн байдаг.
Сайн хүний үрс, сүүтэй гүүний унага
Нам, төрийн зүтгэлтэн Лосолын Лааганы хүү аймгийн хурц арслан Лааганы Найдан болон түүний үр хүүхдүүд өвөг дээдсийнхээ ариун үйлсийг үргэлжлүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэх, залуу үеийнхэнд сурталчлан таниулах зорилгоор олон сайхан буянт үйлс хийжээ. Арван хоёр хүүхэд төрүүлж өсгөн эрдэм боловсролтой хүн болгож хүмүүжүүлсэн аймгийн арслан Л.Найдангийн хүү, Л.Лааганы ач хүү Н.Бямбадорж өвөөгийнхөө ажил үйлсийн тухай ийн хуучилсан юм.
“Өвөө минь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа 1931 онд Монгол улсын “Орон нутгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулснаар Монгол улс 13 аймагтай болсон юм. Энэ арга хэмжээ нь ард түмний аж амьдралын өвөрмөц байдалд тохируулан нийт нутаг дэвсгэрийг зөв ангилж, засаг захиргааны нэгжийг ард түмэнд ойртуулснаар улсын эдийн засагт чухал ач холбогдолтой болсон байдаг. Мөн эх орныхоо гадаад худалдааны улсын онц эрх тогтоох, эд хэрэглэгчдийн хоршоо, улсын санхүү-зээл, худалдааны системийг бүрэлдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох, аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг идэвхитэй зохион байгуулан ажиллаж байсан байдаг. Миний аав Л.Найдан өвөөг баригдахад өлгийтэй хоцорсон юм билээ. Тухайн үеийн нийгэм хувьсгалын эсэргүү болсон хүний гэр бүл, ойрын ах дүү, хамаатан саднуудыг байнга хянаж, ялгаварлан гадуурхдаг байсан гэдэг. Аав минь өнчин өссөний дээр эсэргүүний хүүхэд гэж нүд үзүүрлэгдэн мөн л хэлмэгдсэн байдаг. Аав Ховд аймгийн баяр наадамд 1958, 1959 онд үзүүрлэж, 1964, 1965 онд түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой хүн. Хэлмэгдэж байсан энгийн жишээ дурдахад аав минь аймгийн аварга шалгаруулах барилдаанд 1961-1965 онд дараалан 5 удаа түрүүлэхэд улсын аварга шалгаруулах барилдаанд ганцхан удаа явуулсан байдаг. Мөн 1966 оны аймгийн баяр наадмын тавын даваанд барилдааны цагаас хоцорсон гэх шалтгаанаар хасаж, учраа бөхөд нь даваа өгсөн. Аймгийн наадамд 1967 онд түрүүлж арслан цол хүртсэн бөх аймгийн баяр наадмын зүүн талыг манлайлан аавыг минь амлаж барилдаж байсан гээд олон зүйл бий.
Найдангийн Бямбадорж гэр бүлийн хамт. Япон улсын Саппоро хот.
Аймгийн арслан Лааганы Найдан гуай хэлмэгдлийн шуурганд өртөж амь биеэрээ хохирсон эцгийнхээ нэр төрийг сэргээж, олон түмэнд таниулах, түүхэнд байр суурийг нь үнэн зөвөөр эзлүүлэхээр амьдралынхаа турш хөөцөлдөж, Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Ховд аймаг болон Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай олон удаа уулзаж, уйгагүй явсны дүнд дараах ажлуудыг хийж чадсан байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 1996.9.12-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Буянт сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг өвөөгийн нэрэмжит болгосон.
Монгол Улсын Засгийн газрын 1997.7.9-ний өдрийн хуралдааны 32 дугаар тэмдэглэлээр өвөөгийн мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргуулж, Ховд аймаг, Буянт сумын Засаг даргын тамгын газар, үр хүүхдүүд, төрөл садан, нутгийн ахан дүүстээгээ хамтран Л.Лааганы мэндэлсний 110 жилийн ойн арга хэмжээ, баяр наадмыг Буянт суманд 1997.09.09-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Ойн арга хэмжээний үеэр дараахь ажлуудыг хийсэн. Үүнд:
Улаанбаатар хот болон Ховд аймагт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.
Ховд аймгийн музейд өвөөгийн цээж баримлыг бүтээлгэн өгч алдрын булан байгуулсан.
Ховд аймгийн Буянт сумын 10 жилийн дунд сургуулийн номын санг тохижуулан номын баяжилт хийж, 3 ширхэг морин хуур, нэг компьютер хандивласан.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1997.09.09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор Улсын багшийн их сургуулийн байрны хананд Л.Лааганы дурсгалын самбарыг байршуулсан.
Л.Лааганы мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007.09.26-ны өдрийн 178 дугаар тогтоолоор түүний амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 76 дугаар байрны хананд дурсгалын самбарыг байршуулсан.
Нийслэлийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007.12.06-ны өдрийн 232 дугаар тогтоолоор Тусгаар тогтнолын талбайн зүүн хойд талаас Баянбүрдийн тойрог хүртлэх (50 дугаар сургуулийн баруун тал) гудамжийг Л.Лааганы нэрэмжит болгосон.
Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014.09.19-ний өдрийн 106 дугаар тогтоолоор Ховд аймгийн төвийн 4 замын уулзвараас Цамбагарав зочид буудлын дэргэдэх 4 замын уулзвар хүртэлх гудамжийг Л.Лааганы нэрэмжит болгосон байна.
Лааганы Найдан гуайг 2016 онд бурхан болсноос хойш гэргий нь хүүхдүүдтэйгээ хамтран Эх нялхсын Төвийн дэргэдэх Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэгт 2017 онд цус цэвэрлэх аппарат, 2018 онд хувилагч принтерийг тус тус хандивласан, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайханы бичсэн “Лосолын Лааган. Төрийн тэргүүний хувь заяа" номыг 500 ширхэгийг хэвлүүлсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын газраар дамжуулан “Лосолын Лааган. Төрийн тэргүүний хувь заяа" номыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын номын санд 180 ширхэгийг хандивласан, Ховд аймгийн төвийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулиудын номын санд мөн номыг хандивласан, “Лантуун дохио” ТББ-тай хамтран 2017 онд өвлийг дулаан өнгөрүүлцгээе аяны хүрээнд 1000 хос ноосон бээлийг хандивласан, Ховд аймгийн Буянт сумын 90 жилийн ойгоор сумын Засаг даргын тамгын газарт Алтангэрэл, Жадамба судрыг хандивлаж, баяр наадмын хүүхдийн барилдааныг аймгийн хурц арслан Л.Найдангийн нэрэмжит болгон ивээн тэтгэсэн, Ховд аймгийн Биеийн тамир спортын хороонд Үндэсний бөхийн барилдааны 9 хөлт тугийн суурийг бүтээлгэж тугнуудын хамт хандивласан, Баруун аймгуудын 2016 оны насанд хүрэгчдийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд барилдсан бөхчүүд болон Ховд аймгийн ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг, мөнгөн хандив өргөсөн, Ховд аймгийн Буянт сумын ерөнхий боловсролын сургуульд Монголын уран зохиолын дээжис 108 боть номыг 2021 онд хандивласан, Ховд аймгийн Гандан Пунцаг Чойлон хийдэд 20х60 хэмжээтэй Авид бурханыг сэнтийн хамт бүтээлгэн 2021 онд хандивласан, Буянт сумын дунд сургуулийн хүлээн авах танхимыг тохижуулсан зэрэг нийгэмд тустай ажил үйлсийг хийж гүйцэтгэжээ.
Сайн хүний үрс сайн үйлс бүтээж явна
Морин хуураас эхтэй Mонголоо гэсэн сэтгэл
Найдангийн Бямбадорж эрдэм номын мөр хөөж, 2000-2009 онд гэр бүлийн хамт Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотод амьдарчээ. Тухайн үед буюу 2002 онд Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат морин хуурч Ё.Нэргүй гуай хүүгийнх нь сургууль дээр ирж морин хуур тоглосон бөгөөд морин хуурын аяыг сонсоод эх орны минь өргөн уудам нутаг, цэлмэг хөх тэнгэр нүдэнд харагдаж, морио унаад салхи татуулан давхих юмсан гэсэн бодол төрсөн гэдэг. Улмаар Ё.Нэргүй гуайг гэртээ урьж оройн хоол хамт идсэний дараа олон сайхан ая тоглуулан сонсох үед хоёрдугаар ангид сурч байсан хүү нь морин хуурыг татаж үзээд “Гоё хөгжим” гэж дүгнэжээ. Зун нь эх орондоо ирээд хүүдээ зориулан морин хуур худалдан авч, Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын багш Н.Буянбаатар гуайгаар анхан шатны хичээлийг дөрвөн өдөр заалгасан байна. Тухайн үед дэлхийн морин хуурын холбооны тэргүүн морин хуурч А.Бат-Эрдэнэ Токиод амьдарч байсан бөгөөд Саппород сард нэг удаа ирж япон хүмүүст морин хуур заадаг байсан байна. Хуурын хичээлийг видео камерт бичиж аваад хүү нь бичлэгээ үзэж хуураа давтаж тоглосоор, багшийгаа ирэх үед нь шалгуулж дараагийн хичээлээ авдаг байжээ. Ингэж хичээсний үр дүнд А.Бат-Эрдэнэ багшийн ачаар хүү нь Япон улсад морин хуур тоглож сурчээ. Улмаар Саппород амьдардаг морин хуурч, хөөмийч Харүхико Сага гуайтай хамтран морин хуураа тоглож, өөрөө эх орныхоо эрийн гурван наадмын талаар танилцуулга хийдэг байжээ. Эх орондоо 2009 онд ирээд мэргэжлийнхээ дагуу төрийн ажил эрхлэх болсон хэдий ч “Би сайн хүний үр удам шүү” гэсэн бодол, өвөг дээдсийнхээ ариун үйлсийг мөнхжүүлэх өрнүүн хүсэл, харийн улсад сонсож уярсан морин хуурын аялгуу түүнийг зүгээр суулгасангүй.
Бямбадоржийн Буянтогтох хүү Япон улсын морин хуурч, хөөмийч Харүхико Сага гуайтай хамтран тоглож буй нь.
Сайн үйлсийн эхлэл – Монгол өв соёл
Аав нь 2016 онд бурхан болсоноос хойш Н.Бямбадорж буянт хайрт эцгийнхээ  хийж бүтээхийг зорьж байсан хүүхдүүдийн боловсролд тус дэм болох ажлыг эхлүүлж, өвөөгийнхөө нэр алдрыг олонд хүргэх юмсан гэж байнга бодох болжээ. Нэг удаа бага хүүгийнх нь сургуулиас малчны амьдралтай танилцах 1 өдрийн аялалыг зохион байгуулсан байна. Тэр аяллаар хүүхдүүд Төв аймгийн Эрдэнэ сумын малчин айлд очиж хурга, ишиг харж, зураг авхуулснаар дууссан байна. Энэ аялал хүүхдүүдэд ямар ч өгөөжгүй санагдаад монгол өв соёл, нүүдэлчин ахуйг нэг дор цогцоор нь бий болговол хүүхдүүд илүү олон зүйлтэй танилцаж, ихийг сурч мэдэх юм байна гэсэн бодол төржээ. Ингээд энэ санаагаа аавынхаа хийхийг хүсэж байсан зүйлтэй холбож, өвөөгийнхөө нэр алдрыг сэргээхээр хүүхэд, залуучууд, гадаадын иргэдэд өв соёл, ёс заншлаа танилцуулахаар санаа шулуудсан байна. Улмаар өөрийн санаагаа хань, ээж, ах дүү нартаа хэлж зөвлөлдөөд “Монгол өв соёл төв”-өө Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайд гэр хорооллын дунд байгуулж, Баянзүрх дүүргийн удирдлагууд, тус дүүргээс дэвшсэн УИХ-н гишүүдийг оролцуулан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийжээ. Түүнээс хойш ах, эгч, дүү, найз нөхдийн дэмжлэгтэйгээр гурван жил үйл ажиллагаа явуулснаар “Монгол өв соёл төв” олон нийтэд танигдах болжээ. Энэ тухайгаа Б.Бямбадорж өгүүлэх нь,
“Манай төв нь 3-4 цагийн хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг (40-45 хүүхэд) ангиар нь хүлээн авч монгол өв соёл, ёс заншлыг танилцуулж, хүүхдүүдийг чөлөөтэй тоглох боломжийг бүрдүүлсэн. Тус төв нь цахим орчингүй тул хүүхдүүд гар утсаа багшдаа хураалгаж 4 цагийн турш хүндэтгэлийн өргөө, малчны өргөө, монгол наадгай өргөөтэй танилцаж, араг савраар аргал түүж, ноос савж, гар худгаас ус ховоодож, сур ээрүүлдэн элдэж, арвай тээрэмдэж, нум сум харваж, хөл бөмбөг өшиглөж, сагс тоглож, бөмбөг харилцаж, чөлөөтэй гүйж нааддаг. Өнгөрсөн 2024 оны 05 сард  "Unread today" сонины сурвалжлагч, зураглаач нар манай төвийг сурвалжлан сониндоо танилцуулсан юм.
Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв
Манай төвийн эрхэм зорилго бол монгол өв соёл, ёс заншил, нүүдэлчин ахуйг хүүхэд залуучуудад бодитоор үзүүлж сурталчлан таниулах, тэднээр биечлэн хийлгэж сургах, түгээн дэлгэрүүлэх, өв соёл, ёс заншлаа мэддэг, ахмад үеэ хүндэлж дээдэлдэг, эх орноо хайрлаж, улс үндэстнээрээ бахархдаг, зөв хандлагатай, ёс зүйтэй эелдэг даруу Монгол хүнийг бий болгоход хувь нэмрээ оруулах юм.
Хүүхдүүдийн сурч боловсрох орчныг бий болгож ёс зүйтэй, зөв хандлагатай хүнийг бий болгохыг зорьж байсан аавынхаа мөрөөдлийг биелүүлэх.
Монгол өв соёл, нүүдэлчин ахуй, ёс заншлыг хүүхэд, залуучууд болон гадаадын иргэдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх.
Монгол-Япон улсын хооронд соёлын гүүр болж Япон улсын соёлыг монгол хүүхдүүдэд таниулах.
Монгол улсад их хэлмэгдүүлэлт болж байсныг хүүхэд, залуучуудад уламжлах.
Гэр бүлээрээ Япон улсад 9 жил амьдрахдаа эелдэг тусархуу олон хүний тус дэмээр маш их зүйлийг сурч мэдсэн учраас Японы ард түмэнд монгол өв соёл, ёс заншлыг бодитоор нь танилцуулах зорилготой. Монгол өв соёл төв маань Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн автобусны буудлын ойролцоо, хотын төвөөс 13 км-ийн зайд гэр хорооллын дунд 0.5 га тэгш газартай хашаанд хүндэтгэлийн, малчны, монгол наадгайн, амралтын өргөө, барих гэр гэсэн 5 гэрт үйл ажиллагаа явуулдаг. Төв нь нэг удаа 40-50 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, хүүхдүүд чөлөөтөө гүйж тоглох эрүүл тэгш газартай. Монгол өв соёл төвд ирсэн хүүхдүүдэд мэндлэх, хүндлэх ёсыг аль болохоор зааж сургахыг хүсдэг. Монголчууд шиг нутаг орныхоо цаг агаар, бэлчээр ус, мал сүргийнхээ тарга хүчийг асууж, дөрвөн улиралдаа тохирсон мэндчилгээгээр мэндчилж харилцан ярилцдаг улс үндэстэн хир олон байдаг юм бол доо, сайн мэдэхгүй байна. Тиймээс төвд хүүхдүүдэд 4 улирлын мэндчилгээг зааж сургах, монголчууд ямар зүйлүүдийг хүндэлж дээдэлдэг, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчид маань жилийн 4 улиралд ямар эд зүйлийг ашиглаж ажиллаж амьдардаг, уламжлалт тоглоомнууд, хөгжмийн зэмсгүүдтэй танилцах, гар худгаас ус ховоодох, арвай тээрэмдэх, араг үүрч савар бариад аргал түүх, ноос савах, бугуйл хаях, уурга барьж үзэх, нум сум харвах, хонь, тэмээний ноосоор утас ээрэх, сураар жирэм сүлжих, үхрийн ширэн хөм, хонь, ямааны элдсэн арьс гээд олон зүйлтэй танилцаж, өөрийн биеэр хийж үзэх боломжтой. Мөн үхэр болон тэмээн тэрэгтэй танилцана. Хүүхдүүдэд биологийн танин мэдэхүйн сургалтын зориулалттай хашаандаа нарс, шинэс, гацуур зэрэг шилмүүст мод, хайлаас, агч, монос зэрэг навчит мод, үхрийн нүд, бөөрөлзгөнө зэрэг жимсний мод 20 гаруй төрлийн 120 мод тарьсан  юм. Төвд ирсэн хүүхдүүд гар худгаас ус ховоодож мод услаж, моднуудыг нүдэлж таниж авдаг.
Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв.
Бид гэрүүдийнхээ тайлбарыг хийхдээ чанга яригч ашигладаг. Танилцуулга дууссаны дараа чанга яригчаа хүүхдүүдэд өгч дуу дуулж, шүлэг унших хүсэлтэй хүүхэд байгаа эсэхийг асуухад бие биеээсээ өрсөн дуулж, шүлэг уншдаг нь их өхөөрдөм байдаг. Санхүүгийн боломжтой болбол хүүхдүүдээр жирэм сүлжих, жижиг ташуур хийх, дээлийн товч сампин зангидах, тэмээний ноосоор утас ээрэх зэргийг хийлгээд өөрсдөд бэлэг болгон өгвөл тэд би хийсэн юм гээд тухайн эд зүйлээрээ бахархах сэтгэл төрөх болов уу. Манай төв нь жил бүр нийгмийн тустай арга хэмжээнд анги хамт олноо манлайлан оролцдог 10 дугаар ангийн хүүхдүүдээс сонгож 1 хүүхдэд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааганы нэрэмжит шагналыг олгодог. Бид тус шагналыг 2023 онд 3, 2024 онд 4, 2025 онд 4 хүүхдэд олгоод байна.
Цахим эрин үеийн хүүхдүүд
Би өөрийн ах дүүс, найз нөхдийнхөө хүүхдүүдийг хараад хотод өсөж байгаа хүүхдүүд гар утас, компьютер, зурагтын хамаарлаас болж хөдөлгөөний дутагдалтай, бие султай хүмүүс болон өсөж байгааг их анзаардаг. Эцэг эхчүүд бид завгүй гэх шалтгаанаар хүүхдүүддээ монгол ёс заншлаа хэлж сургахгүй байгаагаас хүнтэй зөв мэндэлдэггүй, зочиндоо аяга цай хийж өгдөггүй, цай хоолоо зөв бариад цэвэрхэн идэж чадахгүй хүүхдүүд олширсоор байна. Монгол өв соёл төвд ирээд гүйж тоглож байгаа хүүхдүүдийг харахад хөдөлгөөний дутагдлаас болж өрөөлдөж гүйдэг, бөмбөг шидэж, өшиглөхдөө зүг чигийн баримжаагүй хүүхдүүд олон болжээ. Цахим эрин үеийн хүүхдүүдийг бид арай өөр аргаар хүмүүжүүлэх ёстой мэт санагдана. Монгол соёлын төвд ангиараа ирээд гар утсаа унтрааж, монгол ахуй дунд ороод тоглож наадах зуураа үндэсний өв соёлоосоо суралцаж, асууж лавлаж, харилцан мэтгэлцэж, заримдаа гайхширч бахархсан төрх царайд нь гийж зогсоо хүүхдүүдийг харж суухдаа зөв зүйл хийж байгаа гэдэгтээ улам итгэлтэй болдог билээ.
Хайрт аав, ээж хоёрыгоо дурсахын учир
Аймгийн хурц арслан Л.Найдан гэргийн хамт. Япон улс, Хоккайдо мужийн Саппоро хот.
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
Соёлын сайд Ч.Номинтой ана мана, ач тач үзэлцэж, 18 тэрбум төгрөгийн соёлын ваучерыг эсэргүүцснээр Жудагийн Баярмаа гэх гишүүн УИХ-д орж ирснээ зарлаж, олны анхааралд орж байлаа. Гэвч үнэн хэрэг дээрээ Ж.Баярмаа эсэргүүцэж байсан 18 тэрбумын төсвөө батлагдахад “Кноп ажиллаагүй” гэх шалтгаанаар дэмжсэн санал өгсөн. Ийн нэг төсөл дээр “хоёр нүүр” гаргасан Ж.Баярмаагийн үнэн төрх чухам аль нь юм бэ гэдгийг олон нийт тааж ядаад хоцорсон. Ж.Баярмаа Увс аймгийн харьяат. Улаанбаатар хотод төрж өссөн ч аав, ээж нь Сэлэнгэ аймагт суурьшсанаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10 жилийн сургуулийг дүүргэсэн байдаг. 1995 онд тухайн үеийн Гадаад харилцааны дээд сургуулийг орчуулагчаар төгссөн. Сүүлд МУИС-д эрх зүйчээр суралцаж, Японд мэргэжил дээшлүүлсэн. Мөн намтартаа МУИС-д эдийн засагчаар суралцсан гэж бичсэн байдаг.
Ж.Баярмаа МҮАН-ын дэргэдэх “Шинэ-Үе” залуучуудын байгууллагад орж улс төрийн гараагаа эхлүүлсэн ч АН-ын залуучуудын байгуулж байсан “Од” фракцынхны нэг нь тэр. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн туслахаар ажиллаж байсан түүнийг сүүлд Сангийн сайд асан С.Баярцогтын фракцад “урвасан” гэдэг. Тиймдээ ч АН-ын жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгдэж, Засгийн газрын эсрэг хүчтэй дуугарахад нь ар тал нь болдог гэх яриа Саарал ордныхон дунд бий. Ж.Баярмаа хөрөнгө орлогын хувьд өөрөө жилийн 10 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 420 сая, 3.2 тэрбум төгрөгийн орон сууцтай, 600 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 150 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг.
Ж.БАЯРМААГИЙН НӨХӨР Я.ГАНСҮХ “ГАНГА-ИЛД” ХХК-ААРАА ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ГАЗАР АВСАН УУ
Ж.Баярмаагийн улс төрийн гол “менежер” нь түүний нөхөр Ядамсүрэнгийн Гансүх. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улс төр судлаач мэргэжилтэй нэгэн. Я.Гансүхийн хувьд Ерөнхий сайд асан С.Наранцацралт агсны зөвлөхөөс эхлээд Эрчим хүчний сайд асан М.Сономпил тэргүүтэй АН-ын улстөрчдийн сонгуулийн менежер, зөвлөхөөр ажиллаж ирсэн арвин туршлагатай. Мөн АН-ын “Од” клубыг үүсгэн байгуулагчдын нэг аж.
Бизнесийн тухайд Ж.Баярмаа 2019 онд “Хатан ээжийн өргөө” ХХК, “Ганга-Илд” ХХК, “ДЦС Капитал” ХХК, “Шинэ зууны энерги” ХХК, “ММС трэйд” ХХК-д хувь эзэмшдэг гэж хөрөнгө орлоготоо мэдүүлж байж. Гэхдээ 2023 онд нэг ч компанид бүртгэлгүй гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг. Харин түүний хувь эзэмшдэг байсан гэх “Ганга-Илд” ХХК-ийг өдгөө түүний нөхөр Я.Гансүх Ц.Үлэмжбаяр гэгчтэй хамтран эзэмшдэг болжээ. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн нөхөр Я.Гансүх “Ганга-Илд” ХХК-аараа дамжуулж 2015 онд Хан-Уул дүүргийн IV хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын бааз байгуулна хэмээн байгаль орчны үнэлгээ хийлгэж байжээ. Угтаа бол Дархан цаазат Богдхан уулын орчимд аялал жуулчлалын бааз байгуулах нэрээр газар эзэмшиж, хаус хотхон цэцэглүүлдэг жишгээр Ж.Баярмаагийн нөхөр Я.Гансүх газар эзэмшсэн гэсэн үг. Түүнчлэн Ядамсүрэнгийн Гансүх нь “Шинэ Зуун Энержи”  компанийн эзэмшигч. Тус компани нь Завхан аймгийн Түдэвтэй сумын эрчим хүчийг хангадаг станцтай. Ингээд үзвэл, гишүүн Ж.Баярмаагийн 2025 оны төсвийг батлах үеэр эрчим хүчний асуудлыг хамгийн их ярьж, шүүмжилж байсан нь чин үнэн эсвэл санамсаргүй тохиолдол биш байсан гэсэн үг.
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООГООР АЛДАРШСАН АХ НАРЫНХ НЬ БАРИЛГЫН БИЗНЕС
Ж.Баярмаа өөрийгөө “Би жирийн нэг багш айлын хүүхэд. Миний аав, ээж хоёул багш. Аав минь “Шударга Жудаг” хэмээн олонд танигдсан. Аав минь боловсролын системийг шүүмжилдэг байсан учраас хөдөө, орон нутаг руу томилчихдог байлаа” хэмээн хэд хэдэн ярилцлагадаа онцолсон байдаг.  Өөрийнхөө хичээл зүтгэлээр өдийг хүрсэн гэх имиж бүрдүүлж, улс төрийн “пиар”-аа хийж ирсэн Ж.Баярмаа “Глоб Кредит”-ийн гэж алдаршсан Жудагийн Мэндбаярын төрсөн дүү. Угтаа бол Ж.Мэндбаяр нь 2006 онд Хадгаламж зээлийн хоршоогоор олон иргэнийг залилсан хэрэгт холбогдож, “аавын хаалга” татсан алдартай нэгэн. Тухайн үед Ж.Мэндбаяр “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршоог ах дүү нартайгаа хамтран байгуулж, дампуурахад нь 11.7 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож, 10 жилийн ял сонсож байлаа.
Хэдийгээр хадгаламж зээлийн хоршоо нь дампуурч, Ж.Баярмаагийн ах Ж.Мэндбаяр хуулийн хариуцлага хүлээсэн ч “Глоб кредит” компанийн охин компаниудынх нь бизнес цэцэглэж, өдгөө Ж.Баярмаагийн ах нар Монголын барилгын салбарын тодорхой хувийг “базаж” байгаа билээ. Тухайбал, Ж.Баярмаагийн төрсөн ах Жудагийн Энхбаяр “Глоб-Интернэшнл” ХХК, “Говь-Яшилт” гэх компанитай. Мөн түүний эхнэр Нармандахын Энх-Амгалан нь “Арвин-Үржих”, “Өндөр хурд алт” ХХК-ийн эзэмшигч. Мөн Н.Энх-Амгалан нь Бадрахын Энхболд, Цэвээний Баттулга нартай  “Юу Би Эм Кэй сервис” компанийг хамтран эзэмшдэг. Тус компани нь “Виннер” төслийн хүрээнд 2019 онд Модны хоёрт 30 айлын орон сууц, 2021 онд Нисэхэд 120 айлын орон сууц, 2022 онд Зайсанд 120 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байдаг. Тэгвэл одоо Бадрахын Энхболдын нэр дээр бүртгэлтэй “Виннер констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн XXI хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун урд “Winner castle” гэх 770 айлын орон сууцны хотхоныг барьж байгаа аж. Хэдийгээр “Winner castle” хотхоныг барьж байгаа “Виннер констракшн” ХХК нь Б.Энхболдын нэр дээр бүртгэлтэй ч Ж.Баярмаагийн бэр эгч Н.Энх-Амгалан гол эзэн нь. Тиймдээ ч Н.Энх-Амгалан барилгын борлуулалтын ажлыг нь төрсөн дүү Н.Энх-Отгондоо нь хариуцуулсан байна.
Харин том ах Ж.Мэндбаяр нь “Туул менежмент” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулсан. Тус компанийн хувь эзэмшигчээр “Өнөр хаус” ХХК бүртгэлтэй. “Өнөр хаус” ХХК-ийг Ж.Мэндбаярын хүү М.Өнөрбаяр үүсгэн байгуулсан. Тус компани нь үл хөдлөх, хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд телевизийн контент боловсруулах, борлуулах мөн бизнесийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон байна.
Ийн шударга үнэнч, эгэл боргилын дүрээр олонд танигдахыг хичээж буй Ж.Баярмаа нь үнэндээ улс төрд “том” артай, бизнесийн салбарт хөлөө олчихсон нэгэн гэдгийг дээрх баримтууд хангалттай хэлнэ. Дашрамд сонирхуулахад, Ж.Баярмаагийн төрсөн ах Ж.Мэндбаяр “Хадгаламж зээлийн хоршоо дампуурсан нь төрийн оролцоотой. Мөн бидний хөрөнгийг үнэгүйдүүлж, завшсан” хэмээн хэвлэлд олон удаа ярьж байсан. Тэгэхээр дүү Ж.Баярмаа нь улс төрд ахан дүүсийнхээ санхүүгийн шархыг нөхөх, ар гэрийнхээ бизнесийг томруулахаар зүтгэж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
Б.Солонгоо: Монгол Улс “Рио тинто”-гоос нөхөн төлбөр шаардах ёстой
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоотой Оюутолгой төслийн эргэн тойронд ярилцлаа.
-“Рио тинто” компани хөрөнгө оруулагчдадаа Оюутолгой төсөлтэй худал мэдээлэл өгсөн гэдэг нь батлагдаж, хувьцаа эзэмшигчдэдээ нөхөн төлбөр өгөх болсон талаар мэдээлэл гарсан. Энэ нөхцөл байдал Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" компани Оюутолгойн асуудлаар хэлэлцээнд давуу байдал авчрах боломжтой юу?
-Мэдээж, Засгийн газарт давуу байдал авчирна. “Рио тинто” компани одоогийн байдлаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаас болж АНУ, Канад улс дахь жижиг хувьцаа эзэмшигчдэд нөхөн төлбөр өгөх болоод байна. Хэдхэн хоногийн өмнө Канад улсын шүүхэд жижиг хувьцаа эзэмшигчид нэхэмжлэл гаргасны дагуу “Рио тинто” компани 22 сая канад долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон мэдээлэл гарлаа. АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх мөн 2025 оны арваннэгдүгээр сард Петвотер тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчдэд “Рио тинто” компани 138.9 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцсоныг баталгаажуулсан. Жижиг хувьцаа эзэмшигчид нөхөн төлбөр авч байгаа шалтгаан нь ерөөсөө л Оюутолгой төсөлтэй холбоотой. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нөхцөл байдлын талаар “Рио тинто” компани үнэн бодитой мэдээллийг цаг хугацаанд нь хөрөнгө оруулагчдадаа өгөөгүй, худал ярьснаас болсон хэрэг.
“Рио тинто” компани жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ нөхөн төлбөр өгөхөөр тохиролцож буй нь өөрөө асуудал байсныг харуулж байна. Огт асуудалгүй, үнэн бодит мэдээлэл өгч байсан бол хэдэн арван сая ам.долларын нөхөн төлбөр сайн дураараа төлөхгүй шүү дээ.
Энэ жишгээр манай улс ч гэсэн нөхөн төлбөр нэхэмжлэх бүрэн боломжтой, шаардах ёстой юм. Засгийн газрын Ажлын хэсэг энэ асуудлыг судалж, “Рио тинто” компаниас тайлбар заавал авч, яриа хэлэлцээндээ давуу байдал бий болгох ёстой. Нөгөө талаар Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар “Рио тинто” үнэн бодит мэдээлэл өгч байгаа эсэхийг ч нягталж, “Рио тинто”-гоос мэдээлэл, тайлбар шаардах нь яриа хэлэлцээнд чухал ач холбогдолтой.  Хэрэв Засгийн газрын Ажлын хэсэг энэ ажлыг хийхгүй, шаардлага гаргахгүй байвал улсынхаа эрх ашгийг огоорсон, маш том эс үйлдэл болно.
-Өмнө нь ч гэсэн “Рио тинто”, “Туркойс хилл ресурс” компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар шүгэл үлээж байсан. Тэд хэд хэдэн удаагийн маргаандаа ялалт байгуулсан байдаг. Та бүхэн тэдэнтэй хамтран ажилласан байсан байх аа. Энэ талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Оюутолгой төслийн хоёр дахь үе шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой эргэлзээтэй мэдээлэл 2020 оноос эхлэн гарч байсан. “Рио тинто” компани анх 2019 оны долоодугаар сард гүний уурхайн бүтээн байгуулалтын капитал зардал 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж буй талаар мэдэгдсэн. Үүний шалтгааныг геотехникийн буюу газрын доорх геологийн нөхцөлөөс боллоо гэж тайлбарлаж байсан. Харин олон улсын хэвлэлээр “Рио тинто”-д ажиллаж байсан зөвлөхүүд шүгэл үлээж, компаниас худал мэдээлэл өгч байгаа талаар олон нийтэд хандсан. Тухайн үед Засгийн газрын Ажлын хэсэг шүгэл үлээгчидтэй холбогдож мэдээлэл авч, хамтран ажиллаж байсан. Их Британи улсын иргэд Ричард Боули, Маурис Даффи нар 2021 оны наймдугаар сард Монгол Улсад ирж, Ажлын хэсгийн гишүүд, төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байсан. Шүгэл үлээгчдийн өгсөн зөвлөгөөний дагуу бид Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хэтэрсэн шалтгаан, нөхцөлийг судалж дүгнэлт гаргуулах шаардлагыг “Рио тинто” компанид тавьж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж байлаа.
Шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь “Рио тинто” компанийн менежментийн алдаа, удирдлагын болон худалдан авалтын буруу шийдвэрээс болсныг нотолсон. Үргэлжлүүлээд зардлын аудит хийх зөвлөмж гарч байсан. Харамсалтай нь “Рио тинто” компани энэ ажилд маш хойрго хандаж, хөндлөнгийн аудит оруулах асуудал үндсэндээ замхарч байна.
2020-2021 онд Засгийн газрын Ажлын хэсэг энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байхад Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойс хилл ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид мөн гомдол, нэхэмжлэл гаргаж байсан. Жижиг хувьцаа эзэмшигчдийн тавьж байсан асуудлыг тухайн үед Монгол Улсын Засгийн газар ч хөндөж, “Рио тинто”-гоос тайлбар, мэдээлэл шаардаж байсан. “Рио тинто”-гийн бидэнд өгөхгүй байсан мэдээллийг бид шүгэл үлээгчдээс авч байсан гэсэн үг.  Энэ бол маш ноцтой асуудал юм. “Рио тинто” компани Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлдэг, Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлагын шийдвэрийг бие даан гаргадаг. Их хэмжээний менежментийн төлбөр ч үүний хариуд авдаг. Үүнтэй харьцуулахад хангалттай хариуцлагатай ажиллаж, Монгол Улсын Засгийн газар болон олон нийтэд үнэн бодитой мэдээлэл өгч байсан уу гэвэл 2018-2020 онуудад худал ярьж байсныг бид тухайн үед нотолж байсан. Энэ нь 2021-2022 оны яриа хэлэлцээнд томоохон хөшүүрэг болж өгсөн. Оюутолгой компани дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох, хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлсэн яриа хэлэлцээний үр дүн ч үүнтэй холбоотой. Бид үргэлжлүүлж энэ асуудлыг судалж, зардлын аудит оруулах шаардлагыг тавьж байсан боловч одоо болтол үр дүн гараагүй байна.  Харамсалтай нь сүүлийн хэдэн сар Засгийн газрын Ажлын хэсэг шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллаж байсныг буруугаар тайлбарлаж, мушгин гуйвуулж, мөнгө угаасан зэрэг худал мэдээлэл тараах болсон нь харамсалтай. Тухайн үед холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гараад л хамтарч ажилласан. Биднийг шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллаж байгааг мэдээд “Рио тинто” маш их дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийг ч хаасан болов уу.
БИД БАЯЛГАА АШИГЛУУЛААД ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН ХҮҮ ТӨЛӨХ Л САНХҮҮГИЙН МӨЛЖЛӨГ ҮРГЭЛЖИЛНЭ
-Оюутолгойн хэлэлцээрийн ажлын хэсэгт удаан хугацаанд ажилласан албан тушаалтны хувьд Засгийн газрын энэ удаагийн хэлэлцээрийн үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Баяр наадмын өмнө Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой компаниас “Рио тинто”-д төлөх хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж чадлаа гэх  мэдэгдлийг хийсэн. Ингэж зээлийн хүү буурснаар Оюутолгой компани өдөрт 15 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлөхөөр байсан бол энэ дүн 10 тэрбум болж буурсан талаар мөн мэдээлэл өгсөн. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулсан нь сайшаалтай. Гэвч Монгол Улсад ирэх үр өгөөжийг дорвитой нэмэгдүүлэхгүй. Ногдол ашиг авах хугацааг урагшлуулах, бодитоор үр өгөөж хэрхэн нэмэгдэх нь ч тодорхойгүй байна. Ер нь бол Оюутолгой компанийн санхүүжилтийн бүтцийг аваад үзэхээр 20 орчим тэрбум ам.долларын өртэй байна. Монгол Улсын нийт гадаад өрийн 50 хувийг эзэлж байна. Яагаад ийм их өртэй болов гэхээр дээр дурдсан гүний уурхайн ажлаа хугацаанд нь дуусгаж чадаагүй, зардал 2 тэрбум ам.доллароор хэтрүүлснээс болсон. Гүний уурхай хугацаандаа ашиглалтад ороогүй учраас Оюутолгой компанийн мөнгөн урсгал хойшилж, авсан зээлийн эргэн төлөх хугацааг сунгах шаардлагатай болсон. Нийт 2 тэрбум ам.долларын нэмэлт зардлыг мөн санхүүжүүлэхийн тулд дахиад л зээл авсан. “Рио тинто” компанид төлөх хувь нийлүүлэгчдийн зээлд хуримтлагдсан хүү өнөөдөр анх олгосон зээлээс давж, 7 тэрбум ам.доллар аль хэдийн хүрсэн.
“Рио тинто” Оюутолгой компанийн менежментийг хэрэгжүүлдгийн хувьд ажлаа хугацаандаа дуусгаж чадаагүй, зардал хэтрүүлсэн хариуцлагыг хүлээх ёстой. Хуримтлагдаад байгаа хүүг хүчингүй болгох ёстой. Ингэж байж бодитой үр дүн гарна. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг тооцох аргачлалыг ч өөрчлөх ёстой. Улирал бүр хүүгээс хүү тооцож, нийлмэл хүүгийн аргачлал ашиглаад байгаа учраас Оюутолгой компани өрөнд баригдаад байна.
Олсон орлогоороо энэ их хуримтлагдсан хүүг төлнө гэвэл Монгол Улсад энэ төсөл ямар ч ашиггүй. Бид баялгаа ашиглуулаад зээл, зээлийн хүү төлөх л санхүүгийн мөлжлөг үргэлжилнэ. “Рио тинто”компанитай хариуцлагын асуудал зайлшгүй ярих ёстой.  “Рио тинто” манай улсаас урьтаж ашиг хийхийн тулд л өндөр хүүтэй зээлийн санхүүжилтийн схем ашиглаад байна шүү дээ. Тэгэхээр баяр наадмын өмнө зээлийн хүү бууруулсан яриа хэлэлцээний үр дүн гарсан нь сайшаалтай ч бодитоор асуудлыг шийдэхгүй, косметик засвар төдий л үр дүн гарсан.
“Рио тинто” компанид төлөх менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулсан гэх яриа хэлэлцээний үр дүн мөн л суурь асуудлыг шийдээгүй, өнгөц төдий л үр дүн юм. Учир нь менежментийн төлбөрийн хэмжээг бууруулсан гэж байгаа боловч зардлаас хувь тооцож менежментийн төлбөр авдаг аргачлал хэвээрээ. Уг нь бид Оюутолгой компанийг үр ашигтай ажиллуулж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилснаар “Рио тинто”-гийн ажлын үр дүнг дүгнэж, менежментийн төлбөр төлдөг зарчим руу шилжих ёстой. Оюутолгой төслийн суурь гэрээнүүдэд хариуцлагын асуудлыг огт тусгаагүй. “Рио тинто” компани сайн ажиллаж байгаа эсэхийг дүгнэх механизм байхгүй. Тийм ч учраас зардал их хэмжээгээр хэтрүүлж, худлаа ярьсан нь нотлогдоод байхад л бид яаж ч чадахгүй суугаад байна шүү дээ. Гэтэл Оюутолгойн асуудлаар гадаадын жижиг хөрөнгө оруулагчид “Рио тинто”-г шүүхэд өгөөд нөхөн төлбөр аваад байдаг. Бид л дүлий дүмбэ байгаад байгаа нь эмгэнэлтэй.
-Тухайлбал, Засгийн газар хамгийн сүүлд энэ 2026 онд Оюутолгойгоос ногдол ашиг хүртэхээр болсон гэдгийг зарласан. Энэ боломжтой юу. Өмнө нь энэ талаар тооцоолол гарч байсан уу?
-Бид 2026 онд Оюутолгой төслөөс ногдол ашиг авах бүрэн боломжтой. Учир нь зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд байна. Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт нэмэгдсэнээс шалтгаалж орлого, ашиг нь эрс өссөн. Ер нь 2025 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. Оюутолгой компани 2026 онд нийт 8 тэрбум гаруй ам.долларын орлого олж, ногдол ашиг тарааж болох чөлөөт мөнгөн урсгал нь 5.2 тэрбум ам.доллар байх тооцооллыг олон улсын шинжээчид хийсэн. Бид Оюутолгой компанид 34 хувь зэмшдэг. Нийт 5 тэрбум ам.долларын ногдол ашиг хуваарилахад, манай 34 хувьд ногдох ногдол ашиг 1.5 тэрбум ам.доллар буюу 6 их наяд төгрөг болно. Засгийн газар ногдол ашиг авах асуудалд анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай. Энэ жил ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын ногдол ашиг авах бүрэн боломжтой.
Цаашдаа Оюутолгой компанийн ашиг улам л нэмэгдэнэ. Оюутолгойн бүлэг ордын агуулга хамгийн өндөртэй, зардал багатай хэсгийг олборлож буй энэ үед ногдол ашиг авч чадахгүй бол “Рио тинто” хамаг өрмийг нь хамаад монголчууд бид хусамтай л үлдэх эрсдэл бодитоор байна. Тиймээс “Рио тинто”-д шаардлага тавьж, 34 хувьд ногдох ашгаа бүрэн авах нь нэн чухал юм.
-Энэ удаагийн хэлэлцээнээс монголчууд хамгийн гол нь ямар үр дүн шаардах ёстой гэж Та хувьдаа харж байгаа вэ?
-2009 онд Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед бид энэ төслөөс маш өндөр хүлээлттэй байсан. Өндөр хүлээлт үүсгэж ч Хөрөнгө оруулалтын гэрээг их сурталчилж, лоббидсон. Харамсалтай нь 17 жилийн дараах бодит байдал анх амлаж байсантай харьцуулахад маш чамлахаар байна. “Рио тинто” компани энэ төслийг үр ашигтай удирдаж, төслийн менежерийн хувьд ажлаа сайн хийж байгаа эсэхийг дүгнэх цаг болсон. Өнгөрсөн хугацаанд нийт 1.5 тэрбум ам.долларын менежментийн төлбөрийг Оюутолгой компаниас авсан.
Гэтэл Оюутолгой төслийн ил уурхайн зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч байсан. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал ч 2 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Хамгийн гол нь төслийн хамтрагч болох Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгч байгаа эсэх нь ч эргэлзээтэй байсаар байна.
Тиймээс бид менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бага зэрэг буурууллаа гээд санаа амрах биш харин “Рио тинто” компанийг хариуцлагатай ажиллуулах, хяналтыг сайжруулах чиглэлээр суурь гэрээг шинэчлэх цаг нь болсон.
2025 оны арванхоёрдугаар сард УИХ-ын түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголоор Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ бол хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй зээлийн, санхүүгийн мөлжлөгийн гэрээ болж хувирсныг нийтээрээ л мэдсэн, дүгнэлт гарсан. Хөрөнгө оруулалтын гэрээ бол татварын хувь хэмжээ л тогтворжуулсан гэрээ. Татвартай холбоотой заалтуудаас болж бид өнөөдөр ч Оюутолгой төсөл дээр хэдэн их наяд төгрөгийн татварын маргаантай байна. Энэ маргаан цаашид ч үргэлжилнэ. Тиймээс Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдрийн нөхцөл байдал, төслийн онцлогтой уялдуулж шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Бид гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл дээрээ байнга маргаантай байх нь хөрөнгө оруулалтын орчинд ч таатай зүйл биш юм. Цаашид маргаангүй байхын тулд Оюутолгой төслийн суурь гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг дүгнэж, шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Косметик засвар хийгээд суурь асуудал шийдэгдэхгүй, байнгын л маргаантай сэдэв байх болно.